2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын сонирхолтой нууцууд

0

Дөнгөж эхэлж буй энэ жилийн турш кино сонирхогчдод олон гэнэтийн бэлэг задрах бололтой. Кино дэлгэцнээ гарахаас өмнө ам дамжсан яриа их байгаа бөгөөд сонирхогчийн хувьд шүлсийг минь гоожуулж буйгаа нуух юун. Биднийг юу хүлээж байна гээч? Бидний хайртай баатрууд хэний талд орох вэ? Найруулагчид киноны өрнөлийг хэрхэн үргэлжлүүлэхээр найруулсан бол?

“Deadpool” – яаж яваад X-men-тэй нэгдчихэв?

2-р сараас эхлэн прокатад гарах энэхүү киноны бүтээгчид Deadpool хэрхэн X-men-ний мутантуудтай нэгдсэнийг нууцлаад байхыг ч хүссэнгүй бололтой. Гэсэн хэдий ч кино сонирхогчдын дунд хэрхэн нийлсэн нь сонирхолтой хэвээр л үлдэж байна. Deadpool-д найруулагч Байрн Сингерийн багийнхнаас байгаа юм болов уу? эсвэл Deadpool өөрөө X-men-ий араас мөшгөж нэгдэв үү? Ямартай ч киноны трейлэрээс харахад зөвхөн мутантууд цуст шоу хийгээд байхгүй нь харагдаж байсан. Эдгээр асуултуудад өгөх хариуг бид одоогоор мэдэхгүй, урьдчилан таамаглах ч арга алга. Сингер өөрийнхөө баатруудыг цаг, орон зайгаар аялуулахаар шийдсэн нь илт. Ямартай ч киног үзээд уйдахгүй нь ойлгомжтой.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 1

“Batman v Superman: Dawn Of Justice” – супербаатруудын хэн нь дайсан бэ?

Зак Снайдерийн сонгосон жүжигчид авьяас чадлаараа хэний ч ард орохгүй: Брюс Уэйн, Кларк Кентээс гадна Лекс Лютор, Лоис Лейн, Альфред гээд … Харамсалтай нь эдгээр жүжигчдийн нэрс бидний асуултанд хариулж чадахгүй нь. “Үнэн шударгыг тогтоох баг”-ийн гишүүд бие биенийхээ эсрэг дайтах уу эсвэл Зод хэмээх сансар огторгуйгаас илгээгдсэн муу санаатантай юу? Өөрөө очиж үзэж л хариултаа олж авах боллоо.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 2

“Captain America: Civil War” – Мартин Фриман ямар дүрд тоглов?

Мартин Фриманыг Marvel-ийн нэгэн кинонд дүр бүтээх болсныг нь сонсоод кино сонирхогчид дуртайяа хүлээн авсан нь мэдээж – гайхамшигтай нүүрний хувирал, уянгалаг дуу хоолойтой Британийн энэхүү жүжигчин бидний хайрыг татсан нэгэн. Даанч ямар дүрд тоглосныг нь кино бүтээгчид одоо болтол нууц хэвээр хадгалсаар л байна. Жүжигчин өөрөө зарим нэг тайлбарыг өгснөөс товчлоход: “Миний бүтээсэн баатар үнэний төлөө зүтгэдэг, супербаатруудыг сургамжилна гэх үү дээ. Үнэндээ тэр аль талд байгаа нь тодорхойгүй, гэнэтийн өөрчлөлтөнд та бэлэн л байх ёстой” гэжээ.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 3

“X-Men: Apocalypse” – профессор Икс яагаад халзан болсон бэ?

Хүн яагаад халзардаг вэ? гэсэн асуулт үзэгч болгоны сонирхол, анхаарлыг татдаггүй байсан биз. Хоёр анги киноны турш бид профессор Чарльз Ксавьегийн дүрийг бүтээсэн Жеймс МакЭвойг харж баяссан. Харин одоо тэрээр гадаад төрхөө өөрчилжээ. МакЭвой хэзээ нь Патрик Стюартай адилхан болох вэ? Хариултыг нь гарах гэж буй шинэ ангиас олоорой. Халзан болсон Жеймсийн зургийг сүлжээгээр аль хэдийн цацаад эхэлсэн. Харин яаж халзарсан нь нууц хэвээр л байна. Хөгшрөөд ч юм уу, салхинд үс нь хийсээд халзарсан гэж бүү бодоорой – кино бүтээгчид илүү сонирхолтой хувилбар гаргаж ирэхийг л хүлээж сууя.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 4

“Finding Dory” – Дори яаж яваад төөрчихөв?

“Finding Nemo”- гийн үргэлжлэл гэж хэлж болох уг кинонд өнгөлөг нэгэн загас ах дүүсийнхээ эрэлд гарна. Дори гэр бүлийнхнээсээ хагацсан, гэхдээ яаж гэдгээ өөрөө ч санахгүй байгаа, удалгүй Дори ч ор сураггүй алга болно. Ингээд Марвин, Немо хоёр мартамхай загас, ах дүүсийнх нь эрэлд гарна. Киноны үйл явдал танд сонирхолтой байх болно. Хүүхдүүдтэйгээ үзэхэд том жижиггүй л сонирхон үзэх кино мөнөөс мөн.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 5

“Independence Day: Resurgence” – Цагаан ордонг дахиад л “будаа” болгох уу?

“Independence Day”-ын  оройтсон үргэлжлэл гэж хэлж болох уг киног энэ зуны эхээр үзэх нь ээ. Роланд Эммерих сүйрэлтэй тэмцэнэ, харин фанатуудын асуултанд хариулах бэлэн хариулт одоогоор байхгүй л байна – Цагаан ордныг дахиад нураах уу? Хэрвээ та санаж байгаа бол олон жилийн өмнө Цагаан ордныг үнсэн товрог болтол нь дэлбэлж орхисон. Эммерихийн хэлснээр: “Энэ асуулт хүн болгоны сонирхолыг татаж байгаа, шинэ кинонд Цагаан ордон гарах нь гарна. Бид устгана эсвэл үгүй ч байж магад …”. Нууц хэвээр л үлдлээ дээ.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 6

“Suicide Squad” – Жокер амиа хорлогсдын эгнээнд хэрхэн элсэх вэ?

Warner Bros. “Suicide Squad” киног бүтээх ажлаа эхлүүлснийг мэдэгдэх пресс-релиздээ Жокер хэмээх баатар нэмэгдэж байгааг дурдахад ихэнх комикс сонирхогчдод сайхан санагдсан байх. Готэмийн гэмт хэргийн хаан багийн гишүүнээр шинээр элсэж, багийг толгойлох болжээ. Жокер – золиос болох уу? амиа алдахаасаа айхгүй аймшгийн өөдгүй нөхдүүд түүний араас элдэн хөөх үү? Ямартай ч Жокерийн оролцоо одоо болтол нууц хэвээр үлдлээ, үзэж байж л нууцыг нь мэдэж дээ.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 7

“Bourne 5” – кино зохиол ер нь байгаа юм уу?

Таны инээд хүрнэ дээ, кино зохиолыг бичих төслийг хэрэгжүүлэхэд гол асуудал байгаа юм. Одоогоор нэргүй байгаа киног 8-р сард нээхээр шийдсэн ч кино зохиол нь одоо болтол тодорхойгүй. Харин кино бүтээгчид, жүжигчид нь ер санаа зовохгүй л байна, жишээ нь Мэтт Деймоны саяханы нэг ярианаас: “Бид энэ морийг сайн уралдуулсан гэж бодож байгаа. Киноны баатрууд асуултын хариултыг мэдэж байгаа. Цаашид өрнөх үйл явдал байгаа эсэх нь эргэлзээтэй”. Дэлгэцнээ Жереми Реннер 4 дүгээр ангид гарч ирсний дараа Деймон эргэж орохоор шийджээ. Гэхдээ ямар байдлаар эргэж ирэх вэ, бүх зүйл өөрчлөгдсөн. Кино зохиолыг сайжруулах уу эсвэл байрандаа л эргэлдээд байх уу? Энэ л гол асуудал юм.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 8

“Fantastic Beasts & Where to Find Them” –  шинэ кино поттерчуудтай нэгдэх үү?

Шударга л байя, энэ киног хүмүүс нэг л шалтгаанаар хүлээж байгаа – Харри Поттертэй нэгдэхийг нь үзэх сонирхол. Бид үзэгчдийг буруутгахгүй. Ид шидийн энэ мэт киног үзэх нь хэнд ч сайхан байна. Хоёр өөр киноны өөр өөр ертөнцийг нэгтгэх нь жирийн ажил биш – үйл явдал өөр өөр цаг хугацаанд өрнөж байгаа буюу Харри Поттер хэдэн арван жилээр түрүүлж байгаа бол “Fantastic Beasts & Where to Find Them” цаг хугацааны хувьд хоцорч яваа. Сонирхолтой нь үүнийг нэгтгэх нэг сайхан сэжүүр олжээ.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 9

“Rogue One: A Star Wars Story” – кинонд Дарт Вейдер гарах уу?

Жорж Лукасын эхлүүлсэн шинэ кино үзэгчдийг хоёр талд хуваагаад байгаа – сайн үйлсийн эсрэг дайсагнах Кайло Ренаг хүлээн зөвшөөрсөн болон түүнээс нүүр бууруулсан. Ямар ч тохиолдолд байж болно, шинэ баатар маань Дарт Вейдерийн шийрийг хатааж чадах уу? Disney нэг дүгнэлт хийгээ биз ээ, дүгнэлт нь – Вейдерийг буцаан авчрах. Кино бүтээгчдэд сонгодог муу баатрыг буцаан авчрах зориг байна уу? Асуултын хариултыг жилийн дараа л мэдэх болно.

2016 онд шинээр дэлгэцнээ гарах кинонуудын нууцаас дэлгэе 10

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. sadas

    2016/01/12 at 12:54

    saasdad

  2. Зочин

    2016/01/12 at 19:56

    Dead Pool дээр өвчин тусаад нэг туршилтад орохоор очтол X хүмүүс дээр судалгаа хийдэг газар ирсэн байдаг юм тэгээд тариа тариулаад өрөөнд ороод байж байсан үед нь тэр газар нь дэлбэрээд нүүр нь аймшигтай болчихдог юм тэгээд л тэр Х хүмүүс тарсан байх

  3. sdasdasdas

    2016/01/13 at 10:21

    Шааж өгхиймаа нээрээ

  4. :D

    2016/01/21 at 21:22

    professor chin Saitama boloh geed usee hustsan bhgu yu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *