Дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн том 10 бүтэлгүйтэл

3

Та бүдрээд уначихав уу, хажуугаар өнгөрөх машин ус цацсан уу? Муужгай таны гутлан дээр чинь шээсэн үү, эсвэл хугацаа нь дууссан сүү худалдаад авчихсан байна уу? Санаагаар унах хэрэггүй ээ, өөрийгөө бүтэлгүй хүн гэж бүү бод. Яагаад гэвэл түүх үнэхээр бүтэлгүй тохиолдлуудыг эргэн дурсаж байна.

Үл тоогдсон Жоан Роулинг

Шидтэн хүүгийн тухай түүхийг өгүүлэх “Харри Потер”-ийн гар бичмэлийг Bloomsbury хэвлэлийн компани хэвлэх зөвшөөрөл өгтөл нийт 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсан гэдэг. Уг хэвлэлийн компанийн захирлын 8 настай охин хэвлэхийг зөвлөсний ачаар шүү дээ. Бүтээл өдгөө дэлхийн 60 гаруй хэлнээ орчуулагдсан бөгөөд зохиолч Роулинг 1 тэрбум долларын орлого олжээ.

 

Bitcoin үнэт цаастай хавтас хаясан хэрэг

Жеймс Хауэлс 2009 онд 7500 биткойн худалдаж авсан байна, тэр үед үнэ гээд байхаар зүйл байсангүй. 2013 онд нэг биткойны үнэ 613 фунт стерлинг хүрлээ. Тэгэхээр Хауэлсийн цахим зоос 4,5 сая фунт стерлинг болно гэсэн үг. Тэгээд юунд бүтэлгүйтэв гэж үү? Хауэлс биткойнтой хатуу дискээ хайрцагт хийгээд мартаж орхиж, дараа нь хэрэггүй цааснуудтайгаа цуг хаячихжээ. Хийсэн алдаагаа ухаараад хатуу дискээ олчих санаатай баахан сураглажээ, түүнд хэлсэн хариу: өдийд хогийн цэг дээр хаа нэгтээ хэвтээ биз…

 

Google-ийг 1 сая доллараар худалдаж авсангүй

Google-ийн эзэд болох Ларри Пейж болон Сергей Брин нар 1999 онд Excite-ийн Жорж Беллонтой хэлцэл хийжээ, тэд хайлтын системээ 1 сая доллараар зарахыг хүсэж байв. Белл 750,000 доллараас илүү гаргалгүй төлбөр хийхэд бэлэн гэжээ. Тэгээд яах вэ дээ, өнөөдөр Google 365 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

 

Гитлерийн үхлийг өнгөрөөсөн нь

1914 онд британийн цэрэг Генри Танди Дэлхийн нэгдүгээр дайны үед салааны цэргүүд дотроосоо эрэлхэг тулалдаж хамгийн их одон медаль авсан нэгэн. Тэр шархадсан Адольф Гитлерийн хажуугаар өнгөрсөн гэдэг, хөөрхий Гитлер шархдаад шуудуунд хэвтэж байжээ. Гэхдээ Генри түүнийг дуусгая гэж бодоогүй бололтой.

 

Нэгийн оронд 610,000 хувьцаа заржээ

2005 онд японы биржийн нэгэн ажилтан биржийн худалдааны үеэр алдаа гаргаснаасаа болоод өөрийнхөө компанийг 190 сая фунт стерлингийн өрөнд оруулжээ: тэр 610,000 иенээр 1 ширхэг хувьцаа зарахын оронд 610,000 хувьцааг 1 иенээр зарчихжээ. Бирж уг хэлцлийг хүчингүй болгох компанийн хүсэлтийг хүлээн авсангүй, ингээд компани буцаагаад өөрийнхөө хувьцааг худалдаж авахад хүрсэн байна.

 

Бухимдсан Чингис хаан

Монголын Эзэнт гүрний хаан Чингис Хорезмын (одоогийн Ирак, Ираны газар нутаг) шах Ала ад-Дин Мухаммедтай дипломат харилцаа тогтоохоор оролджээ. Гэвч тэр Чингис хааны тавьсан саналыг хүлээж аваагүйгээр барахгүй монголын дипломат элчийн толгойг цавчин буцаасан байна. Уур хилэн нь дүрэлзсэн Чингис хаан 200,000 цэргийн хамт тус улсыг хүйс тэмтрэхээр мордов.

 

Брайн Эктон болон Ян Кумаг ажилд авахаас татгалзжээ

2009 онд Брайн Эктон болон Ян Кумаг Facebook-д ажилд орохоор ярилцлага өгчээ, гэвч тэднийг ажилд авсангүй. Хэдэн жилийн дараа Facebook ажилд аваагүй хоёр программистын боловсруулсан WhatsApp төслийг 19 тэрбум доллараар худалдаж авч байсан түүхтэй.

 

Хэтэрхий өргөн галт тэрэг захиалжээ

Францын төмөр замын төрийн байгууллага шинэ галт тэргэнд 16 тэрбум доллар зарцуулсан. Харамсалтай нь захиалсан галт тэрэг нь улс орон даяар өнгөрөх 1300 замд тохирохгүй, илүү өргөн байжээ. Тус асуудлыг шийдэхэд дахиад 50 сая евро хэрэгтэй болжээ. Энэ тохиолдол шинээр авах гэж байгаа машин маань гараждаа багтах болов уу үгүй юу гэдгийг шалгахгүй авсантай л адил юм болж.

 

Брайн Пул болон Tremeloes-той байгуулсан гэрээ

1962 онд дуу бичлэгийн Decca студи шинэ дуучин, хамтлагийн эрэлд гарсан байжээ. Тэд Лондон дахь студидээ хоёр хамтлагийг сонсож үзэж. Тэгээд Брайн Пул болон Tremeloes хамтлагтай гэрээ байгуулжээ. Тэд ямар хамтлагт татгалзсан хариу өгснийг та мэдэх үү? Ливерпулын квартетэд, хожмоо The Beatles нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан хамтлаг.

 

Компанийн нэрэнд гарсан алдаа

Хүнд суртлын алдаанаас болж 9 сая фунт стерлингийн алдагдалд орсон гэж Британийн засгийн газрыг шүүхэд өгчээ: компанийн нэршил дээр илүү үсэг бичсэн байсан, үр дагаварт нь компанийн үйл ажиллагааг албадан зогсоожээ. 250 гаруй хүн ажилгүй үлдэж. Өөрөөр хэлбэл Taylor and Son компанийг 2009 онд дампуурсан Taylor and Sons компани гэж үзжээ.

44
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Monhnaran Tselmeg

    Monhnaran Tselmeg

    2019/12/14 at 17:39

    ?????

  2. Soyombo Tsendjaw

    Soyombo Tsendjaw

    2019/12/15 at 21:05

    tuhain vyed gitleriig alchihsan bsan bol tegej ih hvn vhehgvi bhgviyu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *