Дэлхийн шилдэг Bitfury групп болон финтек салбарт туршлагатай MDKI компанийн гаргаж буй BDC token танд ямар ашигтай вэ?

0

“Эм Ди Кэй Ай” компани нь хөрөнгө оруулалт, биотехнологи, үл хөдлөх хөрөнгө, финтекийн салбарт 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ОУ-ын болон дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.  Өнгөрөгч онд Казакстан улсад Bitfury грүпптэй хамтран биткойн олборлолтын Blockchain Data Center байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 300PH/s хүчин чадалтайгаар, өөрөөр хэлбэл сард ойролцоогоор 25-30 Bitcoin олборлож байна.  Олборлолтын Блокчэйн Дата Центр нь хүчин чадал, тог зарцуулалт, аюулгүй байдлаараа дэлхийд шилдэгт тооцогддогоороо давуу талтай. Мөн уг компани олборлолтын хүчин чадлаараа Хятад улсын дараагаар, азидаа тэргүүлэгч юм. /www.mdki.mn/

Энэ удаад МУ-ын хэрэглэгчдэдээ зориулан биткойн олборлох боломжийг олгох үүднээс 200 сая BDC токеноо гаргаж, нийт 20 тэрбумын хөрөнгө босгож байна. Цугларсан хөрөнгийнхөө 70%-иар нь Канад улсад  80 PH/s хүчин чадалтай блокчайн дата төв байгуулах юм.

Байгуулсан дата төвөөс олборлосон нийт биткойныхоо 30%-ийг BDC token эзэмшигчдэдээ сар бүрийн эхэнд тарааж, 20%-иар нь зах зээл дэх BDC токеноо ил тод байдлаар Buyback&Burnout хийж, нийт токений хэмжээг сар бүр багасгахаар төлөвлөсөн байна. Энэ нь үнийн өсөлтийг авчирна гэж тухайн компанийн мэргэжилтэнгүүд үзэж байгаа. Олборлолтын 20% нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдах бол үлдсэн 30% нь  блокчайн дата төвийг өргөжүүлэхэд хэрэглэгдэнэ. Ингэснээр  олборлолт нэмэгдэж, BDC эзэмшигчдэд очих биткойны хэмжээ тогтвортой өсөх юм.

Мөн онцлох бас нэг зүйл нь энэхүү блокчайн дата төвийг дунджаар 8 сарын дотор байгуулдаг бөгөөд ажиллаж эхлэх хүртэлх хугацаанд BDC holder-ууддаа нэг BDC  бүрт нэг сатошиг сар бүрийн эхэнд хувиарилах юм. Токений эхний урьдчилсан захиалга www.capex.mn бирж дээр 1 сарын 10 хүртэл бөгөөд IEO хувиарь болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.bdc.mn –ээс авах боломжтой.

Эцэст нь блокчайн системд суурилсан койн, токенууд ихээр гарж байгаа өнөө үед дараах зүйлсийг харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй. Токен, койноор IEO, ICO хийж байгаа нь байгууллага талаасаа хөрөнгө оруулалт татах арга, харин хэрэглэгч талаасаа урт болон богино хугацааны ашиг хүртэх боломж юм. Тиймээс тухайн койн гаргагч байгууллага татан төвлөрүүлсэн хөрөнгөөр юу хийх гэж байгаа нь одоо ямар үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг сайтар анхаарах нь зүйтэй. Болзошгүй эрсдлийг хөрөнгө оруулалт хийж буй этгээд өөрөө бүрэн хариуцах учир нягтлан шалгаж, шийдвэр гаргах нь аюулгүй. BDC токены хувьд койн эзэмшигчдэдээ тогтвортой байдлаар Биткойн тарааж буйгаараа онцлогтой юм. Мөн энэ компани нь Казакстанд өөрсдийн олборлолтын тогтвортой ажилладаг дата төвтэй, финтек, биотехнологи болон үл хөдлөх хөрөнгийн салбарт дотоод, гадаадын томоохон төслийг хэрэгжүүлж буй туршлагатай багтайгаар давуу талтай юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *