Эцэг эхчүүд бага насны хүүхдээ бусдад xулгайлагдахаас сэргийлэхийн тулд зaйлшгүй зааж сургах ёстой 8 зүйл

0

Хүүхдийн xулгай гэх гэмт xэрэг таны бодож байгаагаас ч олон удаа гарч байдаг гэдгийг та мэдэх үү? Гэмт xэргийн xохирогч болсон хүүхдүүдийг авч явсан эдгээдүүдийн зарим нь хүүхдийн эцэг, эхийг таньдаг нэгэн байсан тохиолдол ч олон байдаг. Иймээс хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хэнд итгэж болох болон болохгүй талаар, хэрэв аюултай нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл гаргаж болох талаар хүүхдэдээ зааж сургах нь эх, эцэг хүний үүрэг билээ. Манай сайт уншигч танд хүүхдээ хүүхдийн xулгайгаас сэргийлэхэд туслах, хэрэв хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон бол хэрэгжүүлэхийг хүүхдэдээ зааж өгвөл зохих 8 зүйлсийн жагсаалтыг танд хүргэж байна.

1. Өмнө нь харж байсан хүмүүс ч аюултай байж болно

Бага насны хүүхдийн хувьд хэнд итгэж болох болон хэнд итгэж болохгүй талаар мэдэгдэхүүн тун хомс байдаг. Тэд аюултай, муу хүмүүсийн талаар магадгүй зөвхөн шарх, сорвитой байдаг гэж боддог бол, сайн хүмүүс цэвэрхэн сайхан хувцасласан, эелдэг нэгэн байдаг гэсэн ойлголттой байхыг ч үгүйсгэхгүй. Хүүхдийн xулгайн хэрэг үйлдсэн хүмүүс дунд өөрийн ойр тойрны, танил хүмүүсийн хүүхдийг xулгайлах явдал ч түгээмэл байдаг тул хүүхдэдээ хэнийг аюулгүй болон хэнийг аюултай хүн гэж үзэх талаар мэдээлэл өгөх шаардлагатай.

 

2. Ямар хүнийг аюулгүй гэж үзэх хэрэгтэй вэ?

Сургууль дээр эсвэл хүүхэд тань гэртээ ганцаараа үлдсэн тохиолдолд хэнийг аюулгүй хүн гэж үзэж гэртээ оруулж болох талаар жагсаалт гаргаж харуулах нь зүйтэй. Түүнчлэн гадна орчинд танихгүй хэн нэгэнтэй ярилцаж болохгүй гэдгийг ч ойлгуулах хэрэгтэй.

 

3. Сэжигтэй хэн нэгний явж буй машины эсрэг чиглэлд гүйх

Хэрэв хэн нэгэн сэжигтэй хүн хүүхдийг тань дагасан тохиолдолд түүний явж буй машины эсрэг чиглэлд гүйх нь зүйтэй байдаг гэдгийг сануулах хэрэгтэй. Ингэснээр машин эргэх хугацаанд зугтах бүрэн боломж нээгддэг аж.

 

4. Хүүхэдтэйгээ яваа эмэгтэй хүнд итгэж болно

Хэрэв дэргэд нь хэн нэгэн таних хүн байхгүй газарт төөрсөн тохиолдолд хамгийн түрүүнд цaгдаагийн ажилтан эсвэл хүүхэдтэйгээ яваа эмэгтэй хүнээс тусламж гуйх нь зүйтэй гэдгийг хүүхдэдээ сургаарай.

 

5. Бусдад өөрийгөө аюулд орсон гэдгийг мэдэгдэх

Хүүхэд өөрийгөө аюулд орсон гэдгээ мэдрэх мөчид ихэвчлэн сэтгэлийн хөдлөлөөр орилох, уйлах хариу үйлдэл үзүүлдэг. Гэвч энэ нь бусдад хүүхэд аюулд өртсөн гэдгийг бүрэн илэрхийлж чадахгүй тул хэн нэгэн гадны хүн хүүхдийг тань барьж авсан бол, “Намайг тавь, би чамайг танихгүй” эсвэл “Ээж, аав минь хаана байна?” гэж орилох нь зүйтэй гэдгийг ойлгуулаарай.

 

6. Аюултай байдалд орсон бол өөрт ойр аливаа зүйлсийг хагалах хэрэгтэй

Орилоод хэн нэгэн сонсоогүй тохиолдолд бусдын анхаарлыг илүү ихээр татахын тулд өөрт ойр хагалж болох зүйлсийг хагалж бусдын анхаарлыг татах хэрэгтэй байдаг ажээ.

 

7. Үгүй гэж хариулж сургах

Хүүхдэдээ заавал сургах ёстой бас нэгэн зүйл бол хэн нэгэн гадны хүнд үгүй гэсэн хариулт хэлснээр буруутан болдоггүй гэдгийг ойлгуулах явдал юм. Насанд хүрсэн хүний урдаас эсэргүүцэх чадвар хүүхдэд сул байдаг ч хэрхэн аливаа зүйлсээс татгалзаж болох талаар зааж өгөх нь зүйтэй. Магадгүй та хэн нэгэн гадны хүн чихэр өгөх, тусламж хүсэх зэрэг нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлж болох талаар өөрөө биечлэн үзүүлэх ч боломжтой билээ.

 

8. Цахим орчны аюулгүй байдал хамгаас чухал гэдгийг ойлгуулах

Цахим орчинд чухам юу хийж байгаа талаар нь хүүхэдтэйгээ ярилцаж, хэдий чиний харилцаж байгаа хүмүүс дэргэд чинь байхгүй боловч чамд аюул учруулах боломжтой гэдгийг тайлбарлаж, харилцаж байгаа хүн тань бодит амьдрал дээр чухам хэн болохыг нягталж байхыг зааж сургаарай.

Хүүхдэдээ аюулд орсон тохиолдолд хийж болох өөр ямар зүйлсийг заавал зааж сургасан байх ёстой гэж та бодож байна вэ?

41
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *