Дуулах дуртай хүмүүс бусдаас илүү аз жаргалтай, эрүүл чийрэг байдаг гэдгийг батлах 8 шалтгаан

0

Хүмүүсийн 85 орчим хувь нь эцэг эх, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ дуулж чаддаггүй, тиймээс олон нийтийн газар дуулах, тэр талаар дурсахын ч хэрэггүй гэсэн зөвлөгөөг авч байсан байдаг ажээ. Та ч мөн адил ийм үгийг хэн нэгнээс сонсож байсан бол машиндаа, шүршүүрт орохдоо, гудамжинд дуулахаа хэзээ ч бүү болиорой гэж зөвлөх байна. Учир нь дуулах үед хүний эрүүл мэндэд эерэг нөлөө гарч, сэтгэл санаа уужирч байдаг гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан байдаг ажээ.

8. Дархлааны тогтолцоог сайжруулна

© A Star Is Born / Warner Bros. Pictures

Судалгаагаар дуулах нь иммуноглобулин ялгаруулалтыг нэмэгдүүлж, дархлаа дэмжиж байдгийг тогтоожээ. Түүнчлэн дуулах, аэробекийн дасгал хөдөлгөөн хийх нь амьсгалын замыг чөлөөлж, ханиад, томуу тусах эрсдлийг бууруулдаг ажээ.

 

7. Дуулах нь хөнгөн бэлтгэл хийсэнтэй ижил хэмжээний нөлөөг биед үзүүлнэ

© alexramos10 / pixabay

Фитнесст явж, бэлтгэл хийхээс залхуу тань хүрдэг үү? Хэрэв тийм бол дуулж байхыг танд зөвлөж байна. Мэдээж хэрэг дуулах нь таны бие галбирыг өөрчилж, хүссэн үр дүнд тань хүргэхгүй ч гэлээ цуcны эргэлтийг сайжруулж, хэвлийн болон хавирга орчмын булчинг чангалдаг аж. Үүний зэрэгцээ уушги болон зүрхэнд дасгал болж өгдөг байна.

 

6. Нийгэмшихэд тань тусална

© Glee / 20th Television

Найз нөхөдтэйгөө караокед дуулсан ч, найрал дуу хамт олноороо дуулсан ч энэ нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй нийгмийн амьдралд тань сайн нөлөө үзүүлнэ. Хамтдаа дуу дуулах нь хүмүүсийг өөр хоорондоо холбоо хамааралтай, сайн харилцаатай гэх мэдрэмжийг төрүүлдэг тул дуулах нь таныг нийгэмших, өөртөө итгэх итгэл нэмэгдэхэд тусална.

 

5. Илүү сайн унтаж амрахад тусална

Мэргэжилтнүүд дуулах нь хурхирах явдлыг багасгаж, сайн унтаж амрахад тусалдаг гэжээ. Тухайлбал, Alise Ojay гэх нэгэн дууны багш найздаа хоолойны дасгал хийхийг зөвлөж хурхирч унтдаг зуршлыг нь зассан түүх ч бий. Энэ төрлийн дасгал хийх, дуулах нь амьсгалын замыг чөлөөлж, хоолойн булчинг чангалж байдаг тул унтах үед хурхирах явдлыг засдаг ажээ.

 

4. Урт наслах нэгэн шалтгаан болно

© 500 Days of Summer / Dune Entertainment

Харвард болон Йелийн их сургуулийн Connecticut мужийн New Haven хотын оршин суугчид дээр хийсэн судалгаагаар найрал дуу дуулах нь урт наслах шалтгаан болдог нь ажиглагджээ. Судлаачид дуу дуулах нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэл санааг дэмждэг тул эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна.

 

3. Сэтгэл гутралыг давахад тусална

© Bohemian Rhapsody / 20th Century Fox

Сэтгэл гутралыг давах хамгийн энгийн жор бол дуулах ажээ. Дуулах үед хүний биед аз жаргалын даавар буюу эндорфин даавар ихээр ялгардаг байна. Ийнхүү тархинд эндорфин ялгарснаар сэтгэл санаа өөдрөг болох нөхцөл бүрддэг.

 

2. Стресс бууруулна

Дуулах үед окситоцин гэх даавар мөн ялгардаг бөгөөд энэ даавар нь стресс бууруулж, итгэл найдвар төрүүлэх үүрэг гүйцэтгэдэг аж.

 

1. Залуу үзэсгэлэнтэй харагдахад тань тусална

© God Help the Girl / Creative Scotland

Дуулах үед хэвлий хэсгээс эхлээд нүүр хүртэл хүний биеийн бүх булчин жигд ажилладаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь дуртай дуугаа дуулангаа нүүрний булчингийн бяцхан дасгал хийх боломжтой гэсэн үг ажээ. Ийнхүү нүүрний булчингийн дасгал хийх нь залуу сайхан төрхөө хадгалах нэгэн арга болдог гэнэ.

Та дуулах дуртай юу? Та дуртай дууныхаа нэрийг сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *