Үхлийн тухай таны мэдэхгүй ч байж болох 8 зүйл

0

“Миний ах Billy нас барснаасаа 3 долоо хоногийн дараа хойд нас буюу нас барсны дараах амьдралд юу болдог тухай тайлбарлахаар намайг сэрээхэд би өөрийгөө галзуурч байна уу л гэж бодсон. Бүх амьдралынхаа туршид донтолтын байдалтай байсан ах маань эмгэнэлт үхлээр хорвоог орхисон бөгөөд олон хүний хэлдэг шиг сайхан, бүтэлтэй амьдралтай байгаагүй юм. Эхэндээ ийм юм байж болохгүй гэж бодож байсан би удалгүй үл итгэх үзэлдээ хөтлөгдөн Billy надад үхлийн талаар юу өгүүлэх гээд байгааг мэдэхийг хүссэн билээ.” Энэ бол “The Afterlife of Billy Fingers” номын зохиогч Annie Kagan-ы үг. Тэрээр цаг бусаар хорвоог орхисон ах Billy-тэйгээ ярилцсан яриагаа ном болгон бичсэн байна.

1. Хамгийн эхэлж болох зүйл бол амар амгалан байдал.

Үхмэгцээ бид өөрийн биеэс гарч, ер бусын гэрэлтэй өөр орчинд очих ба энэ газрын гэрэл бүх амьдралын чинь туршид сэтгэл санаа, бие эрхтний хувьд таныг шаналгаж байсан зүйлсийг бүгдийг нь арилгах болно. Энэ нь наносекундээс богино хугацаанд болж өнгөрөх ч таны бүх өвчин шаналлыг үгүй болгоно.

2. Та өөрийгөө мэдэрсээр байх болно.

Хэдийгээр та өөрийн биегүй болсон байх ч өөрийгөө хувь хүн байдлаар нь мэдэрсээр байх болно. Харин ч бүр амьд байсан цаг үеэсээ илүүгээр өөрийгөө мэдрэх болно. Хорвоо ертөнц дээр байх үед бид өөрийгөө мэдрэх боломжгүй болтлоо янз бүрийн нөлөөнд автагдсан байдаг.

3. Хувь хүний гэрэл

Хойд насанд эрдэм мэдлэг, өрөвч нинжин сэтгэл, эелдэг зан чанар, ухаан гэрлийн цацрагаар харагддаг. Дэлхий дээр харагддаггүй гэрэл энд харагддаг.

Үхлийн тухай таны мэдэхгүй ч байж болох 8 зүйл 3

4. Там болон гэсгээлт нь хүн төрөлхтний ойлголт

Нас барсны дараа хойд насанд юу хүлээж байгаа тухай янз бүрийн ярианууд дэлхий дээр байдаг. Амьд ахуйдаа алдаа хийхгүй, төгс байвал нас барсныхаа дараа очих газрыг диваажин хэмээн нэрлэдэг.

5. Дэлхий дээрх амьдрал ч гэсгээл биш

Амьдрал дээр өвдөлт гэдэг зүйл байдаг. Гэтэл энэ нь хүний мэдрэхүй болохоос гэсгээл биш. Яг л хүн амьсгалж, харж, судсаар цус урсахтай адил ердийн л мэдрэхүй.

6. Үхсэний дараа бурхны шүүхийн өмнө очно гэдэг ч үнэндээ тэнд шүүх байдаггүй.

Бид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай бодохдоо алдаандаа харамсдаг. Магадгүй та маш ухаантай болохоор харамсах зүйлгүй ч байж болно. Аль ч байсан гэлээ нас барсны дараа өөрийн амьдралыг харахад хичнээн хэцүү зүйлүүд байсан ч гэлээ тэр амьдрал гэдэг зүйл бол гайхалтай сайхан гэдгийг ухаардаг.

7. Өөрөөрөө байгаадаа баяртай байх болно.

Өөрийгөө ямар харагдаж байгаад санаа зовохгүй болно. Ингэж харагдах юмсан гэх ямар ч сонирхол, бас хүчин чармайлт гаргах хэрэггүй болно. Учир нь та зүгээр л гэрэлтэнэ.

8. Хойд насны хайр дэлхий дээрх хайртай адилгүй.

Юу хийж, ямар харагдаж, хэр алдартай байх, хэр мөнгөтэй байх зэргээрээ хайрлагдахгүй. Хайр бол үнэхээр ямар ч болзолгүй байдаг гэдгийг ойлгоно. Амьд байхдаа та хичнээн хүнд хайрлагдаж байсан чинь ч энд хамаагүй. Энд зүгээр л нигүүлсэл байдаг.

6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Номин Н.

    Номин Н.

    2014/06/17 at 09:39

    https://www.facebook.com/photo.php?fbid=247344555462455&set=ms.247336878796556.247338378796406.247344555462455.bps.a.247020378828206&type=1&theater ӨНӨӨДӨР ОРОЙ 7 ЦАГТ ХУГАЦАА НЬ ДУУСАХ ГЭЖ БАЙГАМАА ОРООД ЛАЯК ШАЙРЭ ХИЙГЭЭД ӨГӨӨРЭЙ БАЯРЛАЛАА ^_^

  2. Hud hud

  3. Аниулсан Мэдрэмж

    Аниулсан Мэдрэмж

    2014/06/17 at 13:56

    үхчмээр санагдчлаа

  4. Bayarsaixan Enxzorigt

    Bayarsaixan Enxzorigt

    2014/06/17 at 16:02

    Bas sonin l yum bn

  5. Bayarsaixan Enxzorigt

    Bayarsaixan Enxzorigt

    2014/06/17 at 16:02

    Bas sonin l yum bn

  6. Зочинbi bna shdee

    2014/06/17 at 18:22

    uneheer l hid nasand iim bdag bol saihnal bna

  7. critic

    2014/06/17 at 19:14

    Ysan sonin yum bichee ve enenees chin bolood amiaa horlolt nemegdeh ch yum biluu teneg garuud zunduu vii shuu dee

  8. Зочин

    2014/06/17 at 20:04

    Заа тэр сэтгэлийн хатгүй хэд нь утсан чинээ улаан амиа хорлоно уу байна уу ямар хамаа байдаг юм. Хаттай, хатуу чанд хүмүүс үлдэж энэ угсаатныг нь илүү сайжруулсан нь дээр.

  9. key

    2014/06/17 at 21:48

    Ene vnen bl hezee j vhsn haashdaa l ene zuilig medrnshd.

  10. Gan87

    2014/06/17 at 22:09

    Үхлийн тухай таны мэдэхгүй ч байж болох 8 зүйл whahah eniig teed uheed uztsen amidarch bgaa zombie bichsen u ? pohahha tatlaa medku zuilee meddeg yum shig bichij ene bol zuer mi bodol

  11. NewLife Live

    NewLife Live

    2014/06/18 at 04:24

    hytsan biz Zarim neg t1uud ni uheh bii enuug ynshchaad t1 yum niitelj bhiin bas bodmoor yum

  12. NewLife Live

    NewLife Live

    2014/06/18 at 04:24

    ..l.

  13. Зочин нь байноо

    2015/05/03 at 00:48

    vhmeer sanagdtal bichdeg bnshd haha

  14. Зочин

    2015/08/13 at 13:43

    uhuul uhenl bizdee end ugasa saihan zuil ogt alga bi bs oor 1 medeelel unshij bhd yg iimerhuu zuil bsn hun uhhed ooriinhoo torson huuhdiig uhehiig haraad haramsdagvi zuerl haraad l baijiidag harin ter gerelruu ywah n unendee ene delhiin hamgiin saihan medremj tordog gesen.

  15. zochin

    2015/10/25 at 12:25

    Сэтгэгдэл * hen ochij vzsen um be kkkk

  16. Зочин

    2015/11/30 at 00:56

    Сэтгэгдэл *
    Жинхэнэ үнэнг мэдье гэвэл Бурханаас асуу.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *