Чернобылийн мутацид орсон цулбуурт загаснууд тагтаа барьж иддэг ба биеийнх нь хэмжээ аварга том болж байна

1

Чернобылийн атомын цахилгаан станцын хөргөлтийн цөөрөмд үржсэн цулбуурт загас биеийн урт, жингээрээ дээд амжилт тогтоож байна. Чернобылийн эдгээр аварга загаснууд бас тагтаа барьж иддэг гэнэ. Атомын цахилгаан станцад аймшигтай осол гарснаас хойш энэхүү мутац явагдсан нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

Осол гарсан газраас 30 километрийн бүсэд хүн амьдрахыг xориглодог. Атомын цахилгаан станцаас 10 километр дотор нэн өндөр бохирдолтой бүс – цацраг идэвхт бодис 15-17 мкР/цаг. Хөрс, усны бохирдлын агууламж хэдий их ч гэлээ амьтад дасан зохицож асуудалгүй амьдарч, үржсээр байна. Ялангуяа аварга том цулбуурт загас.

Жуулчид Чернобылийн атомын цахилгаан станцын хөргөх цөөрөмд нэг биш удаа аварга том цулбуурт загас байгааг олж харжээ. Цацраг идэвхтэй бодисын нөлөөгөөр загас байх ёстой хэмжээнээсээ томорч, ааш араншин нь ч өөрчлөгдсөн байж болох юм гэж жирийн жуулчид үзэж байна. Аварга том цулбуурт загас үнэхээр их хүчтэй болж, бага насны хүүхдийг усны гүн руу төвөггүйхэн аваад явчихаар хүч тэдэнд бий.

Аварга том цулбуурт загас багахан усанд тэвчээртэй байж байгаад эрэг дээр тагтаа дөхөөд ирэхээр нь шүүрч аваад усны гүн рүү орж байсан гэж бичлэг хийсэн жуулчин тайлбарлаж байна.

Энэ бүсэд үнэхээр аварга том цулбуурт загас үржиж байгаа эсэхийг тогтоохын тулд антропологич Мэри Энн, биологч Роб Эштон нараар ахлуулсан АНУ-ын эрдэмтдийг урьж ажиллуулжээ. Судалгааны баг цулбуурт загаснаас ДНХ шинжилгээ авч шинжлэхэд цацраг идэвхт бодисоор хордоогүй болохыг тогтоосон юм. Амьтад онцгой нөхцөл байдалд дасан зохицох өөрийн гэсэн механизмтай байдгийг эрдэмтэд онцлон хэлсэн байна. Тэд энэ механизмын ачаар л амьд үлдэж чаддаг. Цулбуурт загасанд өөрийгөө хамгаалах механизм мөн бий – энэ нь ДНХ-ийн нөхөн сэргэх үйл явц юм. Тиймээс эдгээр нь аварга том биетэй усны амьтад болохоос биш мутант биш гэжээ. Тэгвэл эдгээр загас яагаад ийм аварга том биетэй болов?

Европын бүс нутгаас 50-70 килограмм жинтэй цулбуурт загас барьж байсныг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл уг загас өөрөө ер нь их том биетэйд тооцогддог. Атомын цахилгааны станцын ослын дараа цацраг идэвхт бодист байгаль орчин бохирдож экосистемд өөрчлөлт гарсан, энэ нь цулбуурт загасны амьдрах орчинд нөлөөлсөн байж болох юм.

Цацраг идэвхтэй бодисоос болоод зэрлэг махчин загаснууд устсан бөгөөд үүний ачаар тэдэнд оногдох хоол хүнсний хэмжээ эрс нэмэгджээ. Авах хоол хүнсний хэмжээ нэгэнт зах хязгааргүй нэмэгдсэн тул цулбуурт загас хүссэн хүсээгүй томорно. Тэгээд ч жуулчид зугаагаа гаргах гэж цулбуурт загасыг байнга л хооллож байдаг. Тэгэхээр Чернобылийн цулбуурт загаснууд хоолны төлөөх тyлаангүй, тэмцэлгүй болж байгаа юм.

Зэрлэг махчин загас устаж үгүй болсон нь тэдний амьдралыг улам тав тухтай болгожээ – нэг ёсондоо усан сангийн эзэд болон хувирсан. Хоол хүнс нь хангалттай, тэгээд ч тайван амгалан загаснууд “залхуурч” эхэлсэн. Хөдөлгөөнгүй, гэдэс нь хоолоор дүүрэн – энэ бүгд хэнийг ч хэмжээгээрээ томроход хүргэнэ. Цулбуурт загас тагтаа барьж байгаа гэсэн яриаг одоогоор баталж чадаагүй байна, энэ бол “гэрчгүй” яриа. Харин үxсэн шувуу усанд унавал тэд мэдээж идэж л орхино биз.

Өмнөд Каролинагийн их сургуулийн цацраг идэвхт бодисын судлаач, доктор Тимоти Муссо хэлэхдээ, мутац нь аливаа амьд организмыг аварга том болгодог нь маш ховор гэжээ.

Та харин юу гэж бодож байна? Үнэхээр хортой бодисын улмаас өөрчлөлт явагдсан гэж үү?

22
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *