Дэрээр бaйлдах тэмцээн буюу хүүхдийн тоглоом Японы үндэсний спортын төрөл болтлоо хөгжиж, жил бүр аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг болжээ

0

Жил бүр маш олон багууд зөвхөн Японд л зохион байгуулагддаг “Дэрний бaйлдааны аварга шалгаруулах тэмцээн”-д оролцохоор хуран цугладаг ажээ.

Үндэс гарал үл хамааран бага насны хүүхэд бүр л дэрээр бaйлдаж тоглодог ч Япончуудын хувьд дэрээр бaйлдахыг үндэсний спорт гэж үздэг гэдгээрээ бусад орнуудаас ялгардаг аж. Иймээс ч нас насны ангилалд олон багууд жил бүр бүх Японы аварга болохоор Ито хотод цуглардаг байна.

Япончуудын хувьд дунд болон ахлах сургуулийн сурагчид аялалаар явахдаа унтахын өмнө дэрээр бaйлдаж тоглодог байснаас энэхүү спорт үүсэлтэй гэж тэд үздэг ажээ. Ийнхүү ихэнх япончуудын сургуулийн сурагч байхдаа тоглодог байсан энэхүү тоглоомыг албан ёсны спорт болгож, тэмцээн зохион байгуулж хуучин цагаа дурсаж байх шийдэлд хүрсэн нь энэ бөгөөд 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм.

Анх энэхүү тоглоомыг спортын төрөл болгосон Шизүка хотын ахлах сургуулийн сурагчид маш энгийн дүрмийн дагуу тоглодог байжээ. Тухайлбал, 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг юүката хэмээн нэрлэгддэг Японы уламжлалт зуны хувцас өмсөж, унтаж байгаа мэт дүр үзүүлж эхлүүлэх бөгөөд шүүгч шүгэл үлээсэн мөчөөс эхлэн дэрэндээ гар хүрэх эрхтэй болох гэх мэт хялбархан дүрэмтэй байв.

Ийнхүү тоглолт эхэлсэн бол эсрэг багийн тамирчныг дэрээр цоxих, ялангуяа эсрэг багийн ахлагчийг цоxиж тоглолтоос гаргах зорилготойгоор тоглодог байна. Түүнчлэн “Багш ирж байна” гэж орилсон тохиолдолд тамирчид 10 секундийн хугацаанд гудсаа нүүлгэж хөдөлгөх, шидсэн дэрээ эргүүлэн авах зэрэг хөдөлгөөнийг хийх боломжтой болдог дүрэмтэй ажээ.

Бүх Японы дэрэн бaйлдааны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан цагаас хойш нэг жилийн дараа буюу 2014 оноос Макүра Кабушикигайша нэртэй компани дэрэн бaйлдаанд зориулсан тусгай дэрийг үйлдвэрлэн гаргах болсон бөгөөд түүнээс хойш тэрхүү дэрийг уг спортын гол хэрэглэл болгон ашиглах болжээ. Тус дэр нь 3150 йенийн үнэтэй худалдаалагддаг ба шидэхэд хол зай туулах боломжтой хүнд жинтэй боловч хүн гэмтээхгүй зөөлөн тусдаг гэдгээрээ онцлогтой аж.

Ийнхүү дэрэн бaйлдааны тэмцээн жил бүрийн 2-р сард Японы Ито хотод зохион байгуулагддаг уламжлалтай болжээ. Тус тэмцээнд 9-60 насны баг, тамирчид оролцох боломжтой бөгөөд ялсан баг 100,000 йенийн эзэн болох шагналтай байдаг ажээ.

2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *