Хамгийн муу бүтээлээрээ “Алтан Бөөрөлзгөнө”-д нэр дэвшиж байсан ч нэр хүндээ сэргээж чадсан 13 жүжигчин

0

Холливудын шагналын эсрэг “Алтан бөөрөлзгөнө” гэдэг шагнал байдгийг та мэдэх биз ээ. Энэ шагналд нэг төрөл бий – “нэр хүндээ сэргээж чадсан”. Энэ нь дөнгөж 2015 оноос гарч ирсэн төрөл бөгөөд одоогийн байдлаар 13 жүжигчин, 3 найруулагч, нэг франчайз, тэр бүү хэл хүүхэлдэйн киноны нэг студи эзэн нь болоод байна. Нэр дэвшигчид бүгд нэг адил замыг туулсан – тэд нэг эсвэл хэд хэдэн бүтэлгүй бүтээл туурвисан, гэхдээ хэсэг хугацааны дараа эдгээр хүмүүс уран бүтээлдээ амжилт гаргасан тул өөрсдийнхөө бүтэлгүйтлийг “арилгаж” чадсан гэж үзэх тул “бөөрөлзгөнө”-ийн зохион байгуулагчид “нэр хүндээ сэргээж чадсан” төрлийн шагналыг гардуулна.

“Алтан бөөрөлзгөнө”-ийн тусгай шагналыг хэн авсныг сонирхоцгооё. Энд бидний мэдэх маш олон алдартай жүжигчид байгааг танд хэлэх хэрэгтэй байх.

Кристен Стюарт

Summit Entertainment / IFC Films

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2015 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Twilight” цуврал кино (2008-2012).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Camp X-Ray” (2014).

 

Киану Ривз

TriStar Pictures/Summit Entertainment

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2015 болон 2020 онуудад нэр дэвшсэн. Үүнээс өмнө 6 ч удаа муу жүжигчин, муу туслах дүрээр нэр дэвшиж байлаа (гэхдээ ганц ч удаа авч байгаагүй), мөн “Анхны 25 жилдээ хамгийн их бүтэлгүйтсэн” төрөлд нэр дэвшиж байсан ч бас л хүртээгүй юм.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Much Ado About Nothing” (1993), “Johnny Mnemonic” (1995), “A Walk in the Clouds” (1995), “Chain Reaction” (1996), “The Watcher” (2000), “Hardball”  (2001), “Sweet November” (2001).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “John Wick” (2014); “John Wick: Chapter 2” (2019) болон “Toy Story 4” (2019).

 

Майк Майерс

Paramount Pictures / RADIUS-TWC

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2015 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “The Love Guru” (2008).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Supermensch: The Legend of Shep Gordon” баримтат кино (2013)–нд Майкл Майерс хамтарсан найруулагчаар ажилласан юм.

 

Женнифер Энистон

Columbia Pictures / Warner Bros.

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2015 онд нэр дэвшсэн.

Үүнээс өмнө 5 ч удаа “Алтан бөөрөлзгөнө”-нд хамгийн муу эмэгтэй дүрээр хоёр удаа, хамгийн муу дэлгэцийн хосоор хоёр удаа, нэг удаа “Friends” цувралын хамгийн муу одоор тус тус нэр дэвшиж байсан ч анти-шагналуудыг авч байгаагүй. Сонирхуулж хэлэхэд, “Friends” цувралыг “бөөрөлзгөнө”-ийхөн одоо болтол утгагүй бүтээл гэж үнэлдэг юм.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “The Bounty Hunter” (2010, хоёр төрлөөр нэр дэвшсэн) “The Switch” (2010) болон “Just Go with It” (2011).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Cake” киногоороо (2014) Энистон шилдэг эмэгтэй дүрээр “Алтан бөмбөрцөг” авсан юм.

 

Бен Аффлек

Revolution Studios / 20th Century Fox

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2015 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Gigli” киногоороо (2003) Аффлек хоёр ч “бөөрөлзгөнө” авсан – Женнифер Лопезийн хамтаар муу жүжигчин, мөн дэлгэцийн муу хосууд. Ер нь Аффлек 3 анти шагнал хүртэл 8 удаа нэр дэвшиж байсан удаатай. Тэрээр уг шагналын дээд амжилтыг тогтоожээ.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Argo” (2013) кинонд дүр бүтээснээс гадна найруулагч, продюсерээр ажилласан бөгөөд уг бүтээлээр “Оскар” хүртэж байсан түүхтэй, “Gone Girl” кино (2014).

 

Женнифер Лопез

Revolution Studios / STXfilms

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2020  онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Gigli” кино (2003). Лопез нийтдээ 10 удаа “муу”-д нэр дэвшиж байсан бөгөөд 2 удаа энэ төрлийн шагнал хүртсэн. Тэр дундаас “Gigli” маш хурц юм.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Hustlers” (2019).

 

Уилл Смит

Sony Pictures Releasing / Columbia Pictures

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2016 болон 2020 онуудад нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “After Earth” кино нь (2013) бусдаас ялгардаг. Смит “бөөрөлзгөнө”-ийн муу туслах дүр, дэлгэцийн муу баг, муу кино зохиол болон хамтран кино зохиолчоор уг шагналыг хүртэж байжээ. Үүнээс гадна “Wild Wild West” киногоор (1999) хоёр ч анти шагнал авч байлаа – муу дуу болон дэлгэцийн муу хосын төрлөөр.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Concussion” (2015) болон “Aladdin” (2019).

 

Сильвестр Сталлоне

Universal Pictures / Metro-Goldwyn-Mayer

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2016 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: жүжигчний 26 бүтээл нь 33 төрлөөр нэр дэвшиж, 10 анти шагнал авч байсан удаатай. Сталлоне мөн хоёр ч удаагийн ойн тусгай шагналын эзэн: “Арван жилд тохиох хамгийн муу жүжигчин” (1990-ээд оны үед) болон “Зууны хамгийн муу жүжигчин. ”

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Creed” киногоороо (2015) Сталлоне “Алтан бөмбөрцөг” шагналыг шилдэг туслах дүрийн төрлөөр авч байснаас гадна “Оскар”-т нэр дэвшсэн юм.

 

Мел Гибсон

Lionsgate / Summit Entertainment

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2017 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “The Expendables 3” кино – Гибсон хамгийн муу туслах дүрээр “бөөрөлзгөнө” авсан удаатай.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Hacksaw Ridge” киноны найруулагчаар ажилласан тэрээр “Оскар”-т нэр дэвшжээ.

 

Тайлер Перри

Lionsgate / Annapurna Pictures

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2019 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: 7 киногоор 19 төрөлд нэр дэвшиж байсан.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Vice” (2018).

 

Меллиса Маккарти

New Line Cinema / Fox Searchlight Pictures

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2019 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Tammy” (2014), “Happytime Murders” (2018) болон “Life of the Party” (2018).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Can You Ever Forgive Me?” киногоороо (2018) жүжигчин “Оскар” авч байсан түүхтэй.

 

Адам Сэндлер

Columbia Pictures / A24

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2020 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Jack and Jill” киногоор Сэндлер 3 тусдаа “бөөрөлзгөнө” авсан. Жүжигчин нийт 30 төрөлд нэр дэвшиж 9 анти шагналын эзэн болжээ – бас нэгэн дээд амжилтын эзэн гэсэн үг.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Uncut Gems” (2019).

 

Эдди Мёрфи

DreamWorks Pictures / Netflix

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2020 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Norbit” киногоор Мёрфи жүжигчний хувьд гурван төрлийн “бөөрөлзгөнө” авсан – хамгийн муу эрэгтэй дүр, хамгийн муу эмэгтэй болон эрэгтэй туслах дүр. Үүнээс гадна Эдди Мёрфи 2000-аад онд “Арван жилийн хамгийн муу жүжигчин” шагнал хүртэж байлаа. Нийтдээ 13 удаа нэр дэвшиж 5 удаа анти шагналын эзэн болж байжээ.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Dolemite Is My Name” (2019).

 

Бонуст нь өөр хэд хэдэн кинонуудыг үргэлжлүүлэн танилцуулъя.

Элизабет Бэнкс (найруулагч)

Relativity Media / Universal Pictures

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2016 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Movie 43” кинонд (2013) Бэнкс гол дүрд нь тоглосон юм.

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Pitch Perfect 2” киног (2015) найруулснаас гадна өөрөө нэг дүрд тогложээ.

 

М.Найт Шьямалан (найруулагч)

Warner Bros. / Universal Pictures

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2016 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Lady in the Water” (2006), “The Happening” (2008), “The Last Airbender” (2010), “After Earth” (2014).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “The Visit” (2015).

 

Питер Фаррелли (найруулагч)

Universal Pictures

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2019 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “Movie 43” кино (2013), мөн “Dumb & Dumber”

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Green Book” (2018).

 

“Transformers” цуврал кино

Paramount Pictures

Бараг анги болгоноороо л “Алтан бөөрөлзгөнө”-нд нэр дэвшсэн, 2019 онд л “Bumblebee”-гээр нэр хүндээ сэргээж чаджээ.

 

Sony Pictures Animation хүүхэлдэйн киноны студи

Sony Pictures Animation / Sony Pictures Animation

Нэр хүндээ сэргээлгэх шагналд 2019 онд нэр дэвшсэн.

Нэр хүндийг нь унагасан төсөл: “The Emoji Movie” (2017).

Нэр хүндийг нь сэргээсэн төсөл: “Spider-Man: Into the Spider-Verse” (2018).

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *