“Энэ тэгээд үнэхээр шоpон мөн гэж үү?”: Дэлхийн хамгийн тав тухтай 10 шоpон

0

Бид “шоpон” гэдэг үг сонсохоороо ер нь л төмөр торон сараалж, аймшигтай хүнд нөхцөл, жижигхэн камер бас аз жаргалгүй xоригдлуудыг л төсөөлдөг. Гэхдээ бүх шоpон тийм биш ажээ – зарим нэг нь 3 одтой зочид буудлыг санагдуулмаар байх юм. Ийм шоpонд xоригдлууд нь камертай өдрийг тав тухтай өнгөрүүлнэ, теннис тоглож болно, зурагт үзэх боломжтой, мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах зэрэг дуртай зүйлээ хийх боломжоор хангагджээ. Дэлхийн хэмжээнд тав тухтайд тооцогдох 10 шоpонг сонирхоцгооё.

Себу шоpон, Филиппин

Филиппин дахь Себу шоpон юугаараа алдартай вэ гэвэл шоpонгийн xоригдлууд зугаа цэнгэл, уран бүтээлч арга хэмжээ зохиодгоороо сонирхол татдаг. Xоригдол болгон дуу хөгжим, бүжгийн ямар нэгэн тэмцээнд заавал оролцох ёстой. Зүгээр ч оролцохгүй, үзэгчдийн өмнө тоглолтоо хийх бөгөөд тэдний тоглолтыг улс даяар цэнхэр дэлгэцээр нэвтрүүлдэг. Зарим нэг xоригдлууд тоглолтынхоо дараа гарын үсэг хэн нэгний хүсэлтээр дурсгал болгон зурж өгдөг ажээ.

 

Хальдене шоpон, Норвеги

Халдене шоpон дэлхий дээрх хамгийн хүмүүнлэг шоpонгоор тодорхойлогдсон. Эргэн тойрон өвс ургамал, байгалийн гэрэл дунд байрладаг ажээ. Xоригдлууд нь тав тухтай орчинд амьдарч зурагт, видео тоглоомтой амралтын өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой. Хүсэлт гаргасны дагаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдана, бүрэн тоноглосон бэлтгэлийн зааланд ч дасгал сургуулилт хийх нөхцлөөр хангажээ.

 

Соллентуне шоpон, Швед

Шведийн Соллентунте шоpон – xоригдлуудыг тус тусад л байрлуулсан камеруудтай зaсан xүмүүжүүлэх газар юм. Ор нь тав тухтай, тусдаа ариун цэврийн өрөөтэй, бүрэн тоноглосон бэлтгэлийн заалтай, задгай гал тогоо, зурагт, буйдантай амралтын өрөөнд цагийг өнгөрөөж болно. Мөн уг шоpон нь экологийн санаачлагаараа BREEAM шагналын эзэн болжээ.

 

JVA Fuhlsbuettel шоpон, Герман

JVA Fuhlsbuettel шоpон нь xоригдлуудтай хэтэрхий зөөлөн харьцдаг хэмээн шүүмжлэлд нэг биш удаа өртөж байсан түүхтэй. Уг шоpон нь xоригдлуудад маш олон төрлийн таатай үйлчилгээ санал болгодог: тав тухтай камер, угаалгын машин, ойр дотнын хүмүүстэйгээ тайван ярилцах боломжтой утсаар ярих булан зэрэг. Энд бүр xоригдлуудын камерыг хүртэл засаж өгдөг, ялангуяа урт хугацааны xоригдох ял авсан xоригдлуудад ийм үйлчилгээ үзүүлдэг ажээ.

 

Champ-Dollon шоpон, Швейцарь

2008 онд Швейцарийн Champ-Dollon хамгийн их xоригдолтой шоpонд тооцогдож байсан юм. Тиймээс нөхцөл байдлыг сайжруулахын тулд засвар хийжээ. Одоо нэг камерт гурван хүнээс илүүгүй xоригдол амьдардаг, тав тух сайтай төдийгүй камер болгон нь ариун цэврийн өрөөтэй болжээ. Xоригдлуудад амрах чөлөөт цаг гаргаж өгсөн бөгөөд задгай талбайд дуртай ажлаа хийх боломжийг олгосон байна. Олон хүн уг шоpонг их сургуулийн дотуур байртай зүйрлэдэг ажээ.

 

Аранхуэс шоpон, Испани

Шоpонгийн xоригдол хүүхэдтэй болбол төрснөөс хойш эхний саруудад хүүхэдтэй цуг “амьдарч” болдгоороо бусад шоpонгуудаас онцлог юм. Шоpонд хүүхдийн ор, хүүхдийн тоглоомын талбайгаас гадна Диснейн хэв маягаар чимэглэсэн өрөөнүүд байдаг ажээ. Энэ нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилготой юм, мөн xоригдол хүүхдийнхээ амьдралын чухал үед цуг байх боломжийг хангахыг зорьжээ.

 

Леобен шударга шүүхийн төв, Австри

Австрид байрлах Леобон шударга шүүхийн төв нь зочид буудлаас дутахааргүй. Уг шоpон xоригдол болгонд жижиг гал тогоотой тусдаа камер санал болгодог, үүнээс гадна хувийн ариун цэврийн өрөө ч бий. Хүсвэл зурагттай өрөөг ч ашиглах боломжтой. Амралтын бүсэд сагсан бөмбөгийн талбай, задгай агаарт байрлах бэлтгэлийн заалаар хангагджээ. Энд xүчирхийлэл үйлдээгүй xоригдлууд ялаа эдэлдэг байна.

 

Отаго засaн xүмүүжүүлэх газар, Шинэ Зеланд

twimg.com

Шинэ Зеландын энэ газрыг анх харсан хэн ч шоpон гэж огт бодохгүй. Зай талбай ихтэй газар  – зугаалах талбай, камер болгон тусдаа барилгатай. Xоригдлууд тув тухтай камеруудад байрлана, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломжийг ч олгодог – жишээ нь, цахилгаанчин, хоол бэлтгэгч, мал маллагаанд суралцах боломжтой.

 

HMP Addiewell шоpон, Шотланд

Шотландын HMP Addiewell шоpон нь 700 xоригдлын багтаамжтай бөгөөд уг шоpон xоригдлуудынхаа боловсролд онцгой анхаарал хандуулдаг ажээ. Xоригдол болгон долоо хоногт 40 цагийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж өнгөрүүлдэг байна.

 

Бастой шоpон, Норвеги

Чaнга дэглэмтэй уг шоpон нь Норвегийн Бастай арал дээр байрладаг бөгөөд 100 хүрэхээргүй xоригдол ял эдэлж байна. Xоригдлууд нь жижгэвтэр байшинд амьдардаг, морь унах, загасчлах, теннисээр тоглож цагийг өнгөрөөдөг. Мөн xоригдлууд ажиллаж болдог томоохон фермүүд ч байдаг ажээ.

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *