Баян хүмүүс дараах 6 зүйлийг бусдаас өөрөөр хийдэг. Тиймдээ ч тэд энгийн хүмүүсээс ялгарч чаддаг

0

Т.Харв Экер нэгэнтээ: “Энэ бол энгийн арифметик онол: Таны орлого хийснээрээ өснө” гэж хэлсэн байдаг. Энэ нь эд баялагтай байна гэдэг нь зөвхөн ажиллаж хөдөлмөрлөх тухай бус хэрхэн бодож сэтгэж байгаатай ч хамааралтай гэсэн үг. Баян хүмүүс өдөрт 24 цагаар ашиг орлого олдог, энгийн л зүйлс хийдэг харин энгийн хүмүүс шиг байдаггүй. Ингээд дэлхийн хамгийн баян хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг зүйлсийг сонирхоцгооё.

1. Тэд үнэтэй брэндэд мөнгө үрдэггүй

© depositphotos.com © depositphotos.com

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг нэгэн удаа энэ хандлага нь түүнийг дэлхийн цар хүрээтэй сэтгэх зорилгыг сатааруулахгүй байхад тусалдаг гэжээ. Тэрээр өдөр бүр яг ижилхэн саарал подволк өмсдөг бөгөөд энэ нь түүний философийн дагуу нийгэмдээ хамгийн сайн зүйлсийг хийхийн тулд хэрэггүй шийдвэрүүдэд цаг зарцуулах хэрэггүй гэж үздэгтэй холбоотой байна.

“Би бүх энергиэ амьдралд өдөр тутамд тохиолддог жижигхэн утгагүй зүйлсэд зориулахыг хүсдэггүй. Миний эрч хүч зөвхөн хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахад л зориулагдах ёстой”

© thisisbillgates/instagram © amazon.com

Үүнтэй адил хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд хоёр дугаарт бичигддэг Билл Гейтс ч мөн хямдхан зүйлсийг илүүд үздэг байна. Жишээлбэл, тэрээр 24 долларын үнэтэй “Casio Illuminator W214H-1AB” бугуйн цаг зүүдэг. Өөрийн хүчээр тэрбумтан болсон тэрээр энгийн зүйлсийг илүүд үздэг байна.

 

2. Тэд эрүүл хоол иддэг

© oprah/instagram © oprah/instagram

Зохиолч, илтгэгч, филантропист Тони Роббинс 500 сая долларын хөрөнгөтэй гэгддэг. Харин та түүнийг энэ их хөрөнгөө асар үнэтэй вино, шарсан стейкэнд үрдэг гэж бодож байна уу. Гэвч үнэндээ тэрээр ажлын өдрийн 16 цагт нь эрүүл хоолны дэглэм барьдаг байна. Түүний хувийн дасгалжуулагчийн хэлснээр Тони өглөөний цайндаа өндөг, наргил модны талх, үдийн цайндаа авокадотой шинэ ногоон салат, оройн хоолондоо органик уураг болон хүнсний ногоо иддэг байна.

 

3. Тэд тэмдэглэл хөтөлдөг

Баян хүмүүс өөрсдийн цагийг маш үр бүтээлтэй өнгөрөөдөг. Тэрээр өөрийн Rich Habits: The Daily Success Habits of Wealthy Individuals” номдоо баян болон ядуу хүмүүсийн амьдралын хэвшлийн ялгааны талаар бичжээ. Тэрээр хэлэхдээ, чинээлэг хүмүүсийн 81% нь ядуу хүмүүсийн 19% нь хийх ажлын жагсаалт хөтөлдөг гэжээ. Жагсаалтад нэг өдрийн дотор 80% биелэх боломжтой зүйлсийг жагсаасан бөгөөд орой болоход тэдгээр зүйлс биелсэн эсэхийг шалгаж үр дүнг нь тооцоолох ёстой юм.

 

 

4. Ажил, амралтаа зохицуулдаг

© zuck/instagram © zuck/instagram

Murray Newlands” бол маш олон тооны баян хүмүүстэй ажилладаг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, бизнесийн зөвлөгч, илтгэгч юм. Тэрээр хэлэхдээ, орой ажиллахгүй байх нь өдрийн турш үр бүтээлтэй ажиллахтай адил чухал гэжээ. Мөн тэрээр оройн 6 цагаас хойш ажлын холбогдолтой цахим шуудан болон, утасны дуудлагад хариулахгүй байхыг зөвлөсөн байна.

 

5. Тэд харилцаандаа хөрөнгө оруулалт хийдэг

© ASSOCIATED PRESS/East News

Том Корлид ч мөн өөр нэгэн үр дүнтэй арга бий. Тэрээр амжилттай бизнес эрхлэгчдийн 79% нь сар бүр 5 ба түүнээс дээш цагийг харилцаа холбоогоо сайжруулахад зарцуулдаг гэж үзэж байна. Энэ нь тантай туршлагаасаа хуваалцаж, шинэ мэдлэг мэдээллээ хуваалцдаг хүмүүст цаг зарцуулах ёстой гэсэн үг. Өөрийн салбарт амжилттай яваа эрхмүүдтэй холбоо тогтоох нь гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, бизнесээ хамгаалахад тусалдаг байна.

 

6. Мэдээ мэдээлэл уншдаг

Дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн 5-р байрт бичигддэг Уоррен Баффет маш их унших дуртай нэгэн. Тэрээр өдөрт дор хаяж 6 сонин уншдаг. Тэрээр энэ талаараа хэлэхдээ: “Хар л даа, миний ажил надаас илүү, илүү, бүр илүү олон мэдээллийн эх сурвалжаас бүх төрлийн баримт цуглуулахыг шаарддаг. Тэдгээр мэдээлэл дээр үндэслэж бид үйлдэл хийдэг” гэжээ.

25
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Т. Тэмүүжин

    Т. Тэмүүжин

    2020/06/05 at 11:06

    1 л амьдралд юугаа хийж юуга өмсөж зүүх нь хэнд хамаатайн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *