Хий зүйл харуулах зөгийн бал, гэрэлтдэг хилэнцэт хорхой зэрэг дэлхийн ертөнцийн тухай сонирхолтой баримтууд болон түүхүүд

0

Өөрийн мэдлэгээ өргөжүүлэхийн тулд чөлөөт цагаасаа 5-хан минут зарцуулахад л хангалттай. Энэ удаад танд сонирхолтой баримт, түүхийн цуглуулга тус болно.

Хийжүүлсэн ундааны калори хэт өндөр гэж боддог бол уусан 0,5 л ундааг бүрэн шатаахын тулд та 8 орчим км алхах эсвэл 50 минут гүйх шаардлага гарна.

3-x-15.ru

Панофобитэй хүмүүст амьдрал маш хүнд санагддаг. Панофоби бүх зүйлээс айх өвчин: бүхий л үйл хөдлөлөөс эхлээд үйл явдлаас айна.

psy-files.ru

Хилэнцэт хорхойг бид тэр болгон сайн ажиглаж хардаггүй байх л даа, ялангуяа шөнийн цагаар. Үнэхээр сонирхолтой амьтан юм. Сарны гэрэлд гэрэлтдэг. Өөрийгөө араатнаас хамгаалах зорилгоор ялгаруулдаг бодисын тусламжтайгаар харанхуйд гэрэлтдэг ажээ.

pikabu.ru

Тоор хэмээх жимс аюул учруулна гэж хэн санах билээ дээ? Амигдалин агуулах хортой ясанд бүх учир байгаа юм. Уг нэгдэл өөр бусад амин дэмтэй урвалд орсноор хордлого өгдөг ажээ.

delanadache.ru

Дэлхийн ихэнх улс оронд шоpонгоос оргосон этгээдийг чанга шийтгэдэг. Гэхдээ Герман, Мексикт болон Австрид үүнийг хууль ёсны үйлдэл гэж үздэг байна. Маш энгийн шалтгаантай: эрх чөлөөтэй байх хүслийг хүний үндсэн эрхийн нэг гэж ойлгодогтой холбоотой.

yandex.net

2016 онд Филиппинд нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Тус улсын ерөнхийлөгч Родриго Роа Дутерте хaр тaмхины гэмт xэргийн бvлгэмийн толгойлогчийг олж ирсэн хүнд 108,000 ам.доллар амлажээ. Хамгийн сонирхолтой нь, хариуд нь Филиппиний удирдагчийн толгойг олж ирсэн хүнд 450,000 ам.доллар амласан гэдэг.

karaulovlife.ru

2019 онд Энэтхэгийн нэгэн эр жинхэнээсээ өшөө авaхаар шийдсэн юм. Могойнд хатгуулсныхаа дараа могойг өөрийг нь хазахаас өөр илүү хувилбар олсонгүй. Уг шийдвэрийн үр дүн – хэнд ч ойлгомжтойгоор хоёр талын “ялагдлаар” дуусжээ.

indiatimes.com

Нэгдүгээр Петр хаан анагаахын шинжлэх ухаан их сонирхдог нэгэн байсан гэдэг. Ялангуяа шүд судлалд. Оросын эзэн хаан ордны ажилтнуудынхаа шүдийг сугалах дуртай нэгэн байжээ. Үүнийг Кунсткамерт хадгалагдаж байгаа цуглуулга батална.

yandex.net

Дахиад Петр хааны тухай. Тэр их өндөр хүн байсныг та мэдэх биз ээ. 2 гаруй метр өндөртэй. Гэхдээ хөлийнх нь хэмжээ маш жижиг – ердөө л 39 см.

ytimg.com

Өөрийгөө хэтэрхий их идээд байна гэж бодож байна уу? Үнэндээ та хулсны баавгайн хаана ч хүрэхгүй. 45 килограмм жинтэй хулсны баавгай 14 цагийг хоол идэж өнгөрөөдөг. Энэ бяцхан амьтан өдөрт 12-38 кг хулс иддэг ажээ.

vsezhivoe.ru

Нийтлэлээ Балбын уулсад амьдардаг нэгэн сонирхолтой зөгийний тухай мэдээллээр дуусгая. Аварга том биетэй зөгийнд тооцогддог – ойролцоогоор 3 см урттай. Гэхдээ энэ үзүүлэлтээрээ манай нийтлэлд багтаагүй юм. Эдгээр зөгийнүүд зүгээр ч нэг бал хураадаггүй харин хий зүйл харуулдаг үйлчилгээтэй бал хураадаг ажээ. Төвд-бирмийн ард түмний дунд уг зөгийний бал эрэлт хэрэгцээ өндөртэй гэгддэг.

rosphoto.com
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *