Таныг Швед улсад гарцаагүй дурлуулах, сонирхол татам 16 гэрэл зураг

0

Швед – Хойд Европт байрлах хамгийн том бөгөөд нягтшил ихтэй улсуудын нэг. Гайхалтай улс, яагаад гэвэл тэд ядуу буурай улс байсан ч өндөр хөгжилтэй улс болон өөдөлсөн хэдэн зуун жилийн түүхтэй.

Швед амьдралын түвшингээр дээгүүрт орно, эрс тэс уур амьсгалтай ч гэлээ тэд хөгжиж чаджээ. Шведийн газар нутгийн 15 орчим хувь нь хойд туйлын бүсэд хамаардаг, өөрөөр хэлбэл эндхийн олон хотуудын зун цагаан шөнөөр өөрийгөө чимдэг гэхэд буруудахгүй. Гэхдээ өвлийн улиралд бараг нарны гэрэл үзэхгүй: Стокгольмд 12 дугаар сар гэхэд ойролцоогоор 5,5 цаг л байгалийн гэрэлтэй, харин хойд бүсийн хотууд – ойролцоогоор 20 орчим цаг таг харанхуй өнгөрнө. Энэ улсын амьдралыг харуулсан сонирхолтой гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ. Үнэхээр сэтгэл татам улс гэдгийг та ойлгох биз ээ.

Энд хойд туйлын туяаг хайх хэрэггүй, гэрээсээ гаралгүй харж болно, жишээ нь Лулеод

travelask.ru

 

Шведийн живхний савлагаан дээр аавтайгаа цуг байгаа хүүхдийн зургийг харж болно

travelask.ru

 

Кируна хотын өвлийн өнгө төрх үнэхээр сайхан

travelask.ru

 

Шведэд хулганад зориулсан дэлгүүр, тоглоомын газар байдаг

travelask.ru

 

Стокгольмын нэгэн эмийн сан 19 дүгээр зууны өнгө төрхөө гээлгүй хадгалж үлджээ

travelask.ru

 

Шведэд хэдэн мянган километр үргэлжилсэн Нарны аймгийн хамгийн том загвар байдаг

travelask.ru

 

Унадаг дугуйчдад тухтай байлгах зорилгоор гэрлэн дохион дээр тусгай бариул бүхий хөлийн гишгүүр суурилуулсан байдаг ажээ

travelask.ru

 

30 километрийн өндөрт үүсэх маш ховор тохиох ягаан туяатай үүлийг эндээс л харж болно

travelask.ru

 

Шведийн ууланд нар мандаж байгаа нь өөр гарагийг санагдуулмаар

travelask.ru

 

Орон нутгийн модод ус хэрэгтэй байгаагаа танд мессежээр мэдэгдэнэ

travelask.ru

 

Шведийн супермаркетууд түрдэг тэрэг дээрээ дэлгүүрийн газрын зургийг байрлуулсан байдаг

travelask.ru

 

Шведийн донорууд өөрийнх нь цус хэн нэгний амийг аварсан тохиолдолд утсаараа мессеж хүлээн авдаг

travelask.ru

 

Эресунны туннель нь Швед, Дани хоёрыг холбодог ажээ

travelask.ru

 

“Машин орохыг хориглоно” гэсэн анхааруулах тэмдэг нь хүртэл сонирхолтой

travelask.ru

 

Стокгольмд байдаг “Сайн үйлсийн самбар”-т хүмүүс өөрт хэрэггүй болсон хувцас, гутлаа үлдээж болно бас өөрт хэрэгтэйгээ эндээс авч болно

travelask.ru

 

Шведийн чанга дэглэмтэй шоpонгийн нэг хүний камер ийм зохион байгуулалттай

travelask.ru
4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *