Дэлхийн бүх улс орнууд зөвхөн эдгээр 4 өнгийн пасспортыг хэрэглэдэг нь ямар учиртай вэ?

0

Бид өөрсдийнхөө пасспортны өнгийг төдийлөн анхаарч авч үзэж байгаагүй гэвэл хилсдэхгүй биз ээ. Гэвч үнэн хэрэгтээ улс орон бүр пасспортныхоо өнгийг ямар нэгэн бэлгэдэл, учир шалтгааны үндсэн дээр сонгосон байдаг ажээ. Манай сайт уншигч танд дэлхийн улс орнууд яагаад зөвхөн дараах 4 өнгөөр пасспортны хавтсаа чимэх болсон талаар танилцуулхаар бэлдлээ.

Улаан

Пасспортны хамгийн түгээмэл өнгө бол мэдээж улаан өнгө. Хуучин социалист үзэл баримтлалтай байсан орнууд улаан өнгийг сонгох хандлагатай байдгийг Орос, Серби, Латви, Словени, Румын, Хятад, Гүрж зэрэг орнуудын жишээнээс харж болно. Хорватаас бусад Европын Холбооны орнууд, Болив, Колумб, Эквадор, Перу зэрэг Андийн нийгэмлэгийн орнууд мөн хүрэн улаан өнгийн пасспорт хэрэглэдэг байна. Түүнчлэн Европын Холбоонд элсэх хүсэлтэй байгаа Македон, Албани зэрэг орнууд хэдэн жилийн өмнөөс пасспортныхоо өнгийг улаан болгож солиод байгаа гэнэ.

 

Цэнхэр

Улаан өнгөний дараа орох хамгийн түгээмэл пасспортны өнгө бол “Шинэ ертөнц”-ийг бэлгэдсэн цэнхэр өнгө юм. Карибын тэнгисийн 15 орон цэнхэр өнгийн пасспорт ашигладаг бол АНУ 1976 оноос хойш энэ өнгийн пасспорттой болсон байна. Мөн Өмнөд Америкийн Бразил, Аргентин, Парагвай зэрэг орнууд цэнхэр өнгийн пасспорт хэрэглэдэг бөгөөд энэ нь тэднийг “Mercosur” буюу Өмнөд Зүгийн Худалдааны Нийгэмлэгийн гишүүн орнууд гэдгийг илтгэдэг байна.

 

Ногоон

Маррокко, Саудын Араб, Пакистан зэрэг исламын шашинтай орнууд ногоон өнгийн пасспорт хэрэглэдэг бөгөөд шалтгаан нь Зөнч Мохаммадын дуртай өнгө нь ногоон байсантай холбоотой гэнэ. Түүнчлэн энэ өнгийг байгаль дэлхий, амьдралын өнгө гэж үздэг тул пасспортны өнгөө ногооноор сонгосон орнууд ч бий. Мөн баруун Африкын Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийн гишүүн Нигер, Нигериа, Зааны Ясан Эрэг, Буркина Фасо зэрэг орнууд ногоон өнгийн гадаад пасспорт хэрэглэж байна.

 

Хар

Хар өнгийн пасспорттой орон тун цөөн байдгаас дийлэнх нь Африкын Ангол, Чад, Конго, Габон, Замби, Бурунди зэрэг орнууд ажээ. Харин Африк тивээс гадна орших хар өнгийн пасспорт хэрэглэдэг орнуудаас тухайлбал Шинэ Зеланд бөгөөд энэ өнгийн пасспорт хэрэглэдэг шалтгаан нь тус улсын үндэсний өнгө нь хар өнгө гэнэ.

 

Улс орнуудыг хэрэглэж буй пасспортны өнгөөр нь дүрслэн үзүүлсэн газрын зургийг танд хүргэж байна.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.