Эмэгтэйчүүд хөлийнхөө хэлбэрт тохируулан хувцсаа зөв сонгох 5 зөвлөгөө

1

Трэнд бол хүмүүсийн толгойг эргүүлж өөрт зохих зохихгүйг тоолгүйгээр олныг дагаж хувцас авахад хүргэдэг уруу татагч юм. Жишээ нь гэхэд бариу өмд, намхан хадаасан өсгийт, дэрвэгэр богино даашинз зэрэг хувцаснууд биеийн хэсгүүдийг ил гаргаж, хөлийн хэлбэрийг эвгүй харагдуулдаг сул талтай. Харин та одоо бидний хүргэх гэж буй эдгээр дүрмүүдийг дагаж чадвал ямар ч трэндийг өөрийн биеийн хэлбэрт тохируулан дагаж болно.

1. Хэтэрхий нарийн хөл

© Evan Agostini/Invision/AP/East News © Gael Colliguet/KCS/East News

Ихэнх бүсгүйчүүд нарийхан хөлтэй болохыг мөрөөддөг ч биеийнхээ дээд болон доод хэсгийнхээ тэнцвэрийг алдагдуулж огтхон ч болохгүй. Тиймээс бид танд дараах зүйлсийг зөвлөж байна:

  1. Бүдүүн өсгийтэй болон зузаан ултай гутлаас зайлсхий. Биед тань томдож харагдана.
  2. Өсгийтэй гутал сонгохдоо аль болох хошууг нь бөөрөнхий хэлбэртэй байхаар сонгох хэрэгтэй. Гурвалжин хоншоор таны хөлийг илүү нарийхан харагдуулах болно.
  3. Өвдөг гардаг юбка болон даашинз танд илүү зохино.
  4. Хувцас сонгохдоо гуя хэсэгтээ хуниастай аль эсвэл халаастай загвар сонгох хэрэгтэй.
  5. Урт дэрвэгэр юбка болон даашинз ч мөн таны хөлийг сайхан харагдуулах болно.

 

2. Хурц өвдөгтэй, цонхигор цагаан өнгөтэй эсвэл сорвитой хөлтэй бол яах вэ?

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News © MEGA/Mega Agency/East News

Таны бусдад харуулахыг хүсэхгүй байгаа биеийн хэсгүүдийг хувцаслалтаар нуух бүрэн боломжтой. Жишээ нь гэхэд хурц өвдөгтэй, цонхигор цагаан хөлтэй аль эсвэл сорвитой гэх мэт ямар ч байж болно. Шилэн трико өмсөх нь бүхий л үед хамгийн зөв шийдэл байсаар ирсэн ч зуны цагт тохиромжгүй байдаг. Харин оронд нь эдгээр зөвлөмжийг дагаад үзээрэй:

  1. Өвдгөө хаасан урттай юбка өмс
  2. Сул, уналттай материалтай юбка болон даашинз өмсөх
  3. Хээ угалз ихтэй богино юбканаас татгалз
  4. Хэрэв хэтэрхий цагаан бол хар гутал өмсөхгүй байх

 

3. Хөлөө урт харагдуулмаар байвал

© Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News © Bertrand-Hillion Marie-Paola/ABACA/Abaca/East News

Мэдээж өндөр өсгийтэй гутал бол хөл урт харагдуулах хамгийн зөв шийдэл хэдий ч өдөр бүр өсгийтэй гутал өмсөх нь бага зэрэг хүндрэлтэй. Ингээд өсгийт өмсөхгүйгээр хөлөө урт харагдуулах аргуудыг зааж өгье:

  1. Шагай гарсан гутлаас зайлсхий. Тийм гутал таныг богинохон хөлтэй харагдуулна.
  2. Трико өмсөхгүйгээр юбка болон даашинз өмсөхөөр шийдсэн бол биений өнгөтэй гутал сонгоорой. Харин трико өмсөх гэж байгаа бол трикотойгоо ижил өнгөтэй гутал сонгох хэрэгтэй.
  3. Өндөр суудалтай өмд, юбка сонго.
  4. Урт, шулуун загвараас татгалз.
  5. Өмд тань гутлын түрийнд орж байвал хөл богино харагдана.

 

 

4. Хэрэв таны шагай хэтэрхий том бол яах вэ?

© face to face/FaceToFace/REPORTER © LJ Fotos/AdMedia/SIPA/Sipa Press Russia/East News

Хэрэв таны хөлийн зарим хэсэг хэт том, булчинлаг санагддаг бол эдгээр агуудыг туршаад үзээрэй:

  1. Шагай хэсгээ дөвийлгөж харагдуулах хэрэггүй. Тэр хэсэгтээ элдэв тууз ороосон ч юм уу гоёл чимэгтэй гутал сонгохоос татгалзаарай.
  2. Урт хоншоортой гутал хөлийг урт, тэгшхэн харагдуулна
  3. Харандаан юбка хөлийн доод хэсгийн том харагдуулдаг. Оронд нь “А” хэлбэрийн юбка, даашинз сонговол зүгээр.
  4. Хар өнгө давамгайлсан хувцас сонго.
  5. Хавтгай ултай гутал өмсөхөөс зайлсхий. Дундаж өсгийтэй гутал хамгийн дэгжин сонголт болох болно.

 

5. Хэрэв та майга хөлтэй бол

© Byron Purvis/AdMedia/Sipa USA/East News © Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

Майгадуу хөлтэй бүсгүйчүүд зөв өнгө, зөв хэлбэр сонгож чадвал хөлийн хэлбэрээ зөв харагдуулж болно:

  1. Хэт бариу өмд өмсөх хэрэггүй. Оронд нь өргөн, тарпизан өмд өмсөх хэрэгтэй.
  2. Өвдөг барьсан урт юбка тохиромжгүй. Оронд нь сул материалтай урт юбка илүү дээр харагдана.
  3. Элдэв зурагтай загварын оронд монохромат өнгө бүхий өмд өмс. Өмд гутлынхаа өнгийг хослуулаарай.

 

Бонус: Бүх хэлбэрийн хөлийн хэлбэрт

Энгийн даруухан өнгөнүүд бүх хүнд тохиромжтой, үргэлж зөв шийдэл болдог. Хэрэв та биеийнхээ аль нэг хэсгийг бусдад харуулмааргүй байгаа бол зурагтай хувцас өмсч хэрхэвч болохгүй. Жишээ нь, жижиг цэгэн хээ гэхэд л хөлийг илүү бүдүүн харагдуулдаг.

157
ГоёГоё
65
Ха ХаХа Ха
52
ТэнэглэлТэнэглэл
50
БахархмаарБахархмаар
40
ХарамсалтайХарамсалтай
23
ХөөрхөнХөөрхөн
22
ГайхмаарГайхмаар
20
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enebish Kh

    Enebish Kh

    2020/03/26 at 20:15

    Opon. Sp

  2. Enebish Kh

    Enebish Kh

    2020/03/26 at 20:50

  3. Өхөөрдөм Алтанзул

    Өхөөрдөм Алтанзул

    2020/03/27 at 07:50

    💩

  4. Бүжүүлэй Э.

    Бүжүүлэй Э.

    2020/03/27 at 17:46

    Khand Enhtuya

  5. Boldmaa Tumurbaatar

    Boldmaa Tumurbaatar

    2020/03/27 at 19:09

    Дулаан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *