Нүүрэндээ онцгой мэнгэтэй төрсөн бяцхан Уинри охины түүх. Ээж нь охиноо ямар үзэсгэлэнтэй болохыг бусдад харуулжээ

0

Николь Лукас Халл бүсгүй өдгөө Ашер болон Уинри хэмээх хоёр хүүхдийн ээж. Бусад бүх л эхчүүдийн нэгэн адил тэрбээр бяцхан үрсийнхээ төлөө яваа нэгэн. Гэхдээ түүний хувьд бусдаас ялгаатай нь нүүрэн дээрээ төрөлхийн мэнгэтэй төрсөн 1 ой 1 настай бяцхан Уинри охиноо бусдын адил үзэсгэлэнтэй, эгэл жирийн хүүхэд гэдгийг ойлгуулахаар тэмцэж яваа ажээ. Манай сайт уншигч танд эх, үр хоёрын түүхийг өгүүлэх гэж байна.

Онцгой мэнгэтэй төрсөн охин

© nicolelucashall / Instagram, © nicolelucashall / Instagram

Охиноо анх харах үедээ Николь болон түүний эр нөхөр өмнө нь хэзээ ч ийм төрлийн мэнгэтэй хүүхэд харж байгаагүй тул багагүй санаа зовж, охиныхоо эрүүл мэндэд анхаарал хандуулж байжээ. Ийнхүү эмчид хандах үед эмч охин нь 50,000 төрөлт тутамд нэг тохиох магадлалтай байдаг эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй CMN хэмээх өвчтэй төрсөн хэмээжээ.

 

Хүүхдийг нь харж гайхсан хүмүүсийн царай өдөр бүр эх, охин хоёрыг дагадаг

© nicolelucashall / Instagram

Ийнхүү бусдаас өөр төрсөн охиныг төрсөн цагаас нь хойш харсан хүмүүсийн гайхсан харц, цочирдсон царай дагасаар өнөөг хүрчээ.

© nicolelucashall / Instagram

Гэвч Николь Лукас Халлын хувьд тэрхүү хүндрэлтэй нөхцөл байдалд бухимдаж, стресстэхгүй тайван байхыг эрхэмлэдэг бөгөөд цахим сүлжээгээр ирж буй сөрөг сэтгэгдэл бүрт нөхрийн хамтаар эерэг хариулт бичин үлдээдэг ажээ.

Түүнчлэн сөрөг сэтгэгдлүүдээс гадна урам өгч, сэтгэл хөдөлгөсөн эерэг үгстэй сэтгэгдэл ч их байдаг байна.

 

Түүний ах түүний хамгаалагч

© nicolelucashall / Instagram, © nicolelucashall / Instagram

Бяцхан охид бүр өөрийг нь хамгаалах ахтай байхыг хүсдэг гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгвэл тэдний ээж Николь хүү нь дүүгээ бусдаас өөр гэж огтхон ч хардаггүй бөгөөд бусад хүүхдүүдийн л нэгэн адил ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх гэж дүүтэйгээ барьцдаг ч Уинригийн хувьд ах нь түүний хамгийн сайн найз бас хамгаалагч нь хэмээжээ.

 

Тэд охиноо өөртөө итгэх итгэл дүүрэн нэгэн болгон өсгөхөөр хичээж байна

© nicolelucashall / Instagram

Николь нөхрийн хамт охин болон хүүгээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохыг зорьдог ба амьдралын хамгийн эрхэм зорилгуудын нэг бол хүнлэг байдал гэдгийг сургадаг аж. Тэдний хувьд охиных нь эрүүл мэнд хамгаас чухал боловч бусад хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авах талаар ч чамгүй сэтгэл зовнидог гэжээ. Түүнчлэн тэрээр охиндоо өөрийг нь хичнээн үзэсгэлэнтэй нэгэн болохыг өдөр бүр сануулж, өөрөө өөрөөрөө байхын сайхныг мэдрүүлэхийг хүсдэг хэмээн ярьсан байна.

 

CMN өвчний тухай ойлголтыг бусдад таниулах нь

nicolelucashall / Instagram

Николь өөрийн цахим сүлжээгээр дамжуулан CMN өвчний тухай ойлголтыг өгөхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд хүүхдэдээ хүн бүр өөр гэдгийг зааж сургахыг уриалсаар байгаа ажээ.

© nicolelucashall / Instagram

Ийнхүү эцэг, эхийн хувьд тэд охиныхоо амьдралыг бусдын адил эгэл байлгах бүх л боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд Уинри охины нэгэн адил хүүхдүүдэд ч мөн туслахаар зорьж байна.

45
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Amarjargal Hishigsuren

    Amarjargal Hishigsuren

    2022/05/09 at 22:23

    по моему с знаком демона..

  2. Э. Энх-Амгалан

    Э. Энх-Амгалан

    2022/05/10 at 13:57

    Хөөрхөн царайлаг охин байнаа. Хүүхэд бүхэн инээж байг.

  3. Jargalmaa Jam

    Jargalmaa Jam

    2022/05/10 at 15:53

    Хөөрхөн охин байна

  4. Bat-Oyun Merk

    Bat-Oyun Merk

    2022/05/10 at 16:51

    ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БУРХАНЫ БҮТЭЭЛ ХӨӨРХӨН ОХИН БАЙНА

  5. Enka Olonbayar

    Enka Olonbayar

    2022/05/11 at 08:22

    😘😘😘

  6. Jambaa Davaadorj

    Jambaa Davaadorj

    2022/05/11 at 12:09

    Хөөрхөн охин байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *