Ердөө 7-хон настай Орос охин өнгөрсөн 2021 онд 28 сая долларын орлого олжээ. Түүний нууц нь юу юм бол?

0

Америкийн Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 YouTube блогеруудын нэрсийг зарлахад 7 настай Орос охин Анастасия Радзинская багтжээ. Охин нэг жилийн дотор хоёр тэрбум рублийн орлого олсон байна.

Краснодар мужийн харьяа Настя Радзинская Like Nastya гэдэг нэртэй суваг ажиллуулан амьдралаа авч явж байна. Бяцхан авьяастан гэр бүлийн хамт Майямид амьдарч, Мальдивт амрах ажээ. Үүгээр ч зогсохгүй долоо хоног болгон хувцсандаа шинэчлэлт хийдэг уламжлалтай. Настя-гийн амьдралын тухай бид урьд нь бичиж байсан удаатай.

Үнэндээ итгэхэд амаргүй. Жирийн л нэг охины тухай элдэв маяггүй контент юм шүү дээ. Охин сургуульдаа яаж явж байгааг, хооллож байгааг, шинэ зүйлд баярлаж байгааг, уурлаж, эрхэлж байгааг, үсэрдэг тавцан дээр үсэрч байгааг харуулсан контент гэхэд л сард хэдэн зуун мянган долларын орлого олж ирнэ.

Forbes–ийн жагсаалтад ингээд гурав дахь удаагаа багтаж байгаа нь энэ. Гэхдээ 2020 онд Радзинская долдугаарт жагсаж байсан бол 2021 онд орлогоо 10 сая доллараар ахиулахын зэрэгцээ дагагчдын тоогоо 87,5 сая хүнээр нэмэгдүүлж чаджээ. Эдгээр үзүүлэлтийн ачаар хамгийн баян YouTube блогеруудын 6 дугаарт орох болсон юм.

2021 онд Настя 28 сая доллар олсон байна гэж Lenta.ru-д бичжээ. Хуучин бичлэгүүдээ YouTube-ийн бие даасан хараат бус контентийн эзэнд өндөр үнээр зарсан байна. Өнгөрсөн онд мөн өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаас гадна NFT-ээр дамжуулан борлуулах болжээ.

Жагсаалтын нэгдүгээр байрыг Жейм Дональд (MrBeast) жилийн 54 сая ам.долларын орлогоор тэргүүлжээ. Хоёрдугаарт – видео блогер Жейк Пол (45 сая ам.доллар), харин гуравт – Марк Фишбах (Markiplier) 38 сая ам.доллараар удаалсан байна.

10
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Orgil Naran

    Orgil Naran

    2022/01/19 at 20:03

    🍀Монгол контент Үжин&Мандухай влогыг дэмжээрэй 🥰
    https://youtu.be/ytDi5qb5ovk

  2. Nasty bna

  3. Tootko Toki

    Tootko Toki

    2022/01/20 at 00:04

    Nasty manai hvvhed ih vzdeg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *