Коронавирус өвчтөний уушгийг хэрхэн гэмтээж буйг харуулсан бичлэг: Үүнийг хүн бүр заавал үзээрэй!

12
3
43,071

Энэхүү бичлэг хэдэн өдрийн өмнө шинж тэмдэг илрээгүй хүний уушгийг харуулах болно.

Одоо энэ өвчтөн Covid-19 вирусын халдвар авсан бөгөөд уушгиных нь үйл ажиллагаа хэвийн явагдахаа больсон талаар Жорж Вашингтон их сургуулийн эмнэлгийн цээжний хөндийн ахлах мэс засалч, доктор Keith Mortman хэлжээ. Саяхан Вашингтон Д.С. эмнэлэг уг коронавирусын өвчтөний уушгины 3D бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна.

Эрүүл, 59 настай, эрэгтэй, цусны өндөр даралттай энэ өвчтөний уушгинд хүнд гэмтэл учирсан талаар Mortman хэлсэн юм. Ноцтой өвчилснөөс хойш өвчтөнийг чөлөөтэй амьсгалахад нь туслах зорилгоор агааржуулагчийг хамгийн дээд түвшинд залгасан боловч, хангалттай хэмжээнд байж чадахгүй байв. Мөн өвчтөнд цусны эргэлтийг дэмжиж, дараа нь цусанд нь хүчилтөрөгч өгөх өөр төхөөрөмж хэрэгтэй болжээ.

“Энэ бол 70, 80 настай дархлал нь муудсан, чихрийн шижин туссан өвчтөн биш. Цусны даралт өндөр байснаас өөр түүнд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаагүй. Өвчтөн бусдын адил өөрийн гэсэн амьдралтай жирийн нэгэн байсан. Одоо түүний 360VR зураг ийм байдалтай харагдаж байгаа бол, нэг долоо хоногийн дараа гэхэд халдвар болон үрэвсэл бүр илүү дордсон байх магадлалтай.” хэмээн Mortman хэлсэн байна.

Бичлэгт харагдах шарласан хэсгүүд уушгины халдварлаж, өвчилсөн хэсгүүд юм. Уушги вирусын халдварт хариу үйлдэл үзүүлж эхлэхэд вирусыг битүүмжлэх гэж оролдоно. Зургаас харахад гэмтэл зөвхөн нэг газар биш, уушгины олон хэсгүүдэд нөлөөлсөн болох нь ойлгомжтой байгаа юм. Энэ нь вирусын халдвар авсан өвчтөн залуу хүн байсан ч, халдвар биеэр маш хурдацтай тархах боломжтой гэдгийн баталгаа гэж ойлгож болно.

Өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Коронавирус амьсгалын замыг сүйтгэдэг. Салстын бүрхүүлд нэвтэрч, дараа нь уушгийг чиглэдэг. Бие энэ үйл явцыг үрэвсэл гэж үзэж, хяналтандаа авахыг хичээх боловч, дорвитой үр дүн гарахгүй.

 

Smartstore гар утасны төв нь Numur санхүүгийн байгууллагатай хамтран дугаар барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа нэвтрүүллээ. Дэлгэрэнгүйг эндээс

 

Коронавирусын халдвар авсан өвчтөний цусанд хүчилтөрөгч шахах үед нүүрстөрөгчийн давхар ислийг үгүй хийх хэрэгтэй болдог. Энэ үед өвчтөн багтрах эсвэл маш их агаараар амьсгалж байж, хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцвэрийг хангах хэрэгтэй.

“Би хүн бүр энэ бичлэгийг үзэж, коронавирус ямар аюултай болохыг мэдэж аваасай гэж хүсэж байна. Хүмүүс энэ вирусыг ноцтой биш гэж бодож, анхаарлаа сулруулж хэрхэвч болохгүй.” гэж Mortman анхааруулжээ.

Өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байгаа тул цаашид нөхцөл байдал хэрхэхийг хараахан хэлэх боломжгүй байгаа бололтой.

Бичлэг үзэх:

28
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

12 Сэтгэгдэл

  1. Балжинням Жумдаан

    Балжинням Жумдаан

    2020/04/07 at 21:10

    7

  2. Tserendash Jadamba

    Tserendash Jadamba

    2020/04/07 at 21:46

    бурхан минь ямар болгодог юм бэ

  3. Adyaa Shoko

    Adyaa Shoko

    2020/04/08 at 05:53

    Шохойжуулчдаг гэсэн

  4. Спартак Спартак

    Спартак Спартак

    2020/04/08 at 08:23

    Idee um bishuu

  5. Baljin Baasandulam

    Baljin Baasandulam

    2020/04/08 at 09:21

    Бурхан минь аюул аймаар юм хүн болгон хичээ

  6. Отгонбаяр Готов

    Отгонбаяр Готов

    2020/04/08 at 12:42

    harad sain oilgodogvi tailbar bichihgvi bol

  7. Отгонбаяр Готов

    Отгонбаяр Готов

    2020/04/08 at 12:43

    jishe n ter ongin zvil n wurus ch gesg yum u

  8. Muugii Bayart

    Muugii Bayart

    2020/04/08 at 13:04

    nohoin makh sain bhaa.

  9. Khandmaa Khumkhuu

    Khandmaa Khumkhuu

    2020/04/08 at 20:04

    ard irged mn ene ectoi auyl baina xaixtamjgvi baij boloxgvi nee

  10. Damdinsuren Lodon

    Damdinsuren Lodon

    2020/04/08 at 21:43

    худлаа зохиомол компьютрээр хийсэн бичлэг байна.

  11. Ankhaa Ankhaa

    Ankhaa Ankhaa

    2020/04/08 at 22:50

    Анхааруулаад байхад хүүхдээ дагуулаад маскгүй зугаалаад байхын зарим хүмүүс үхнэ гэхээс айхаа байжээ амралт биш хорио цээр гэдгийг мартсан байна

  12. Shatar Undrah

    Shatar Undrah

    2020/04/09 at 09:15

    Yamar aimar yumbee?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.