12 настай Индонез хүү өөрийн дахин давтагдашгүй өвөрмөц нэрээрээ алдартай болжээ. Түүнийг ABCDEF GHIJK гэдэг

2

Индонезийн Өмнөд Суматра мужид оршин суудаг 12 настай хүүгийн тухай мэдээ саяхан олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр гарах болжээ. Ийнхүү олон улсад танигдах болсон шалтгаан нь түүний нэртэй холбоотой аж. Түүнийг ABCDEF GHIJK гэдэг бөгөөд Цaгдаагийн газраас зохион байгуулж буй дархлаажуулалтад хамрагдах гэж ирэх үед нь түүний нэрийг эрүүл мэндийн ажилтнууд олж анзаарснаар энэ бүх түүх эхэлжээ. Эхэндээ тэд хүүг тоглож байна гэж бодсон ч төрсний гэрчилгээн дээрх нэрийг нь хараад балмагдаж орхисон байна. Ийнхүү хүүгийн нэрийг бичсэн цамцыг өөрт нь бариулж дарсан зураг цахим сүлжээнд олны анхаарлын төвд оржээ.

Liputan6 телевизийн мэдээллэж буйгаар хүүг эхэндээ хүмүүс, үе тэнгийнхэн нь шоолж, нэрээр нь доог тохуу хийдэг байсан ч одоо тэрээр өөрийнхөө нэрэндээ сэтгэл хангалуун явдаг хэмээжээ.

Хүүгийн аав Zulfahmi хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийгөө үгийн сүлжээ бөглөх дуртай нэгэн хэмээгээд зохиолч болохыг хүсдэг, бичиг үсэг, цагаан толгойнд маш дуртай учраас хүүтэй болмогцоо түүнийг ABCDEF GHIJK гэж нэрлэнэ гэж 6 жилийн турш бодож явсан гэжээ. Түүнчлэн тэрээр дараагийн хүүхдээ NOPQ RSTUV, 3 дахь хүүхдээ XYZ хэмээн нэрлэх төлөвлөгөөтэй байсан гэдгээ ч мэдэгджээ.

Гэвч түүний эхнэр хүүхдүүддээ ийнхүү англи хэлний цагаан толгойн үсэгнүүдээр нэрлэхийг эсэргүүцсэн тул түүний энэхүү мөрөөдөл талаар болж, 2 болон 3 дахь хүүхдүүдээ Ammar болон Attur гэж нэрлэсэн байна.

Харин 12 настай ABCDEF GHIJK хүүгийн бүтэн нэрийг ABCDEF GHIJK Zuzu гэдэг бөгөөд Zuzu гэх овог нь аав Zulfahmi болон ээж Zuhro нарын эхний 2 үсгийн нийлбэр аж.

Индонез улсад энэ мэтчилэн өвөрмөц содон нэр хүүхдэдээ өгөх явдал сүүлийн үед олширч байгаа бөгөөд саяхан өөрийнхөө ажлын газрын нэрийг хүүхдэдээ өгсөн тохиолдол ч тус улсад гараад байгаа билээ.

4
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gegi Js

    Gegi Js

    2021/11/06 at 12:27

    Tged hen gej duuddin bol 🤔 🤣

  2. Гоё нэрний санаа

    2021/11/06 at 12:34

    Гоё нэрний санаа байна даа 🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *