Эцэг эхийнх нь ген санаанд оромгүй байдлаар хүүхдүүдэд нь илрэн гарсан 15 ховор тохиолдол

3

“Тэр бол генетикийн сугалааны ялагч” хэмээн эцэг эхийнхээ болон удам судрынхаа маш ховор, өвөрмөц гадаад төрх байдал зэргийг өвлөн авсан хүнийг хэлдэг. Шинэхэн хүүхэд төрөх дөхөх үед эцэг эхчүүд нь ямар хүүхэд гарахыг дотроо төсөөлөн байдаг нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү нийтлэлд маань гарах баатрууд маань тэдний хүүхдүүд нь бодож байснаас нь ямар их өөр, ямар сайхан царай төрхтэй төрсөн тухай харуулах болно.

Эдгээр зургийг харж байхад хүний генийн холилдох процесс гэж ямар өвөрмөц, ер бусын зүйл байдаг юм бэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар санагдана. Нийтлэлийн төгсгөлд ээжийнхээ өвөрмөц дүр төрхийг өвлөн авсан хүүхдийн тухай, бас нэгэн өвөрмөц эмээ гэр бүлийнхэнтэйгээ байгаа тухай танилцуулах болно

Хар арьстай ээжээс цагаан хүүхэд төрөх магадлал нь ойролцоогоор саяд нэг тохиолдож болох юм. Харин Нигерийн бүсгүй Кэтрин Ховартын хувьд тэрээр хоёрын хоёр цагаан арьстай хүүхэд гаргасан цорын ганц хар арьст бүсгүй билээ.

© The Howarts / YouTube

 

Альбинизмтай хүүхэд төрөх магадлалыг 17,000-д нэг гэж үздэг. Харин альбинизм бүхий ихэр төрөх магадлал тэрнээс хэд дахин бага байх нь ойлгомжтой болов уу.

© Adam Gray / Barcroft Media via Getty Images

Нью Йоркийн Розмари болон Кристина Алубанкуди нар ийм хүмүүсийн өвөрмөц төлөөлөл юм. Тэд өөрсдийн ах болох альбинос Жулиусын хамт хүн өөрийнхөө биеийг байгаа чигээр нь хайрлаж явахыг бусдад уриалдаг байна.

 

Энэ зураг дээрх голын хоёр хүүхдийг ихэр гэдэгт итгэхэд бэрх. Хүү хар арьстай бол охин альбинизмтай төрсөн бөгөөд нэг эгч нь бас адилхан ажээ.


© Ariel Martinez / Barcroft Media via Getty Images

 

Хар цагаан арьстны гэр бүлээс мөн л хар цагаан арьс бүхий хоёр ихэр охин төржээ

 

Майкл болон Оскар нар төрсөн ах дүүс. Ээж нь Британи, аав нь Ямайк хүн болохоор тэд ийм их ялгаатай төрсөн бололтой

beautifulmixedkids / instagram

 

Оскар аавтайгаа

beautifulmixedkids / instagram

 

Эцэг эхийн маань нэг нь итали, нөгөө нь ирланд гаралтай хүмүүс. Хэнд хэний ген өвлөгдөн үлдсэнийг нь таагаарай

© yellowsubmarie / Reddit © yellowsubmarie / Reddit

 

Энэ эгч дүү хоёрын цусанд олон янзын хүмүүсийн ген бий. Тэдний ээжийнх нь удам сударт африк, индиан, португаль, пуэрторико, ямайк хүмүүс байсан бол аавынх нь удамд сири, польш, франц, итали хүмүүс байжээ.

beautifulmixedkids / instagram

 

Мексик болон Сальвадор эцэг эхээс гарсан Дастин хүү ийм ер бусын нүдтэй төрсөн байна

beautifulmixedkids / instagram

 

Тайгер, Бамбу, Рокет нар нь өөрийн эцэг эхийн голланд, суринам удам судраас хамгийн сайн сайхныг нь өвлөсөн бололтой, ийм янз бүрийн хөөрхөн царай төрхтэй төржээ.

beautifulmixedkids / instagram

 

Габриэль болон Апонис нь бельги аав, гайти ээжийнхээ өвөрмөц хурц төрхийг өвлөн авчээ

beautifulmixedkids / instagram

 

Ирландад болдог улаан үстний фестивальд дан улаан үстэй нэгэн гэр бүлийнхэн оролцож байгаа нь

(Photo by Clodagh Kilcoyne/Getty Images)

Улаан үс гэдэг бол хамгийн цөөн таарах үсний өнгө бөгөөд энэ дэлхий дээрх хүн амын 1% нь л ийм үстэй байна. Нийт улаан үстэй хүн амын тоогоороо Ирланд 2-р байр эзлэх (10%) бөгөөд 1-р байрыг Шотланд эзэлдэг (13%) байна.

 

Энэ охины удам сударт мексик, испани, герман, португаль, франц, африк болон креол хүмүүс байжээ

beautifulmixedkids / instagram

 

Миний 5 настай охин, 88 настай Япон эмээтэйгээ хамт

© dmandnm / Reddit

 

Эмээгийн маань ээж 1904 онд төрсөн бол охин маань 2004 онд төрсөн юм. Тэр хоёр ойролцоогоор 12 настай байхдаа үсээ тайруулцгаасан нь энэ байна.

© Drapetomanius / Imgur

 

Бонус: Холя охин энэхүү өвөрмөц нүүрнийхээ хувирлаар нэрд гарч олон мемийн эзэн болсон билээ. Түүний ээж Лили охиныхоо царайг дуурайж үзэхэд Холя охин хэнээс энэ дүр төрхийг өвлөж авсан нь ойлгомжтой болжээ.

© lilyandchloeofficial / Instagram © Lily & Chloe Official / YouTube

 

Бонус 2: Энэ эмээ 1913 онд төрсөн бол 100 жилийн дараа ачийнх нь ихэр охин төрсөн байна. 2018 онд эмээ 105 насныхаа ойг тэмдэглэжээ.

© mikeboudro / Reddit

Та өөрийн эцэг эх, өвөө эмээтэй адилхан царай төрхтэй юу? Тэдний юу нь танд өвлөгдсөн бэ?

138
ГайхмаарГайхмаар
34
ГоёГоё
19
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. МУ-ын Иргэн

    2020/01/20 at 20:25

    Энэ үзэгдлийг Чарлз Дарвины шинж тэмдэг салж удамших үзэгдэл гэдэг юм аа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *