Зөвхөн Лондонд л олж харах боломжтой 11 хачирхалтай зүйл. Эдгээр дүр зураг жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг

1

Лондон хотын архитектур, түүх бас үзэх дуртай киноны үйл явдал өрнөж байгаа газрууд нь олон мянган жуулчдыг татдаг. Хэн нэгэн нь Лондонд сэтгэлээрээ татагдах бол нөгөө нэг нь гайхшран хоцорно. Энэ хот сонирхолтой бөгөөд хачирхалтай зүйл ихтэй. Мэдээж жуулчид өөрсдийн шинэ нээлтийг бусадтайгаа сошиал сувгаар хуваалцдаг билээ.

Лондонгоор аялах гэж байгаа бол ямар хачин зүйл олж харахад бэлтгэлтэй байх ёстойг интернетээс түүвэрлэн бэлдсэн юм.

Цахилгаан, харилцаа холбооны кабель утаснууд нь газар доогуур далд явдаг, дээшээ тэнгэр харахад юу ч саад болохгүй. Дээшээ харахад арзайсан хар утас нүдэнд тээглэхгүй ямар сайхан мэдрэмж гэж бодож байна.

© Free-Photos / Pixabay, © Daria Shevtsova / Pexels

 

Метроны 270 буудал дээр төөрдөг байшингийн зураг байдаг. Нэг ч зураг хоорондоо давтагдахгүй

© IHadAUsernameCrisis / Reddit

 

Энэ хуучны шкаф шиг харагдаж байна уу? Өчигдөр миний орсон нууц баарны хаалга юм шүү

© Pokeyanow / Reddit

 

Лондон дахь гудамжны сандал

© mynameisfboy / Reddit

 

Өндөр байшингийн цонх руу харсан шээлтүүр

© gamer_jam123 / Reddit

 

Лондонгийн төвд орших зочид буудлын дээвэр дээр зөгий үржүүлдэг юм байна

© tommeetucker / Reddit

 

Шинжлэх ухааны музейн хогийн савнууд Менделеевийн үелэх системийн атомын дугааруудаар тэмдэглэгджээ

© wardr1 / Reddit

 

Зочид буудлын цахилгааны шатны хана нь яг л номын тавиур шиг харагдана

© lhooq6969 / Reddit

 

Нийтийн тээвэр нь үнэхээр сайн хөгжжээ. Ялангуяа автобуснууд нь хотын гудамж бүрээр хангалттай тоогоор явдаг юм байна лээ

© SevenStorm JUHASZIMRUS / Pexels

 

Лондонгийн амьдрал бүтэн өдөр зогсолтгүй үргэлжилдэг гэж би бодож байсан юм. Амралтын өдөр онгорхой газар цөөн байгааг хараад би эхлээд их гайхсанаа нуух юун. Манай хотод бол бүгд нээлттэй ажилладаг юм л даа.

© defotoberg / Depositphotos

 

Автомашин болон ачааны машины тоо сонирхолтой санагдсан

© reca2g / Pixabay

“Нью-Йорк бөглөрөө ихтэй, Лондон бүр их юм. Хэтэрхий их машинаас болж бөглөрөөд байна уу эсвэл нарийхан гудамжнаасаа болоод байна уу? Би сайн хэлж мэдэхгүй. Ямартай ч замын ачаалал намайг үнэхээр алмайруулсан нь үнэн”.

Их Британийн гудамжаар алхаж байхад таны сонирхлыг юу хамгаас илүү их татсан бэ?

5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *