Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч гамшгийн хэмжээнд хүрчээ. Мoргууд дүүрч нaс бaрсан хүмүүсийн цoгцос гудамжинд зүгээр л хэвтэж байна

0

Тус улс өдөрт ковидоор өвчлөх өвчлөлийн тоогоороо дэлхийд хамгийн өндөрт тооцогдоод байна. Эмнэлэгт өвчтөн хүлээн авах ор дүүрсэн, хүчилтөрөгч байхгүй, шaрил хүлээж авах мoргууд дүүрсэн, нaс бaрсан хүмүүсийн цoгцсыг гудамжинд хэдэн арваар нь шaтаах болжээ.

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж нааштай үр дүнд хүрч байгаа ч Энэтхэгт ковидын халдвар авсан өвчтний тоо бараг л гэрлийн хурдаар өсөж байна. Өчигдөр гэхэд л 354,531 хүн нэмж өвджээ (өчигдрийн байдлаар нийт өвчтнүүдийн тоо 17,625,735). Энэ бол дэлхийд хамгийн өндөр тоо – цар тахлын эхний давалгаагаар ч ийм тооны өвчтөн өвдөж байгаагүй юм.

Эмнэлгүүд дүүрсэн. Нэг орон дээр хоёроос гурван өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

life.ru
life.ru

Ковидын халдвар авсан өвчтнүүдийг эмнэлэгт хүлээж авах боломжгүй, гэртээ өөрсдийгөө тусгаарлаж эмчлэхийг зөвлөж байгаа ажээ. Харин өөрсдөө эмнэлэг дээр хүрээд ирсэн өвчтнүүд машины зогсоол дээр үүссэн дугаарт зогсохоос өөр аргагүй болж байна.

life.ru

Эмнэлэгт хэвтэж чадсан өвчтнүүдийн гэр бүл тэдний биеийн байдлын тухай ямар ч мэдээлэл авах боломжгүй – эмнэлэг дүүрсэн мөн халдвартай бүс гэдэг утгаараа хэнийг ч оруулахгүй байгаа юм.

life.ru

Халдвартай бүс гэж хөл хорио тавьж байгаа ч эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хувцас зэрэг эмнэлгийн хог хаягдлаа ямар ч хяналтгүй гудамжинд шууд хаяж байгаа нь хотоор халдвар тараах үндсэн шалтгаануудын нэг болжээ.

life.ru

Эмнэлгүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсон – өвчтөнүүд хоногт 6-10 цаг л хүчилтөрөгчөөр амьсгалах боломжтой. Тухайлбал, нэг эмнэлгийн хүчилтөрөгч дуусаж хагас цаг ямар ч өвчтөнд хүчилтөрөгч залгаж чадаагүй байна. Энэ 30 минутын дотор 22 хүн нас баржээ.

life.ru

Эмч нар нь сошиал сүлжээгээр эрүүл хүмүүсийг гадагшаа гаралгүй гэртээ үлдэхийг гуйж байна. Мөн ард иргэдийг амны хаалт зүүх, вакцинжуулалтад идэвхтэй оролцохыг хүсжээ. Хувь хүн өөрийгөө л халдвараас хамгаалахгүй бол эрүүл мэндийг хамгаалах систем энэ өвчний өмнө өвдөг сөхөрсөн болохыг эмч нар нулимс дуслуулан ярьцгааж эхэллээ.

life.ru

Мoргууд шинэ цoгцос хүлээн авах боломжгүй болоод байна. Сайн дурын ажилтнууд цoгцсуудыг шууд гудамжинд ил шaтаахаас өөр аргагүй үлдсэнгүй.

 

Машины зогсоол дээрх “чaндарлах” үйл

anews.com
meduza.io
meduza.io

Энэтхэгийн энэ удаагийн өвчлөлтийн огцом өсөлт саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуультай холбоотой жагсаал цуглаан, мөн Кумбха Мела наадмыг зохион байгуулахыг зөвшөөрсөнтэй үүдэлтэй гэж үзэх болжээ. Уг наадам гэгээн Хардвар хотын Ганга мөрний эрэг дээр болдог юм.

meduza.io

Ганга мөрний ариун усанд биеэ угааж бие, сэтгэлээ ариусгах энэ ёслолд хэдэн сая хүн оролцдог. 4 дүгээр сарын сүүл гэхэд 150 сая хүн оролцоно гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа юм.

 

Үүнээс гадна тус улсын бараа, хүнсний зах, худалдааны төвүүд бүгд ажиллаж байгаа бөгөөд олон зочидтой хурим хийхийг хүртэл зөвшөөрчээ

tengrinews.kz

“Хоёрдугаар давалгаа бидэнд ийм хүнд тусна гэж огт бодож байсангүй. Их зан, эмийн дутагдал, эм, эмнэлгийн багаж хэрэгсэл болон эмнэлгийн орны дутагдалд орууллаа” гэж Biocon Limited and Biocon Biologics Limited биотехнологийн компанийг үндэслэгч Киран Мазумдар-Шоу хэлжээ.

Та бүхнийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гаралгүй дархлаагаа дэмжихийг хүсэж байна.

29
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *