Нэгэн залуу найз охиныхоо үзэх дуртай Диснейн хүүхэлдэйн киног засварлаж, олон хүн цугласан кинотеатрт маш романтик байдлаар гэрлэх санал тавьжээ!

2

Нас биед хүрсэн ч гэсэн зарим эмэгтэйчүүдийн хувьд гүнж болох, үлгэрт гардаг шиг гайхалтай хурим хийхийг хүсэж мөрөөддөг. Тэгвэл Sthuthi David гэх азтай эмэгтэй мөрөөдлийнхөө хуримыг хийхийн өмнө гайхалтай гэрлэх саналыг өөрийн найз залуу Lee Loechler-оос хүлээн авчээ. Түүний найз залуу маш бүтээлчээр сэтгэж, гайхалтай романтик байдлаар гэрлэх санал тавьсан байна. Үүнийг үзээд таны сэтгэл ч бас хөдлөх биз ээ.

Lee өөрийн найз охин Sthuthi-дээ кинотеатр дотор гэрлэх санал тавьсан бөгөөд тэр сүүлийн хагас жил гаруй хугацааг найз охиныхоо дуртай Диснейн хүүхэлдэйн кино болох “Sleeping Beauty”-ийг дахин шинээр дүрсжүүлэхэд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл тэр хүүхэлдэйн кинонд хунтайж Lee гүнж Stuthi-д гэрлэх санал тавьж буй хэсгийг нэмж оруулсан юм.

“Надад өдөр бүр, ахлах сургуулиасаа хойш хайрласаар байгаа хүндээ гэрлэх санал тавих боломж олдохгүй шүү дээ.” хэмээн Lee өвдөг дээрээ сөгдөж, амьдралынхаа цор ганц хайраас надтай гэрлээч гэж асуужээ. Тэр ч “тийм” гэж хариулсан байна! Гэрлэх санал тавьж буй бичлэг одоогоор 1,1 сая хандалт аваад байгаа ажээ.

Lee өөрийгөө болон найз охин Stuthi-гийн дүрийг “Sleeping Beauty” хүүхэлдэйн кинонд оруулж, гэрлэх санал тавьжээ

Lee-гийн найз охин хүүхэлдэйн кинон дахь зарим хэсгүүд өөр байгааг анзаарах үедээ эргэлзсэн царай гаргаж байв

Lee Loechler / YouTube

 

Lee Loechler / YouTube

 

Lee Loechler / YouTube

 

Lee Loechler / YouTube

Lee ярилцлага өгөхдөө, “Одоогоос хэдэн жилийн өмнө манай нэг найз хайртай хүндээ Forrest Gump киноны хэсгийг оролцуулж, гэрлэх санал тавина гэж ярьж байхыг би сонссон юм. Тэгээд би ч гэсэн яагаад энэ санааг хэрэгжүүлж болохгүй гэж бодсон. Би бараг л кино бүтээгчид шиг чадвар гаргаж ажилласан. Үр дүнгээ ч өглөө.” гэж хэлжээ.

Lee Loechler / YouTube

 

Lee хайртай бүсгүйнхээ өмнө өвдөглөн сууж, гэрлэх санал тавьжээ

Тэрээр “Sleeping Beauty” хүүхэлдэйн киног дахин шинээр дүрсжүүлсэн талаараа, “Энэ үнэхээр амаргүй ажил байсан. Яах учраа ч олохгүй байлаа. Зураг зурдаг чадвартай хүнээс туслалцаа хүсэх шаардлага гарсан. Тэгтэл харин Kayla Coombs-тэй холбоо барьж, тэр надад туслахаар шийдсэн. Түүнд баярлалаа гэж хэлсэн ч багадна.” гэжээ.

Lee Loechler / YouTube

 

Sthuthi кинотеатрын танхимд дандаа түүний найзууд болон гэр бүлийнхэн ирсэн байгааг хараад бага зэрэг цочролд оржээ

Lee Loechler / YouTube

 

Lee Loechler / YouTube

 

Lee сүүлийн 6 сарын хугацааг гэрлэх санал тавьсан энэхүү гайхалтай үдшийг зохион байгуулахад зориулжээ

Lee Loechler / YouTube

Сайтын маань эрхэм уншигчдад энэхүү өвөрмөц гэрлэх санал ямар санагдав? Та хайртай хүнээсээ гэрлэх санал хүлээж авч байсан уу? Ямар санагдаж байсан бэ?

20
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Б. Мөнхчимэг

    Б. Мөнхчимэг

    2020/01/14 at 17:59

    Б. Батхишиг

  2. Dorj Aagii

    Dorj Aagii

    2020/01/14 at 21:37

    Ёстой сайхан юм аа

  3. Алёнка Мөнх-уянга

    Алёнка Мөнх-уянга

    2020/01/15 at 02:49

    Гоё юмөө

  4. Yorden BG

    Yorden BG

    2020/01/15 at 19:38

    Eegii Eegii nogoo bichleg bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *