
Marvel комиксийн алдартай дүр Тор болон бусад бүх асгардчуудын амьдрахаар сонгосон улсыг харахад зүгээр ч нэг гайхалтай биш бололтой. Дөрөвдүгээр сард цасан шуурга шуурна эсвэл далайд сэлж байхдаа аварга том халимны араг ястай таарна, энэ бүгд өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. Норвеги улс өндөр татвар, үнэ бас үзэсгэлэнт байгалиараа дэлхийд алдартай. Амралтаараа заавал аялах улсын нэг мөнөөс мөн.
Викингчүүдийн төрөлх нутгийг тал бүрээс нь үзэж хараад ирэхэд огт харамсахгүй. Өнөөдөр таныг Норвегийн виртуал аялалд урьж байна. Тус улсын оршин суугчид болон жуулчдын хуваалцсан сонирхолтой гэрэл зургуудаас сонирхоно уу.
Буга малладаг малчин −46 градусын хүйтэнд

Зүгээр л Норвегийн хавар

Хэн нэгэн хэмжээг нь аваад Брумунддал дахь бугад цамц нэхээд өгчээ

Тосгоны байшин

Зун 03:43-д авсан. Зүүн гар талд нар арай жаргаагүй байна, харин баруун гар талд аль хэдийн ийм дүр зураг харагдана: нар мандаж байгаа нь

Өнөөдөр Норвегийн эргээр энэ хөөрхөн мууртай таарлаа. Ямар үүлдрийнх гэдгийг нь хэлж мэдэхгүй юм, гэхдээ тэр викингтэй үнэхээр төстэй гээч

Болгоомжил, троллууд дараагийн 10 км-т зам хөндлөн гарч байж болно

Үгүй ээ, энэ улсын байгууллага биш – 1965 онд баригдсан орон сууцны барилга

Кафе дахь анхааруулга: “Ууртай ахлах тогооч”. Хооллохоор зориглох уу?

Норвегийн зуныг туулай ингэж давдаг гэнэ ээ

Энэ бол Норвеги хонгор минь! Машинаа хайж олоорой!

Ой гэж яг л ах дүү Гриммийн үлгэр шиг, гэхдээ жинхэнэ

Би сам хорхойд үнэхээр дуртай. Нутгийн ард иргэд ингэж иддэг нь миний хувьд нээлт байлаа

“За, зүсэм талх (цагаан) аваад дээр нь майонез түрхэнэ, дараа нь – цэвэрлэсэн сам хорхой, нимбэгийн шүүс цацаад өөрийн идэх дуртай ногоон навчит ногоо бага зэрэг нэмж болно. Үнэхээр амттай бас идэнгэтэй хоол болдог”
Норвеги зүлэг хадах өөрийн гэсэн онцлогтой

Ослогоос холгүйхэн Норвегийн газар нутагтай адилхан нуур олж харлаа

Баба-яга/ Эмгэн шyлам хөгшрөөд дэлхийн хойд хэсэг рүү нүүсэн бололтой

Номтой автобусны буудал – автобус хүлээж байхдаа ном уншиж болох нь

Норвегичууд ийм барилга байгууламж болон байгалийн үзэсгэлэнт газрыг яаж хослуулж чадаад байдаг юм бол гэсэн бодол байнга төрдөг болжээ

Норвеги улс таныг юугаараа татдаг вэ?







