Ой санамжийг 80% хүртэл нэмэгдүүлж, харааг сайжруулж, яс бэхжүүлэх гайхамшигт бүтээгдэхүүнүүд

1

Таны ой санамжийг сайжруулж тархийг бүрэн ажиллуулах 15 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Мөн таны хараа сайжирна гэдгийг мартаж болохгүй.

Бүгд байгалийн гаралтай, магадгүй зарим нэг нь таны хөргөгчинд одоо ч байгаа болов уу. Өдөр тутмын хоолны цэсэндээ оруулахыг хичээгээрэй.

1. Розмарин – таны анхаарлыг төвлөрүүлэхэд нөлөөлөх, ой тогтоолтыг сайжруулах шилдэг хүнс. Уг ургамлын химийн орц нь тархинд эерэгээр нөлөөлөх бөгөөд үнэр нь тайвшруулах чадалтай. Розмарины нунтгийг гэртээ тавих эсвэл эфирийн тосоор нь иллэг хийж болно. Хэрэглэх бас нэгэн арга бол хоолоо амтлах.

2. Хүрэн манжин – цусны эргэлтийг сайжруулах бөгөөд тархины цусан хангамжийг нэмэгдүүлнэ.

3. Өндөг – ой тогтоолтыг хурцлана.

4. Загас – Омега 3 тосны хүчил нь эрүүл тархины үндэс болдог.

5. Авокадо – тархины цусан хангамжийг сайжруулна.

6. Нэрс – тархийг хөгшрөхөөс хамгаалах гайхалтай антиоксидант жимс юм.

7. Сонгино – ой санамжийг сайжруулна. Түүхийгээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй.

8. Бүхэл үр – Омега 3-аар баялаг, хүнд нүүрс ус нь тархины үйл ажиллагааг дэмжинэ.

9. Улаан лооль – уг ногоонд агуулагдах ликопин нь чөлөөт радикалаас үүсэлтэй гэмтлээс тархины эд эсийг хамгаална.

10. Ногоон цай – ой санамжийг сайжруулж тархины идэвхтэй ажиллагааг дэмжинэ. Өдөрт 2-3 аяга ууснаар таны анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ.

11. Хар шоколад – маш их антиоксидант бөгөөд анхаарал төвлөрүүлэх, ой тогтоолтыг дээшлүүлнэ.

12. Царсны боргоцой – В12 амин дэм, фолийн хүчлээр баялаг тул таны тархины үйл ажиллагааг бүрэн дэмжинэ.

13. Хушга – хүчилтөрөгчийн урсгалыг идэвхжүүлэхээс гадна шим тэжээлтэй бодисоор баялаг. Дээрээс нь Омега 3 агуулдаг тул тархины цусан хангамжийг сайжруулна.

14. Куркума – куркумин гэх бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж ой санамжийг сайжруулна.

15. Алим – таны эрүүл биеийг дэмжинэ.

Эдгээр хүнс нь хараа, тархины үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй биеийн ерөнхий эрүүл мэндийг бүхэлд нь дэмжинэ. Өдөр болгон хэрэглэхийг хичээгээрэй. Өдөр тутмын хоолны цэсэндээ нэмэхэд харамсахгүй шүү.

25
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Martha Ma

    Martha Ma

    2017/04/10 at 20:19

    Jandos Sarbai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *