Хамгийн аймшигтай эдгээр 14 шат ганц л зорилгоор бүтээгдсэн байх: дээгүүр алхсан бүхнийг бэртээж гэмтээх

2

Шат – үнэхээр хэрэгтэй объект, гэхдээ бас бэртээж болзошгүй зүйл. Шатны уруугаа унаж байхдаа амьд буучих юмсан гэж залбирч байсан хүн цөөнгүй биз ээ. Харин энэ объектыг төлөвлөж байгаа хүмүүс дизайныг нь арай л хэтрүүлж аллагын зэвсэг болгон өөрчилж байгаагаа огт тооцолддоггүй бололтой. Зүгээр харахад хүртэл таагүй мэдрэмж төрүүлнэ.

1. Манай зуны байшингийн шат. Бид энд үдэшлэг хийнэ, тэгээд согтуу үедээ үүгээр бууна гэдэг бол ёстой л аз туршиж байгаагаас өөрцгүй

holyhelp

 

2. Кино театрын энэ шатаар маш болгоомжтой, зөөлөн буух хэрэгтэй

DurkleR

 

3. Мөлгөр шат

shehzad

Үнэхээр гоё харагдаж байгаа нь үнэн, гэхдээ халтирч унасан хүн үүнтэй санал нийлэхгүй нь мэдээж.

 

4. Зочдоо бэртээмээр байна уу? Тайрч тэгшлээгүй модоор шат хийгээрэй

DogWhistlersMother

 

5. Энэ шатны хувьд аюул нь бариуландаа байгаа юм

JeffKaplanFromOW

Энэ бариул уг нь гар цаашаа гулсахаас хамгаалах зориулалттай (нэг ийм тохиолдол авч үзье л дээ, хүн уналаа, бариулаас барьж авлаа, харин эдгээр тогтоогчууд нь гарыг цааш гулгуулахгүй тогтооно). Харин бодит амьдрал дээр нөхцөл байдал төсөөлснөөс шал өөр. Энэ гэрэл зургийг дарсан хүний хувьд унахдаа бариулаас гараараа барьж авах гэжээ, даанч буруу газраас барьж аваад гараа гэмтээжээ. Түүний тохиолдол тухайн долоо хоногт бариулаас болж бэртсэн тав дахь удаагийн тохиолдол нь гэж байгаа.

 

6. Маш нарийхан шат

Dawndolphin12

 

7. Мексикийн наран шарлагын газрын шат. Согтуу жуулчдыг шалгах зориулалттай гэмээр

ThePiedPiperOfYou

 

 

8. Шат харж байна уу? Ер нь бол байгаа шүү

fatherlongleg

 

9. Үхлийн урхи. Тайландын нэгэн зочид буудлын шатны дээд хэсэг. Яагаад?

kevo0088

Коммент хэсэгт энэ жижигхэн босгоны талаар олон л санал хэлж: жишээ нь, тэргэнцэр тогтоох эсвэл алдсан усыг доод давхар руу оруулахгүй байх гэнэ. Бас бүр далдын хүчтэй тайлбарууд ч бий: муу сүнсийг оруулахгүй. Гэхдээ нэг л зүйл тов тодорхой: энэ босгонд тээглээд шатны уруу гоёмсгоор нисэж унах.

 

10. Харааны бяд шалгасан шат

Elemental_Ray

 

11. Их олон асуулт ар араасаа гарч ирэхээр л дээ…

villanegg

 

12. Шилэн шат

salamanca2792

Энэхүү шилийг бид урьд нь өөр нэгэн нийтлэлээрээ танилцуулж байсан. Хачирхалтай сонсогдох байх гэхдээ “загварлаг бас хэрэгцээтэй гэрийн интерьерийн шийдэл” гэдэг нийтлэл байсан юм. Гайхаад байх зүйлгүй: үнэхээр гоё харагдана (бас гэрэлтэнэ, гэрлийн өнгө нь солигдоно), зүгээр ч нэг арт-объект биш, бас тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Гэхээ өдөр болгон энэ шатаар дээш доошоо гүйнэ гээд төсөөл дөө? Их л аюултай санагдаад байгаа юм.

 

13. Сүйрлийн шат. Харахаас ч аймаар юм

mak-nil

 

14. Шат өөрөө аюулгүй харагдана, байдаг л шат. Харин унжиж хөлдсөн мөс үү – ёстой үхлийн аюултай

HellsJuggernaut

Та үхлийн шаттай учирч явсан уу?

168
Ха ХаХа Ха
44
ГайхмаарГайхмаар
29
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Сүхбаатар Б.

    Сүхбаатар Б.

    2020/07/19 at 09:01

    Б. Сүхбаатар

  2. Eregzen Ariunaa

    Eregzen Ariunaa

    2020/07/19 at 10:45

    Shat ayoulgvi zorchih zvil bh yostoi

  3. Аззаяа Азаа

    Аззаяа Азаа

    2020/07/19 at 13:40

    13 дахь сүйрлийн шат , арай арай ганц гишгээд сүйрээский.

  4. ZiZi ZuZu

    ZiZi ZuZu

    2020/07/19 at 14:46

    Aimar ym be

  5. Tsetseg Jargal

    Tsetseg Jargal

    2020/07/19 at 23:39

    Tsoomoo Tsoomoo

  6. Narangerel Naraa

    Narangerel Naraa

    2020/07/20 at 01:51

  7. Guree Sanjaajav

    Guree Sanjaajav

    2020/07/20 at 08:26

  8. С. Отгонлхам

    С. Отгонлхам

    2020/07/20 at 15:08

    Барсболд Мөнхтогтох Enkh Tselmeg Х. Н.Н. Жамбаа Цэдэнгомбогуайн нөгөө шатыг санаж бнуу😂

  9. Nomuka Nomuka

    Nomuka Nomuka

    2020/07/20 at 19:39

    3 r shat arai arai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *