Оршуулах ёслолын бүжигчид Гана улсад маш их эрэлт хэрэгцээтэй байна. Таалал төгссөн хүнийг эцсийн замд нь гашуудаж биш, баяр хөөртэйгөөр үддэг шинэ үйлчилгээ нэвтэрчээ

0

“Энэ бол шинэ бизнес бөгөөд бид таалал төгссөн хүнийг эцсийн замд нь үдэхдээ гашуудахын оронд бүжиглэх юм.”

Benjamin Aidoo гэх эрхмийн бүжигчид нуруундаа авс үүрч явахаас илүү их зүйлийг хийцгээдэг. Тэд үүнийг шинэ шатанд аваачсан – нас барсан хүнийг эцсийн замд нь бүжиглэж үддэг. “BBC News” эх сурвалжийн хийсэн богино хэмжээний баримтат кинонд Гана улсад оршуулах ёслол хэрхэн бизнес болтлоо өргөжин тэлсэн талаар харуулжээ.

Өөрсдийгөө “Dancing Pallbearer Troupe” гэж нэрлээд буй хүмүүсийн тэргүүн, уг үйлчилгээг санаачлагч, бүжиг дэглээч Benjamin Aidoo уг бизнесийг анх 2010 онд хийж эхэлжээ. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр оршуулах ёслолд бага зэрэг бүжгийн хөдөлгөөнүүд нэмж, уйтгар гунигт автахаас илүүтэйгээр баяр болгохоор сайн бодсоны эцэст шийдвэж байсан талаараа хэлжээ. Тэр үргэлж үйлчлүүлэгчдээсээ дараах асуултыг асуудаг: “Та үүнийг ёслол төгөлдөр хиймээр байна уу эсвэл бага зэрэг бүжиг нэмж, энтертаймент болгомоор байна уу?”

“Бид амьд байгаа хүмүүсээс илүү нас барсан хүмүүст анхаарал тавьж, ач холбогдол өгөх хэрэгтэй. Бидний энэ үйлчилгээ нас барсан хүмүүсийг эцсийн замд нь аз жаргалтайгаар үдэх боломжийг олгож байгаа юм.” гэж Aidoo хэлсэн байна.

Эдгээр бүжигчид өөрсдийн дэглэсэн хэд хэдэн бүжгийн хөдөлгөөнүүдийг хийдэг бөгөөд үүнд газарт суух, хажуу тийшээгээ эргэх болон авсыг дээш өргөх зэрэг багтана.

Aidoo-гийн хувьд бүжигчин тус бүртээ нэг оршуулах ёслолын дараагаар 387 доллар өгдөг байна. Тэр одоогийн байдлаар Гана улсад залуу эрчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан 100 ажлын байр бий болгожээ.

Бүжигчдийг цалинжуулахаас гадна Aidoo тэдний хувцсанд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийдэг талаараа мөн хэлсэн юм.

Гана улсад оршуулах ёслолыг ийм байдлаар хийх нь хэвийн үзэгдэл болсон байна. Олон гэр бүлүүд хоол хүнс, уух зүйлс, зураг болон бичлэг зэрэг бүх төрлийн үйлчилгээ багтсан уг өвөрмөн оршуулах ёслолыг хайртай, дотнын хүнээ эцсийн замд нь аз жаргалтайгаар үдэхийн тулд сонгож байгаа ажээ.

Харин гадаадын зарим нэг эх сурвалжуудад Ганачууд энэ төрлийн оршуулах ёслолд маш их мөнгө зарлагадаж байгаа тул, зарим нь өр зээл тавьж, санхүүгийн хувьд хямарч байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.

Гана улсад авсыг л гэхэд 431 доллароор хийдэг бол, нас барсан хүний цогцсыг морг-д нэг сар хадгалахад 69 долларын үнэ өртөгтэй байдаг гэнэ.

Сүүлийн үед эдгээр бүжигчид сошиал медиад олны анхаарлын төвд орох болсон бөгөөд интернет хэрэглэгчид тэдэнтэй холбоотой олон төрлийн “meme” зургуудыг онлайнд постлоод байгаа билээ – тэр дундаа хүмүүс коронавирусын тархалтын үед гэртээ байхгүй бол ийм зүйл болно гэх мэтээр тоглоом хийж байгаа юм.

Интернет хэрэглэгчдийн зарим нэг хөгжилтэй постуудаас хүргэе:

Гэртээ байцгаа. Эс бөгөөс эдгээр залуус таны оршуулах ёслол дээр бүжиглэх болно.

chainsutta / Instagram

 

Би эдгээр залуус яг одоо тренд болж байгаа учраас үүнийг постоллоо. Тэд сошиал медиаг доргиож байна

 

Хэрэв энэ миний оршуулах ёслол дээрх бүжиг биш юм бол, би үхэхгүй шүү

 

2020 оны шилдэг “meme”

 

Оршуулах ёслолын бүжигчид

 

Энэхүү мэдээтэй холбоотой бичлэг үзэх:

Та энэ үйлчилгээний талаар юу гэж бодож байна вэ?

21
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. М. Мэргэн

    М. Мэргэн

    2020/04/11 at 18:19

    Erdembileg Tumurhuyag bi chinii bulshin deer chine bujigleh yostoidoo 😂

  2. Мөнхдөлгөөн Б.

    Мөнхдөлгөөн Б.

    2020/04/11 at 18:28

    Zaa yaahwee

  3. Ner Unshij Edr

    Ner Unshij Edr

    2020/04/11 at 21:31

    hooh bi bshd

  4. Tsenguun Tseku

    Tsenguun Tseku

    2020/04/11 at 23:19

    Mnaixan

  5. Жавхлантөгс Н.

    Жавхлантөгс Н.

    2020/04/11 at 23:25

    th

  6. Tugs Tamir

    Tugs Tamir

    2020/04/12 at 14:05

    Ingej l uhye

  7. Ж. Люсипэр

    Ж. Люсипэр

    2020/04/13 at 01:19

    Saihn bayjhandee😂😂😂

  8. Аялгуугын Аав

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *