Завгүй ажлынхаа хажуугаар үр хүүхдүүддээ үргэлж цаг гаргаж, хайр халамжаа зориулж чаддаг 10 алдартай аавууд

0

Даашинз өмсөж, охидоороо нүүрээ будуулж байгаагаа хэнээс ч нуулгүй олны өмнө ил гарган харуулдаг аз жаргалтай, бахархал дүүрэн аавууд олон бий. Манай сайт уншигч танд завгүй ажил, амьдралынхаа хажуугаар үр хүүхдүүдийнхээ аз жаргалын төлөө тэдэнд ямагт цаг гаргаж чаддаг үлгэр жишээч алдартай аавуудыг танилцуулж байна.

1. Cristiano Ronaldo

© cristiano / Instagram

Өдгөө 36 настай алдарт хөлбөмбөгчин эр завгүй бэлтгэлийн хуваарийнхаа хажуугаар хоёр хүү болон ихэр охиддоо ямагт цаг гаргаж, гэр бүлтэйгээ хамтдаа байхыг эрхэмлэдэг ажээ.

 

2. Jeffrey Dean Morgan

© jeffreydeanmorgan / Instagram

“One Tree Hill” цувралын од Hilarie Burton болон Jeffery Dean Morgan нар 2019 онд гэр бүл болцгоосон билээ. Тэд өдгөө 2 хүүхдийн эцэг эх болоод буй бөгөөд 55 настай жүжигчин эр 3 настай George Virginia Morgan охинтойгоо тоглох үедээ хүүхэд мэт л аашилж, хамтдаа нүүр будалт хийж тоглодог аж.

 

3. Channing Tatum

© channingtatum / Instagram, © channingtatum / Instagram

7 настай Everly охины хамтаар амьдардаг жүжигчин Channing Tatum охиндоо бүх л хайр, халамжаа зориулдаг нэгэн ажээ. Тэрээр охиноо хөгжөөхийн тулд өмсгөл баг зүүж, нүүрээ будах гэх мэт бүхнийг хийдэг. Хэрхэн нүүр будалт хийхийг мэддэггүй байсан ч охиноосоо яаж хийдэг талаар сурч авсан хэмээн тэрбээр дурдаж байсан удаатай.

 

4. Kevin Jonas

© kevinjonas / Instagram, © kevinjonas / Instagram

2 охины аав болсон Kevin Jonas тун гэр бүлсэг нэгэн гэдэг. Иймээс ч тэрээр цахим сүлжээгээр дамжуулан олон нийт болон шүтэн бишрэгчиддээ охидтойгоо цагийг өнгөрүүлж буй гэрэл зургуудаа тогтмол хуваалцдаг.

 

5. Jamie Dornan

© jamiedornan / Instagram

Нэрт жүжигчин эр охидоо хөгжөөхийн тулд даашинз өмссөн байгааг та харж байгаа биз ээ. Тэрээр аав болсон явдал нь түүнийг илүү хөдөлмөрч болгоод зогсохгүй өөрийнх нь төлөө байгаа хүн бүрт чадах бүхнээ зориулах хүчийг хайрласан хэмээжээ.

 

6. Mark Wahlberg

© markwahlberg / Instagram © markwahlberg / Instagram

4 хүүхдийн аав болсон тэрээр, “Аав болно гэдэг миний хувьд хамгийн чухал дүр юм. Миний замнал амжилттай байсан ч муу эцэг байх юм бол энэ миний хувьд бүтэлгүйтэл” хэмээн тодорхойлсон байдаг билээ.

 

7. Pierce Brosnan

© piercebrosnanofficial / Instagram

Pierce Brosnan 1980 онд Cassandra Harris-тай гэр бүл болох үедээ гэргийнхээ өмнөх гэрлэлтээс төрсөн хүүхдүүдийг үрчилж авч байсан түүхтэй. Хожим 2001 онд тэд ахин хуримын ёслол үйлдэж, Keely Shaye нэртэй хүүтэй болсон юм. Харамсалтай нь өнгөрсөн жил түүний гэргий xорт хавдрын улмаас өөд болсон билээ. Харин Pierce Brosnan-ын хувьд эцэггүй өссөн өөрийн хүнд бэрх амьдралыг хүүхдүүддээ үзүүлэхийг хүсдэггүй тул сайн аав байхын төлөө бүхнээ зориулдаг аж.

 

8. Machine Gun Kelly

© machinegunkelly / Instagram © machinegunkelly / Instagram

Жүжигчин Megan Fox-той болзож буй реппер залуу өмнөх найз бүсгүйгээсээ нэг охинтой билээ. Хэдийгээр түүний өмнөх найз бүсгүйн талаар мэдээлэл олон нийтэд ил байдаггүй ч тэрээр охинтойгоо цагийг хамтдаа өнгөрүүлэх туйлын дуртай нэгэн ажээ. Аялан тоглолт хийх бүртээ тэрээр охиноо дагуулж явдгаас гадна өдгөө тэд хамтдаа нэгэн кинонд дүр бүтэээж байгаа гэнэ.

 

9. David Henrie

© davidhenrie / Instagram © davidhenrie / Instagram

“Wizards of Waverly Place” цувралын од эр магадгүй энэ дэлхий дээрх хамгийн сайн аавуудын нэгт зүй ёсоор тооцогдох биз ээ. Тэрээр нэг хүү, нэг охинтой бөгөөд түүний цахим хуудсаар зочилж орвол түүний амьдралын утга учир нь гагцхүү хоёр бяцхан үр нь гэдгийг шууд ойлгох нь гарцаагүй.

 

10. Arnold Schwarzenegger

© schwarzenegger / Instagram, © katherineschwarzenegger / Instagram

Живх солих, үс засах зэрэг Терминаторт хийж чадахгүй зүйл гэж үгүй. Өдгөө 74 настай тэрбээр 5 хүүхэдэй бөгөөд хүүхдүүдийнхээ төрсөн өдрөөр тэднийгээ эрхлүүлж, баярлуулахаа хэзээ ч мартдаггүй ажээ.

Таны хувьд харахад хамгийн эерэг мэдрэмж төрүүлдэг аав, охин хоёр хэн бэ? Танд хүүхэдтэйгээ даруулсан дурсамжтай зураг бий юу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *