Удаан хугацаанд мартагдсан ч гэсэн 2020 онд дахин эргэж ирэх 15 загварын чиг хандлага

0

20 жилийн тэртээх гэрэл зургийн цомгоо үзэж суухад бид ийм сайхан зүйлийг мартаж чадлаа гэж үү хэмээн бодогдуулна. Тэр үед бид хурц тод өнгийн хувцас өмсдөг байж, хачин сонин гоёл чимэглэл зүүдэг байж. Эргээд бодоход ичмээр ч юм шиг. Өнөөдөр тиймэрхүү туршилт хийх зоригтой хүн ховор л байх, гэхдээ 1990-ээд оны үеийн загварын тренд 2020 онд эргэж ирээд байгааг дуулгах хэрэгтэй болов уу.

Бид загварын шоунуудыг нилээд үзэж судаллаа, хэд хэдэн хурц өнгүүд давамгайлсан байгааг ч ойлгосон. Нийтлэлийг дуустал нь уншсан уншигчдадаа бяцхан бонус бэлдсэн. Энэ улирлын хамгийн тренд болох үсний засалтыг танд танилцуулна, 60-аад оны үеийн буюу өнгөрсөн зууны үсний засалт бидэнд дахин эргэж иржээ.

1. Хүчиллэг бас неон өнгүүд

© Vince Bucci / Stringer / gettyimages © TM / MEGA / EAST NEWS

Нүдэнд шууд тусах хурц өнгө дахиад л моод болох нь ээ. Нимбэгийн шар, зэрлэг ногооны навч, хурц ягаан өнгө, гэрэлтэх улбар шар гээд хурц гэсэн тодотголтой болгон загварлаг бүсгүйчүүдийн хувцасны шкафыг чимнэ. Хэтэрхий хурц өнгөнд дургүй бүсгүйчүүдэд дизайнерууд өнгийг харьцангуй бууруулсан хувилбарыг санал болгож байна.

 

2. Үсний боолт

© DISNEY CHANNEL / Album / EAST NEWS © Zabulon Laurent / ABACA / Abaca / East News

90-ээд оны үед бүсгүй болгон л үсэндээ боолт хийж явдаг байлаа. Гоё харагдахаас гадна бас эвтэйхэн: углаад л явна. Энэ жилээс гоёмсог боолт дахин моод болно. Мөн үсний алчуур, туузнууд тренд болох төлөвтэй.

 

3. Хэт богино шорт

© EVERETT COLLECTION / EAST NEWS © Berzane Nasser / ABACA / EAST NEWS

Дэг жаягийг мартсан гэмээр хэтэрхий богино шорт дахин алдартай дизайнеруудын коллекцид орж дахин моод болон ирж байна. Шортны урт таныг эвгүй байдалд оруулаад байвал дотор нь адил өнгийн нимгэн трико өмсөх боломжтой, бас л моод гэнэ.

 

4. Кроп-топ

© EAST NEWS © BG002 / Bauergriffin.com / MEGA / Mega Agency / East News

90-ээд оны төгсгөлөөр ихэд алдаршиж байсан загвар – 2000-аад оны ихээр бүр богиноссон топууд моод болж байлаа. Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд улаан хивсний ёслолоор бэлхүүсээ гарган алхах нь үнэхээр нүд баясгаж байсан түүхтэй. Хэсэг хугацааны дараа кроп-топууд моодноос гарсан бөгөөд бид өнөөг хүртэл бүр таг мартаж орхиж. Сайжруулсан хувилбарууд 2019 оноос эхлэн эргэж ирсэн бөгөөд одоо ч үргэлжлэн алдаршиж байна. Гэхдээ загварын алдартнууд бэлхүүсээ тэр чигт нь гаргахыг хүсэхгүй байгаа бололтой, тиймээс өндөр суудалтай өмд эсвэл банзал дээр өмсөж байна.

 

5. Бралет

© EAST NEWS © Xavier Collin / Image Press Agency / Mega Agency / East News

Богиносгосон топын бас нэгэн хувилбар, гэхдээ дотуур хувцсыг илүү санагдуулам. 2020 оны загварын ертөнцөд багагүй алдаршиж байна. Хээтэй эсвэл торгон бралетууд бүсгүй хүнийг илүү чимнэ гэж дизайнерууд үзжээ.

 

6. Савхин хувцас

© Victor VIRGILE / Contributor / gettyimages © Stars Image Bank / KCS / East News

2020 онд савхин хувцас дахин алдаршиж байна. Савхин цамц, өмд, хүрэм, костюм, даашинз, цув бол яг л “Матрикс”-ийн хэв маяг. Загварын араас аймшиггүй хөөцөлддөг бүсгүйчүүдийн хувьд тэд хүссэн савхин хувцсаа өмсөх ажээ.

 

7. Жийнс, доогуураа өргөн өмд

© ASSOCIATED PRESS / East News © PIXELFORMULA / SIPA / Sipa Press Russia / East News

Скинни жийнсэн өмд харин ч эсрэгээрээ моодноос хасагдаж байна, хэн бүгдийн мартсан өргөн шуумагтай өмд моод болон эргэн ирлээ. Гэхдээ 90-ээд оны үеийнхтэй харьцуулахад өндөр суудалтай байна, өөрөөр хэлбэл илүү эмэгтэйлэг загвартай болжээ.

 

8. Архичны майк

© ASSOCIATED PRESS / East News © MEGA / Mega Agency / East News

2000-аад оны эхээр бид майк, кейт, карго өмдтэй хослуулж жаалхүүгийн дүрийг бий болгох гэж хичээдэг байсан бол өнөөдөр илүү эмэгтэйлэг хувилбартай хослуулж өмсөхөөр байна. Баяр ёслолын өргөн эсвэл цэмцгэр өмд, дэрэвгэр банзал болон өсгийтэй гутал дээр майк яг тохирно.

 

 

9. Макси банзал

© Sean Roberts / Everett Collection / EAST NEWS © PacificCoastNews / EAST NEWS

Маски банзал 2020 онд дизайнеруудын онгодыг дахин дуудсан бололтой. Хэрэглээ багатай гэмээр энэ загвар зөвхөн үдэшлэгийн гоёл болоод зогсохгүй мөн өдөр тутмын хувцас ч болох бололтой. Жишээ нь, загварлаг бүсгүйчүүд дэрэвгэр өмд ажилдаа өмсөх нь ээ.

 

10. Чокер

© East News © Mayer / face to face / FaceToFace / REPORTER

Энэ жилийн бас нэгэн гол трендийн нэг. Бүр том хэмжээтэй байх тусам илүү гоёмсог. Олон давхар, өргөн гоёл, үзүүртэй зүүлт, чулуу болон унжуургатай зүүлт, хурц гялалзах чокер үнэхээр моод болно.

 

11. Шотланд дөрвөлжин хээ

© GUNN FILMS/WALT DISNEY PICTURES / Album / EAST NEWS © RW / MPI / Capital Pictures / EAST NEWS

Дөрвөлжин хээ нь цаг хугацааны шалгуурыг даван гарч чадсан, энэ удаад ч мөн адил онцгой анхаарал татаж байна. Дөрвөлжин хээтэй пальто, даашинз, костюм урьд өмнөхөөс ч илүү алдаршина. Хамгийн их түгээмэл өнгө нь хар-цагаан тартан байх ажээ.

 

12. Горшокон-малгай

© EVERETT COLLECTION / EAST NEWS © Sebastien Courdji / KCS / East News

Урьд нь горшокон малгайг голдуу эрчүүд л өмсдөг байж, харин одоо эмэгтэйчүүдийн дунд алдаршина. Гэхдээ эмээ нарын өмсдөг загвараас тэс өөр гэдгийг нь анхаараарай. Савхин, илгэн эсвэл тансаг зэрэглэлийн даавуугаар хийсэн толгойн гоёл байх юм.

 

13. Саглагар хувцас

© EAST NEWS © JP / PacificCoastNews / BWP Media / East News

Саглагар хэв маяг – энэ жилийн бас нэгэн тренд. Гэхдээ өмсөх хүн хэмжээгээ тааруулсан нь дээр, заавал Мадонна шиг дан саглагар хувцас өмсөх хэрэггүй болов уу гэж бодож байна.

 

14. Өд

© face to face / Reporter © MARK RALSTON / AFP / East News

Саглагар загвараас гадна өд эргэж моод боллоо. Дизайнерууд одоогоор өдөн гоёлыг үдэшлэг дээр л өмсөхийг зөвлөж байна, гэхдээ зарим нэг одууд энэ загварын хувцсыг өдөр тутамдаа аль хэдийн өмсөөд эхэлжээ.

 

15. Бүсэнд анхаарал хандуулах

© EAST NEWS © face to face / FaceToFace / REPORTER

2000-аад оны эхээр бид өнгө өнгийн бүс зүүх дуртай байлаа: банзалтай, жийнсэн өмдтэй, бариу даашинзтай гээд л. Аз болж тэр үе өнгөрч дээ. Энэ удаа бүс байх ёстой газраа ашгүй нэг бүслэгдэх нь бэлхүүс дээрээ. Тэгээд бас олон өнгөөр гялалзахаа ч болих нь. Моод-нд орсон бүс өргөн байх болно, богиносгосон корсетийг санагдуулам.

 

Бонус: “флип” үсний засалт

© Sunset Boulevard / Contributor / gettyimages © kimkardashian / instagram

Жеки Кеннеди, Катрин Бенев, Брижит Бардо зэрэг олон сайхан бүсгүйчүүдийн дуртай үсний засалт байлаа. Энэ жилээс дахиад л тренд болж байна. “Флип” үсний засалтыг холливудын одод ч өөрсөд дээрээ туршаад амжихсан байна, жишээ нь Женнифер Лопес, Ким Кардашьян болон Хейли Бибер. Энэ жилээс олон мянган бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг дахин эзэмдэх бололтой.

Та чухам ямар хуучны трендийг дагахаар шийдэв?

71
ХөөрхөнХөөрхөн
25
ТэнэглэлТэнэглэл
21
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *