Өдөр тутамдаа хэрэглэдэг дараах 13 зүйлсийг бид ямар зориулалттай болохыг нь төдийлөн сайн мэддэггүй

0
0
16,814

Нийтийн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх үед доороо хэт их зайтай хаалгаар таны хөлийг гадна буй хэн нэгэн чөлөөтэй харах боломжтой байдаг нь эвгүй санагдаж болох ч хаалгыг ингэж хийх олон шалтгаан бий. Мөн тосны савны дээр жижиг зүү хэлбэртэй зүйл байдаг нь тосны лацыг нээх түлхүүр гэдгийг ч хүн бүр төдийлөн ухаардаггүй. Манай сайт уншигч танд энэ мэтчилэн бидний өдөр тутмын амьдралд таардаг боловч чухам ямар зориулалттайг нь төдийлөн мэддэггүй зүйлсийг танилцуулж байна.

1. Гоймонгийн саван доор байдаг хоосон зай.

© Unknown / Imgur

Хэрэв та ийнхүү зай үлдээдэг нь үйлдвэрлэгчид их гоймонтой мэт харагдуулах заль гэж бодож буй бол та эндүүрчээ. Энэхүү хоосон орон зай нь тээвэрлэлтийн үед гоймонг бутарч хагарахаас хамгаалдаг бөгөөд халуун ус хийж гоймонгоо болгох үед ч усны халуун гоймонд жигд хүрч байх боломжийг хангах зориулалттай аж.

 

2. Цамцны энгэр дээрх V хэлбэрийн оёдол.

© Depositphotos.com

V хэлбэрийн оёдол нь хоёр гол зориулалттайгаар хийгддэг ажээ. Юуны өмнө энэхүү оёдол нь удаан хугацааны турш цамцны энгэр хэлбэрээ алдаж, сунахаас сэргийлдэг байна. Түүнчлэн хүний биеэс ялгарч буй хөлсийг өөртөө шингээж авах зориулалттай байдаг. Харин орчин цагт цамцанд энэхүү нэмэлт оёдлыг хийх нь харьцангуй багассан төдийгүй хийж буй үйлдвэрүүд үүнийг зөвхөн гоёл, чимэглэлийн зориулалтаар хийдэг болжээ.

 

3. Аяганы ёроол дахь сэтэрхий хэсэг.

© Depositphotos.com

Сэтэрсэн мэт харагдах энэхүү хэсэг нь аягыг угаасны дараа ёроол дахь ус гадагшилж хатааж байх зориулалттай хийгддэг талаар IKEA компанийн сайт мэдээллэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ийм нүхтэй аягыг угаагаад дээш харуулж тавихад ёроол хэсэг нь чийгтэй үлдэнэ гэх ойлголт огт байдаггүй ажээ.

 

4. Талхны уутны боолтны өнгө олон янз байдаг нь дараах шалтгаантай.

© Shutterstock.com

Талхны уутны хуванцар боолт 5 төрлийн өнгөтэй байдаг нь талх үйлдвэрлэгддэг 7 хоногийн 5 өдрийг илтгэдэг ажээ. Хэрэв талх даваа гарагт хийгдсэн бол цэнхэр, мягмар гарагт хийгдсэн бол ногоон, пүрэв гарагт хийгдсэн бол улаан, баасан гарагт хийгдсэн бол цагаан, бямба гарагт хийгдсэн бол шар өнгөтэй байдаг. Харин лхагва болон ням гарагуудад тусгайлан өнгөгүй байдаг нь ихэнх дэлгүүрүүд эдгээр гарагуудад талх хүргэлт хийдэггүйтэй холбоотой. Ийнхүү талхны хуванцар боолтноос тухайн талх хэзээ үйлдвэрлэгдсэн талаарх мэдээллийг олж авах боломжтой ажээ.

 

5. Савхин хүрэмний мөрөн дээрх оруулга.

© Shutterstock.com

Эдгээр оруулганууд нь зүгээр нэг гоёлын зориулалттай бус цүнх, үүргэвчээ оруулж бөхлөх үүрэгтэйгээр хийгддэг ажээ. Өнгөрсөн цаг үед хүмүүс үүнийг тогтмол хэрэглэдэг байсан ч цаг хугацааны эрхээр хэрэглээ нь мартагдсаар байна.

 

6. Оройн хүрэмний баруун талд хоёр халаас байдаг.

© Shutterstock.com

Анх Англид үүссэн энэхүү халаас нь морьтон хүмүүс зоосоо хурдан халааслахад дөхөм болох үүрэгтэй байв. Хожим энэхүү халаасыг эрчүүд тасалбар хийхэд хэрэглэдэг байсан бол өдгөө ямар нэгэн зориулалтгүй, чимэглэлийн байдлаар хийгдэх болжээ.

 

7. Дэвтэрний зах хэсгийг яагаад хоосон үлдээдэг вэ?

© Depositphotos.com, © Pixabay.com

Эрт цагт зохиолчид дэвтрийнхээ өнцөг булан бүрийг ашиглахыг эрхэмлэдэг байсан ч хархнууд дэвтрийн булангаас мэрж иддэг гэдгийг ухаарсан тул бичсэн зүйлсээ үгүй болгохгүйн тулд дэвтрийн зах хэсэгт шугам таталгүй хоосон үлдээх болжээ. Өдгөө тэрхүү хоосон зайд багш нар сурагчийг үнэлсэн үнэлгээ тавьдаг болсон билээ.

 

8. Богино долгионы зуухны торон хаалга.

© Depositphotos.com

Богино долгионы зуух цацраг ашиглан хоолыг хурдан хугацаанд халаах үйлдэл гүйцэтгэдэг. Тэгвэл торон хаалга нь хаалганд ойж буй энергийг гадагш гаргалгүй зуух дотор барих үүргийг гүйцэтгэдэг ажээ. Түүнчлэн энэ хаалга нь зуух доторх зүйлийг нэвт харахад ч тустай байдаг билээ.

 

9. Хийн бөмбөлөгтэй уут анх бидний төсөөлж ч байгаагүй зорилготойгоор үйлдвэрлэгдэж байв.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Анх 1957 онд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй ханын цаас үйлдвэрлэх гэсэн санаа нь бүтэлгүйтсэн явдлын дараа зохион бүтээсэн 2 инженер уг материалыг хүлэмж бүрэхэд ашиглах санаа гаргасан ч мөн л амжилт олоогүй гэдэг. Ийнхүү тэд уг материалаа бараа бүтээгдэхүүний уут болгон ашиглаж эхэлснээр 1971 оноос 5 сая долларын ашиг олж байсан бол 2000 онд жилийн борлуулалтын орлого нь 3 тэрбум доллар болон өргөжсөн байдаг.

 

10. Зүүний хатгуур нь зөвхөн зүү хатгахаас гадна дараах үүрэгтэй байна.

© Depositphotos.com

Ган хөвөн материалаас бүрдэх зүүний хатгуур нь танд зүүнүүдийг нэг дор хадгалах боломжийг бүрдүүлж өгөөд зогсохгүй зүүг хурц байдлаа хадгалахад чухал нөлөө үзүүлдэг аж. Түүнчлэн энэ төрлийн материал нь усанд хүрснээс бусад тохиолдолд зэвэрдэггүй тул зүүг удаан хугацаанд аюулгүй хадгалах хамгийн зөв шийдэл юм. Иймээс зүүний хатгуураа усанд ойр байлгахаас зaйлхийх хэрэгтэй.

 

11. Play-Doh брендийн тоглоом анх цэвэрлэгээний зориулалттай байв.

© Depositphotos.com, © Depositphotos.com

1920-иод онд хүмүүс ханын цаас дээрх тоос, тортог зэргийг цэвэрлэх зүйлсийг ихээр эрэлхийлж, хайх болжээ. Яг энэ эрэлт хэрэгцээний дагуу Play-Doh үйлдвэрлэгдэж, цагаан өнгөтэй, цэвэрлэгээний зориулалтаар хэрэглээнд нэвтэрч байжээ. Улмаар өөр олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд гарч ирснээр 1949 оноос тэд хүүхдэд зориулсан тоглоом болгон үйлдвэрлэх болсон аж.

 

12. Баллуурын цэнхэр талыг үзгээр бичсэн зүйлсийг арилгахад зориулаагүй.

© Depositphotos.com

Хүмүүсийн дунд баллуурын цэнхэр өнгөтэй талаар үзгээр бичсэн зүйлсийг арилгадаг гэх ойлголт байдаг ч энэ нь буруу аж. Үнэн хэрэгтээ цэнхэр тал нь хатуу цаасанд зориулсан бол улаан талыг нь зөөлөн цаасанд зориулан хийгдсэн байдаг байна. Үнэхээр ч баллуурын цэнхэр талаар үрэх үед цаас амархан үрчийж цоорчихдог нь ийм шалтгаантай юм. Түүнчлэн баллуурын улаан, шаргал өнгөтэй талыг зай багатай хэсэгт бичсэн зүйлсийг арилгаж, засахад зориулан ашиглах боломжтой.

 

13. Сүүний сав дээрх овгор хэсэг.

© av_floof / reddit, © RandomRage42 / reddit

Бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэгэн адил сүүг удаан хадгалах үед муудаж, гашлах, исэх үйл явц явагддаг. Исэх үйл явц эхэлж, хөөсөрч эхэлсэн сүүний даралтыг саван дотор хэвийн барих үүднээс энэхүү овгор хэсгийг савлагаанд нэмж хийсэн байдаг ажээ. Түүнчлэн сүүг хөлдөөх үед тэлж, саваа задлах эрсдлийг ч мөн бууруулах давуу талыг өөртөө агуулдаг. Хэрэв таны хөлдөөх гэж буй сүүний савлагаа ийм нэмэлт хэсэггүй бол бүрэн хөлдөх үедээ тэлж, задрах аюултай гэдгийг санах нь зүйтэй болов уу.

Таны хувьд аль баримт нь хамгийн гайхмаар байсан бэ?

16
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.