Нэгэн бүсгүй нүүр будалт хийхдээ эрүүл ахуйн наад захын дүрмийг баримтлаагүйгээс болж амь насаа алдах шахжээ

0

Олон жоохон охид ээжийнхээ нүүрний будгийг хэрэглэхийг тэсэн ядан хүлээж байдаг. Охид нэг л мэдэхэд том болцгоож мэргэжлийн юм шиг л багс, спонж гартаа эргэлдүүлэх өдөр ирнэ. Энэ үед ээж нарын тэр болгон анхаарал хандуулдаггүй нэг зүйл бий. Энэ бол нүүр будалтын үед баримтлах ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм юм.

bettinagardenia / Instagram

Будгийг нүүрнээсээ сайн угааж цэвэрлэх, арьсыг чийгшүүлэх, угаах ёстой гэдгийг бүгд сайн мэднэ. Сүүлийн саруудад угааж цэвэрлээгүй багс, спонжоор нүүрээ будахад аюултай гэдгийг эмэгтэйчүүд даанч анхаарахгүй яваа нь харамсалтай. Учир шалтгааныг танд одоо танилцуулах гэж байна.

 

Нүүрний будгийн багсыг угаахгүй бол юу болох вэ?

hoosier_posh / Instagram

1. Нян хуримтлуулахаас гадна тоос шороо, бохирдол ихээр цуглуулна.

2. Дээр дурдсан зүйлүүд бүгд батга гарах шалтгаан болно.

3. Эсвэл арьс цочроход нөлөөлдөг.

4. Бохир багс арьсны нүхийг битүүлнэ.

5. Мөн вирус эсвэл нянгийн гаралтай халдвар авах ч эрсдэл бий.

6. Маш анхаарал болгоомжтой бай. Маш их бохирдолтой багсанд өт хорхой хүртэл үржсэн байдаг.

7. Бохир багс нь нүүр будалтын чанарыг муутгадаг. Жишээ нь, хүссэн өнгөө гаргаж авч чадахгүй.

8. Гэмтэлтэй багс нүүр будалтыг хүссэн үр дүнд яавч хүргэхгүй.

beauty.team / Instagram

Зэрвэс харахад дээрх анхааруулга нь маш бага эрсдэлтэй мэт санагдаж болох юм, яагаад гэвэл гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг үг нь өөрөө үзэсгэлэнтэй болгох гэдэг утгыг цаанаа агуулж байгаа болохоор муу бодолд хүргэх нь бага. Гэхдээ аюул үнэхээр бодитоор байгаа юм шүү. Та бүхэндээ бохир багс юунд хүргэж болохыг нотлон нэгэн түүхийг өгүүлье.

21 настай Кэти Райт эрүүл ахуйн хоёр ч дүрмийг зөрчсөн. Тэрээр багсаа угаадаггүй бас батгаа шахдаг. Нэг өдөр хөмсөгнийхөө ойролцоо улайсан байгааг харжээ. Том батга гарсан болохоор шахах хэрэгтэй гэж бодоод шахсан байна. Шахсаны дараа нөхцөл байдал сайжирсангүй, харин ч бүр дордож. Нүүр нь бүхэлдээ хавдаад зогсохгүй маш их хүчтэй өвдөж эхэлсэн байна.

“Миний арьснаас юу юугүй нэг амьтан гарч ирэх гэж байгаа юм шиг л санагдаж байлаа”.

Кэти эмнэлэгт үзүүлэхэд шарх нь батга биш болж таарчээ. Арьсны гүнд гарсан хатиг гэсэн онош тавьсан юм. Хэрвээ Кэти эмнэлгийн тусламж авахаар ирээгүй байсан бол үрэвсэлт өвчин хүндрэх буюу бүсгүй хараагүй болох, муугаар төсөөлөхөд амь насаа ч алдаж болох байлаа.

Кэтигийн өөрийнх нь үзэж байгаагаар хөмсөгний сойзноос л болсон гэв, тэр сойзоо хэзээ ч угааж байгаагүй ажээ. Хэдий та нүүрээ байнга угаадаг, нүүрний будгийг сайн цэвэрлэдэг, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг, чийгшүүлэгч тос түрхдэг байсан ч гэсэн хамгийн гол нь багс, спонжоо байнга цэвэрлэж байх нь чухал юм гэдгийг байнга санаж яваарай.

8
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2020/11/17 at 12:16

    Ер нь хүн сэтгэл тайван жаргалтай байвал арьс цэвэр өнгөлөг будах шаардлагагүй байдаг. Жаргалтай хатны хацар улаан гэж байгаа юм даа

  2. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/11/17 at 15:15

    залхуу заваан бхгуй юуу

  3. Sarnai Jargalsaikhan

    Sarnai Jargalsaikhan

    2020/11/19 at 00:48

    yag unen

  4. Byamba Suren

    Byamba Suren

    2020/11/20 at 10:47

    iim bolxoor make up artist deer oxhdoggui. ochnoon xun budsan bagsaa tseverledeg esex nibergelzeetei shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *