Вьетнамд хөл хориог цуцалсны дараа ойролцоогоор 22 сая сурагч эргээд сургуульдаа явж эхэлжээ. Тэд нүүрний хамгаалалттайгаар хичээлдээ сууж байна

0

Вьетнамд сургуулиуд эргээд нээгдсэн нь ард иргэд буцаад энгийн амьдралдаа орсныг харууллаа.

3 сарын дараа Вьетнам улс хөл хориогоо цуцалж, оршин суугчдын хувьд аж амьдрал нь эргээд энгийн голдиролдоо оржээ. Сургуулиуд хаалгаа нээж, сурагчдаа хүлээж авч эхэлсэн байна.

“CNN” эх сурвалжийн мэдээлснээр коронавирусын хөл хориог цуцалсны дараагаар ойролцоогоор 22 сая гаруй сурагч сургуульдаа эргээд явах болжээ. Ингэхдээ сургуулиуд анги танхимд ширээнүүдийг хооронд нь зайтай байрлуулсан гэнэ.

Сургууль, анги танхимд сурагчид хоорондоо 1 метрийн зай барих нь асуудалтай учраас энэ асуудлыг анги тус бүрт бага сурагчдыг оруулах, цөөн тооны багшаар хичээл заалгахаар шийдвэрлэсэн байна.

Сургуулиудын өмнө тулгараад байгаа асуудал: Хэрхэн сурагчдын хоорондын зай барих асуудлыг шийдэх вэ?

 

Вьетнам энгийн амьдрал эргэн иржээ…

Зарим нөхцөлд сургуулиуд хичээлээ онлайн болон ТВ-гээр үргэлжлүүлэн заах нь эрсдэл багатай гэж үзэж байгаа аж.

 

Багш нар болон сурагчид хамгаалалтын маск зүүх ёстой. Зарим сургуулиудын хувьд сурагчид агаар дуслын замын халдвараас хамгаалсан нүүрний хамгаалалт зүүж байна.

 

 

“Нхи Донг” ахлах сургуулийн сурагчид нүүрний хамгаалалт зүүж байгаа талаар холбогдох газрын албан тушаалтан Le Thanh Hung хэлэхдээ: “Нүүрний хамгаалалт зүүх эсэх нь тухайн сурагчийн өөрийнх нь хүсэл байх болно.” гэжээ.

Бичлэг үзэх:

Вьетнамын хувьд коронавирустэй сайн тэмцэж, бодит үр дүнд хүрсэн Азийн улс орнуудын нэг юм. 2020.05.06-ны өдрийн байдлаар энэ улсад 271 тохиолдол бүртгэгдэж, 232 хүн бүрэн эдгэрсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Түүнчлэн энэ улсад уг вирусээс болж амь насаа алдсан хүн одоогоор гараагүй байгаа билээ.

Бичлэг үзэх:

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *