
Сэтгэл татам царайнууд хаа сайгүй бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 92% гадаад төрхөө өөрчлөх шаардлагагүй гэдэгтэй санал нэг байдаг нь тогтоогдсон. Нийгмийн харахыг хүсэж буй гадаад төрхийг өөртөө бий болгохоор хичээхгүй байх нь хүндрэлтэй зүйл. Жишээ нь, судалгаагаар 3 охин тутмын нэг нь ямар ч фильтер ашиглаагүй сельфи зургаа постолдоггүй байна.
Бид бүгдийн нүүр тулгарч буй инээд хүргэм гоо сайхны стандартын эсрэг тэмцэж, бодит зургаа бусадтай хуваалцсан эдгээр эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн болон зоригоор бахархахгүй байхын аргагүй.
1. “Би үүнийг өмнө нь хэлж байсан. Миний саарал үсэнд ямар ч буруу зүйл байхгүй.”

2. “Нийгмээрээ хүн толгойдоо их үстэй байхыг зөвшөөрдөг хэрнээ, биеийнхээ бусад хэсгүүдэд урт үстэй байхыг буруушаах нь утгагүй зүйл биш гэж үү?”

3. Зарим нь олны танил хүмүүсийн зургийг инээдтэй байдлаар дуурайж авахуулж байгаад бид маш их баяртай байна.

4. “Бүх бие бикини өмсөж болно.”

5. “Энэ бол би. Нүүрэн дээрх энэ хэсгийн үсээ ургуулах юм бол ичгэвтэр явдал гэдэгт итгэдэг байсан хүн бүхэнд няцаалт өгье.”

6. “Би үргэлж үсээ үзэн яддaг байв. Харин ээж маань сэвхээ үзэн яддaг байсан… иймд тэр дандаа надад сул талаа нууцлаж байх ёстой гэж заадаг байлаа. Гэвч одоо надад энэ бүхэн таалагдаж байна.”

7. Энэ охин барууны гоо сайхны стандартыг эcэргүүцэж, анх удаагаа үсээ байгалиар нь ургуулжээ. Тэр үзэсгэлэнтэй харагдаж байна!

8. “Би амьдралынхаа туршид өөрийнхөө биед таагүй сэтгэгдэлтэй байдаг байв. Гэхдээ би эртний Грек эмэгтэйчүүдийн хөшөөг хараад өөрийгөө тэдэнтэй адилхан биетэй болохыг анзаарсан. Надад эртний Грек эмэгтэй байх зүгээр санагдаж байна.”

9. Энэ хосууд магадгүй бусад шиг харагдахгүй байгаа байх. Гэхдээ тэд яах аргагүй үзэсгэлэнтэй!

10. “Энэ зураг миний биеийн бодит байдлыг шударгаар харуулжээ. Гэхдээ би огтхон ч ичиж зоволгүй, энэ зургийг постолсондоо маш их жаргалтай байна!”

11. “Та нар намайг анх удаагаа бөхийлгүйгээр өндөр чигээрээ (бахархалтайгаар) сельфи хийхэд хүргэсэн шүү. Тухайн үед би бага зэрэг балмагдсан. Хуучин зуршлаа хаяхад амаргүй байдаг бололтой.”

12. “Би 15 жилийн турш үсэндээ хими хийлгүүлсний эцэст 9 сарын өмнө үсээ анх удаагаа хуссан юм. Анх удаагаа үсээ байгалиар нь ургуулж байна. Миний цоо шинэ хэсэг юм шиг санагдаж байгаагаас гадна надад таалагдаж байна.”

13. “Би амьдралынхаа ихэнх цагт зүүн талын зурган дээрх шиг үстэй байсан. Саяхан уулзсан хүн маань надад миний дотор нуугдаж буй буржгар үстэй охиныг гаргаж ирэхэд нөлөөллөө.”

14. “Анх удаагаа олон нийтийн газар бикини өмсөв!” (эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болоод)

15. “Нөхөр маань надаас илүү намхан бас туранхай. Гэхдээ энэ надад хэзээ ч асуудал болж байгаагүй. Эмэгтэйчүүд хамтрагчаасаа илүү том байж болно.”

16. “Тэд надад өгсөн учраас би барын судлууддаа хайртай…”

17. “Чи нүхжилттэй болохоос биш, энэ сул тал чинь биш шүү! Хальсгүй нимбэгийг төсөөл дөө… тэр хальс нь л доторх жимсээ хамгаалдаг.”

18. “Хамтрагчаасаа илүү том байх нь хэвийн зүйл гэдгийг сануулах гэсэн юм.”

19. “Хамрыг чинь илүү тодотгох учраас нарны шил зүүх хэрэггүй гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь… би хамгийн сайн тохирох нарны шил худалдаад авчихлаа!”

20. “Арьс цайх өвчтэй гэж оношлогдсоноос хойш намайг үнээ, далматин гэх мэтээр дууддаг байлаа. Харин би тэрнээс нь санаа авч, гадаад төрхөө ийм болгосон.”

Аль зураг нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Эдгээрээс өөр байхгүй болох хэрэгтэй ямар гоо сайхны хэвшмэл ойлголт байгаа вэ?







