
Хэдийгээр хүний нүд мянга мянган өнгийг ялгаж харж чадах боловч, хэт ягаан туяагүйгээр бид зарим зүйлсийг хэзээ ч олж харж чадахгүй.
Бид та бүхэндээ энгийн эд зүйлс хэт ягаан туяанд яаж харагддаг болохыг сонирхуулахаар шийдлээ. Гэхдээ болгоомжтой байгаарай. Эдгээр зургуудыг үзсэний дараа та гэрээ нэн даруй цэвэрлэхийг хүсэх нь гарцаагүй!
1. Хэт ягаан туяанд зарим нэг хиймэл шүд болон шүдний өнгөлгөө ингэж харагддаг

2. Хэт ягаан туяанд хэтэрхий боловсорсон гадил цэнхэр өнгөтэй болж харагддагаас гадна дээрх толбонууд нь тодорч харагддаг

3. Хэт ягаан туяа цэв цэвэрхэн гал тогооны өрөөнд хүртэл нууц “бохирдлыг” ил болгодог

4. Эндээс та нарны тос таны арьсыг нарнаас яаж хамгаалдаг болохыг харах болно
5. Энэ бол макро горим дээр зургийг нь авсан эрвээхэйний нүд юм

6. Хэт ягаан туяанд хамелеоны яснууд арьсаа дагаж, гялалзаж харагддаг

7. Хэт ягаан туяанд шар чинжүү тод ягаан өнгөтэй болж хувирдаг

8. Хилэнцийн макро зурган дээрх эдгээр бүх өнгийг л харчих!

9. Навчин дээрх үл мэдэгдэх үснүүд хэт ягаан туяанд гялалзаж байна

10. Канадын пасспорт хэт ягаан туяанд жинхэнэ урлагийн бүтээл шиг харагдана

11. Хэт ягаан туяанд банкны виза картан дээрх тагтаа ил болох боломжтой

12. Шар шувуу, салхич шувуу болон бусад шувуудын далавч хэт ягаан туяанд гялалзан харагддаг

13. Зоантус шүрнүүд хэт ягаан туяанд ингэж харагддаг

14. “Өвөө эмээд маань 1911 оны уранаар хийсэн шилэн хундага байдаг юм. Бид үүнийг хэт ягаан туяанд харахад ногооноор гялалзав.”

15. Гэрэлтэх шинж чанараасаа шалтгаалаад энгийн давсанд хүртэл сансар огторгуйн зураглал оршин байдгийг энэ зургаас харж болно

16. Хэт ягаан туяанд тоник ус гялалзаж байна. Энэ бол Кинчона модноос гаргаж авдаг хинин гэх бодистой холбоотой

17. Энэ шавьжинд дургүй хүний нүдэнд ч гэсэн хэт ягаан туяа жаран хөлтийг гайхалтай харагдуулж чадаж байна

Та гэрийнхээ гал тогооны өрөөг хэт ягаан туяагаар харахыг хүсэж байна уу? Өөр ямар эд юмсыг та хэт ягаан туяанд харж үзмээр санагдаж байна вэ?








Samira zopunyan
2020/04/12 at 18:09
Гэртээ уран аяга байлгаж байдаг эрүүл үү
Enkhtulga Galsan
2020/04/12 at 22:17
Энгийн нүдээр харах боломжгүй металл төмөрийн цууралт хэт ягаан туяанд илэрч харагддаг.автомашины эд ангийг үйлдвэр дээрээ тэгж л шалгадаг.
Bill Bn
2020/04/13 at 11:39
Btugtme Pharaoh deer neg shud yariaad blue ahaha
О. Оргил
2020/04/13 at 23:11
Tuumuu Muut bas l adilhan bh te andaa👻