
Өвөрмөц содон, шинэлэг загвар шийдэл бүхий чийдэн нь дотор засал, интерьерт ер бусын, онцгой өнгө төрхийг нэмэх чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Эдгээр гайхалтай орчин үеийн шинэхэн бүтээлүүд болсон чийдэнг “DIY Lamp Design” компаний дизайнерууд урласан юм. Өдрийн цагт гэрэл нь өөрөө гайхалтай чимэг болохын хамт харанхуйд үүсгэх гэрэлтүүлэг, тусгал нь үнэхээр гайхамшигтай орчин ахуйг бүрдүүлэх энэ чийдэнгүүд хүний харааг булаахгүй байхын аргагүй ажээ.







