
Гадаад төрхөө эрс өөрчлөх – тэр болгоны хийгээд байдаг зүйл биш юм. Гэхдээ жүжигчдийн хувьд тоглох дүрдээ дурласан л бол юу ч хийхэд бэлэн улс. Дүрээ тод, чадварлаг бүтээж үзэгч олны сэтгэлд нийцэх нь тэдний эцсийн зорилго. Эдгээр жүжигчдийг нүүр хувиргалтад орсны дараа танихын аргагүй, энэхүү өөрчлөлтийг хийхэд тэдэнд юу ч саад болж чадахгүй.
Хүссэн дүрдээ тоглохын тулд өөгүй, үзэсгэлэнтэй царайнаасаа татгалзсан жүжигчдийг дурсацгаая. Харин бонуст нь ийм өөрчлөлтөд орохын тулд нэг биш удаа өөрийнхөө үзэсгэлэнт царайг өөрчилсөн нэгэн эмэгтэй жүжигчнийг танилцуулна.
Вайнона Райдер – “Edward Scissorhands”

Киноны үйл явдал – нэгэн хөгшин өөрийнхөө дурсамжийг зээ охиндоо ярьж өгдөг. Вайнона хөгшин Ким Боггс болон тус дүрийн залуугийн үеийг бүтээжээ.
Жим Керри – “Lemony Snicket’s A Series of Unfortunate Events”

Жим Керри ямар нэгэн төвөггүйгээр дурын дүрдээ хувирч чаддаг. Жишээ нь, тэрээр гүн Олафын тухай олон ангит киноны гол дүрийг дэлгэцээр үнэмшилтэй нь аргагүй бүтээсэн. Мөн хоёр ч өөр дүрд хувирсан байдаг юм – Стефано туслагч болон ахмад Шэм.
Хэлли Берри – “Cloud Atlas”

Энэ кинонд жүжигчин бүсгүй нэг дор 6 дүрд тоглосон. Нэг дүрээр түүнийг танихын аргагүй, түүний нэрийг кинонд оролцсон хүмүүсийн жагсаалтаас л харж болно.
Крис Эванс – “Snowpiercer”

Ахмад Америкыг дөнгөн данган өл залгуулж байгаа зовсон залуугийн дүрд хувирган өөрчлөхөд хүнд байсан бололтой. Гэхдээ нүүр хувиргагч, хувцасны найруулагчид супер баатрын гадаад төрхийг мэргэжлийн ур чадвараараа амжилттай өөрчилж чаджээ.
Кэмерон Диаз – “Being John Malkovich”

Дэлгэц дээр Лотти Шварцын дүрийг бүтээхийн тулд Кэмерон ч гэсэн зарим нэг өөрчлөлтийг хийжээ. Үзэгч олон түүнийг энэ дүрээр танихгүй өнгөрнө гэж огт бодоогүй гэдэг.
Киллиан Мерфи – “A Quiet Place: Part II”

Өөрийнхөө жинхэнэ нүүр царайнаас холдсон дүрийг Киллиан Мерфи энэ удаад гайхалтай бүтээж чадлаа. Тэрээр үс, сахландаа баригдсан эрийн дүрийг бүтээжээ.
Оливия Кук – “Me and Earl and the Dying Girl”

Энэ дүрийн төлөө жүжигчин бүсгүй халзан болтлоо үсээ хусуулсан юм. Лейкемейн өвчин туссан охины дүрийг бодитоор гаргахыг тэр хүсжээ.
Блейк Лайвли – “The Rhythm Section”

Богино үс тэгээд эрүүл бус харц – киноны дүрийг бүтээхэд чадварлаг нүүр хувиргалт л тус болно. Сошиал сүлжээгээр нэг удаа яг л тийм нүүр царай гаргахад зарим нэг нь Блейкийг үнэхээр тийм болжээ хэмээн бодсон гэдэг.
Жаред Лето – “Mr. Nobody”

Жаред 118 настай Mr. Nobody-гийн дүрийг бүтээх болсон юм – дэлхий дээр үлдсэн цорын ганц мөнх насгүй хүн.
Мэнди Мур – “This Is Us”

Мэнди Мур өөр дээрээ хөгшрөлтийг туршаад үзчихсэн, өөрөөр хэлбэл насан дээрээ 40 жилийг нэмжээ. Олон ангит кинонд мөн залуугаараа ч гардаг, үйл явдал цааш өрнөх тул бусад хүмүүсийн л адил хөгширч өөрчлөгдөх шаардлагатай болжээ.
Уиллем Дефо – “Shadow of the Vampire”

Цyс сорогч-жүжигчин Макс Шрекийн дүрийг 2000 онд Дефо бүтээсэн. Дүрдээ үнэмшилтэйгээр хувирсан хэмээн “Оскар”-т “Шилдэг туслах дүр”-ээр нэр дэвшиж байсан удаатай.
Моника Беллуччи – “The Brothers Grimm”

Энэ аймшигтай дүрд хувирсан Моникаг бид хэдхэн минут л хардаг хэдий ч Толины хатан хааны аймшигтай царайг амархан мартаж чадахгүй л дээ. Сонирхуулж хэлэхэд, тус үлгэрийн кинонд жүжигчинд хэт их нүүр хувиргалт хийгээгүй ажээ.
Бонус: Эмма Томпсон

Ямар ч дүрийг чадварлаг гаргаж чаддаг энэ жүжигчин үнэхээр төрөл бүрийн дүрийг бүтээжээ. 2004 онд анх удаа Харри Поттерийн тухай цуврал кинонд профессор Сивилия Трелонийн дүрийг бүтээдэг. 2005 онд хүүхэд асрагч-шидтэн Матильда МакФи болж хувирсан. Харин 2021 онд “Cruella” кинонд баронесса фон Хельманы дүрд тогложээ.
Та кинонд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн өөр ямар жүжигчин мэдэх вэ?







