Нярай хүүхэдтэй эцэг эхчүүдийн амьдралыг хөнгөвчлөх 9 хялбар арга. Хүүхдийн эмч нарын хуваалцсан эдгээр зөвлөгөөнд олон хүмүүс талархаж байна

0

Хүүхдийнхээ амандаа гараа яаж хийж байгаа, хошуугаа яаж цорвойлгож байгаа гэх мэт үйлдлийг сайтар ажиглаж чадвал уйлахаас нь өмнө өлссөн байгааг нь мэдэж болно. Түүнчлэн хүүхдийн эмч нар хүүхдэдээ аль болох асгахгүйгээр хоол идүүлэх маш амархан арга байгаа гэдгийг хэлж байна. Эцэг, эх болно гэдэг таны бодсоноос ч хэцүү. Ялангуяа анхны хүүхэд. Тиймээс бид таныг сайн эцэг эх болоход туслах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хүүхдийнхээ уйлааныг ойлгох

Хүүхэд 6 өөр янзаар уйлдаг, бүгд өөр өөр утгатай.

  • “Ниэ” гэж уйлж байвал “Би өлсөж байна” гэсэн утгатай.
  • “Оув” гэж уйлж байвал “Нойр хүрч байна” гэсэн утгатай.
  • “Хиэ” гэсэн авиа гаргаж байвал “Би тухгүй байна” гэсэн үг.
  • “Эирр” гэж дуугарч уйлах нь “Гэдэс хийгээр дүүрсэн” гэсэн утгатай.
  • “Эи” гэж уйлах нь “Гулгих гэж байна” гэсэн үг.

 

2. Хүүхдээ тайван унтаж амрахад нь хэрхэн туслах вэ?

Хүүхдээ унтуулахдаа нуруун доор нь хөнжил, тоглоом гэх мэт товгор зүйл байгаа эсэхийг шалга. Мөн хэт хүнд хөнжлөөр хучих хэрэггүй. Мөн хүүхдээ сандал болон буйдан дээр унтуулах нь маш аюултай гэдгийг байнга санаж байгаарай.

 

3. Хүүхдээ өлсөж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдүүд өлсөөд уйлж эхлэхээсээ өмнө хэд хэдэн үйлдлээр өлсөж байгаагаа илэрхийлдэг. Тэд хошуугаа цорвойлгох, хацраа хөдөлгөх, уруулаа тамшаалах, ямар нэг зүйл хайх зэргээр өлсөж байгаа гэдгээ мэдэгдэж чаддаг.

 

4. Хүүхдээ яаж хурдан унтуулах вэ?

Доктор Эрин Личманы зөвлөж байгаагаар хүүхдийн дэргэд янз бүрийн ном байлгаж тэдгээрээс сонголт хийлгүүлэх гэж хичээхийн оронд тодорхой нэг ном сонгон авч уншиж өгөх нь хүүхдээ удаан уйлуулахгүйгээр унтуулах хамгийн зөв арга гэжээ.

 

5.  Хүүхдэдээ яаж шинэ ногоо идүүлэх вэ?

Хүүхдүүд өмнө идэж үзээгүй зүйлээ иддэг болтлоо 12 удаа дахин оролдож үздэг. Тиймээс эхэн үед хүүхдээ хэт их шахах хэрэггүй. Учир нь идэхийг хүсэхгүй зүйлийг нь гэнэт идүүлэхээр оролдвол эсрэгээрээ дургүй болох болно.

 

 

6. Хүүхдээ уйлахыг нь яаж болиулах вэ?

Доктор Роберт Хэмилтоны зөвлөж буй 4 чухал алхам: Хүүхдийнхээ гарыг цээжин дээр нь байрлуулан хөдөлгөөнгүй болгож 45 хэмийн өнцөг үүсгэн бага зэрэг хазайлгах хэрэгтэй.

 

7. Хүүхдээ цадсан эсэхийг яаж мэдэх вэ?

Хэрэв та хүүхдээ хөхөөрөө хооллодог бол хүүхдийн хацар бомбойж харагдаж байвал сүүгээ хангалттай сайн ууж байна гэж ойлгож болно. Мөн эрүү нь хөхөнд тань шүргэж, доод уруул нь суларсан байвал маш сайн цадсан байна гэсэн үг.

 

8. Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Хүүхэд хэлд орохоос өмнө дохионы хэл ойлгодог байх нь хүүхдээ ойлгоход илүү дөхөм болно. Зарим үйл хөдлөл нь ийм утгатай:

  • “Ам цангаж байна” – Эрхий хуруугаа амандаа хийнэ
  • “Хаана байна аа?” – Алгаа дэлгэнэ
  • “Айж байна” – Цээжээ ойр ойрхон цохино
  • “Тайван” – Гарынхаа ар талыг цохино

 

9. Хүүхдэдээ тохирсон машины суудал хэрхэн сонгох вэ?

Нярай хүүхдэд зориулсан машины суудлыг зөв сонгох нь аюул, ослоос сэргийлэхэд маш чухал. Энэ нь хүүхдийн нас болон биеийн хэмжээ зэргээс хамаарч ялгаатай байдаг бөгөөд машины доргилтыг бууруулах зориулалттай байдаг.

Танд ч гэсэн бусад эцэг эхчүүдэд өгчихмөөр амьдралыг хөнгөвчлөх амархан арга байдаг юм биш биз? Сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

19
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Халиун Даваасүрэн

    Халиун Даваасүрэн

    2020/04/07 at 14:07

    Muugii Nandia

  2. Б. Отгонжаргал

    Б. Отгонжаргал

    2020/04/08 at 11:04

    Ana Behibak уншаарай миний найз.

  3. Hulanka Kh

    Hulanka Kh

    2020/04/08 at 22:33

    Н. Мийш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *