Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар нутаг

3

Стандарт термометрийн шугам ч дутахаар хүйтэн газар дэлхий дээр байдаг бөгөөд хамгийн хүйтэн 10 газрыг танд сонирхуулъя.

Рожер Пасс, АНУ

Монтана мужид далайн түвшнээс дээш 1700 метр өндөрт байх Рожер-Пасст Аляскыг тооцохгүйгээр АНУ-д бүртгэгдсэн хамгийн хүйтэн газраар тэмдэглэгдсэн бөгөөд 1954 оны 1-р сард -57’C хүрч байсан байна.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 1

Форт-Селкерк, Канад

1848 онд Гудзоны хоолойн компанийн худалдааны салбар болгохоор үүсгэсэн энэ тосгонд 1950 он хүртэл хүн амьдардаг байсан бөгөөд цаг агаарын хүнд нөхцлөөс шалтгаалан одоо эзгүйрч хоосорчээ. Энэ нутагт бүртгэгдсэн хамгийн хүйтэн агаарын температур нь -58,9’C.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 2

Проспект-Крик, Аляск, АНУ

Транс-Аляск хоолойг тавих үед энэ нутагт хүн суурьшиж эхэлсэн ба барилгын ажлын дараа ихэнх хүмүүс нь явсан байна. 1971 оны эхээр АНУ-д бүртгэгдсэн хамгийн хүйтэн үе болсон ба цаг агаар -62’C хүрчээ.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 3

Снэг, Канад

Бивер-Крикээс урагшаа 25 км зайд орших энэ нутагт хатуу ширүүн цаг агаарын нөхцөл хэвийнд тооцогдох биз. Хамгийн хүйтэн цаг үе нь 1-р сар бөгөөд -63’C хүрэх ч тохиолдол бий.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 4

Айсмитте, Гренланд

Тэр чигээрээ мөсөөр хучигдсан энэ нутагт -64,9’C хүртэл хүйтэрдэг.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 5

Нортайс, Гренланд

Британийн хойд туйлыг судлах станц байрлаж байсан 2345 метрийн өндөрт орших энэ газар -66,1’C хүрч байсан ба энэ явдал 1954 онд болжээ.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 7

Верхоянск, Орос

Өвөл зуны халуун хүйтний хамгийн их ялгаа бүхий энэ нутагт 1173 хүн тогтмол амьдран суудаг бөгөөд Хойд туйлын “Хүйтний туйл” гэж нэрлэх нь бий. Энэ нутагт бүртгэгдсэн хамгийн хүйтэн температур -69,8’C.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 6

Оймякон, Орос

Хүн тогтмол амьдардаг, хамгийн хатуу ширүүн цаг агаартай нутаг гэвэл Якутын энэ сууринг хэлэх байх. 462 хүн амтай энэ нутгийн дундаж температур нь -46,4’C бөгөөд 1924 онд Обручевийн экспедиц -71,2’C хүйтнийг бүртгэж авсан байна.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 8

Плато, Дорнод Антарктид

АНУ-ын шинжилгээний станц болох Плато 1969 онд үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд энэ станцын тэмдэглэж авсан хамгийн хүйтэн нь -73,2’C байлаа.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 9

“Восток”, Антарктид

Антарктид тивд байрлах Оросын цорын ганц ашиглагдаж байгаа эх газрын станц нь цаг агаарын хамгийн хүнд нөхцөл бүхий газар байрладаг билээ. Туйлын шөнө нь 120 хоног үргэлжилдэг, жилийн дундаж салхины хурд 5м/сек, жилд хоёрхон сарын турш -40’C-ээс дулаахан байдаг энэ газар дэлхий дээрх хамгийн хүйтэн үе бүртгэгдсэн байдаг. Тэр үед термометр -89,2’C зааж байсан байна.

Дэлхийн хамгийн хүйтэн 10 газар 10

54
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Манайхаас хүйтэн газар байдгийм шүү гэдэг мэдээ юм уу хаха

  2. Зочин

    2016/01/13 at 22:56

    Хамгийн хүйтэн хот газруудыг оруулсан бол дээр байж дээ. Хүн бараг амьдардаггүй ийм газар ойлгомжтой шүү дээ

  3. Зочин

    2018/04/06 at 21:58

    Казакстаны Павлодарт -58 хэм хүрч байсан. 2018 оны 1 сард Якут орчимд -67 хэм хүрч байсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *