
Энэтхэг бол гайхамшгаар дүүрэн улс. Дэлхийг хүн амын тоогоороо тэргүүлэгч хоёр дахь улс бөгөөд тэд удахгүй нэгдүгээр байрт бичигдэнэ гэж шинжээчид үздэг, гэх мэтчилэн энэ улсад биелүүлэх зорилт их бий. Энэтхэг бол асар том үндэстэн, бусад улс орнуудтай харилцан адилгүй, өөрөөр хэлбэл энэ улсад 160 км зам туулаад та өөр зүйлсийг үзэж харах болно. Та шинэ хэл, соёл болон өөр бусад шинэ зүйлстэй 160 км тутамд танилцана. Ингээд бодохоор Энэтхэгийг дэлхийн улс биш гээд хэлчихмээр ч юм шиг танд санагдана.
Та бүхэнд яагаад Энэтхэг бусад улс орноос өөр болохыг илтгэх 16 шалтгааныг танилцууж байна.
1. Энэтхэг 6 улиралтай
Хэдийгээр дэлхий 4 улиралтай боловч, Энэтхэгт жилийн турш 6 улирал ээлжилдэг.

2. Энэтхэгт 1600 өөр хэлээр ярьцгаадаг
Дэлхий дээр 8000 орчим хэл байдаг гэсэн судалгаа бий, тэгвэл энэ улсад 1600 хэлээр хүмүүс нь ярьцгаадаг. 1600 хэлээс 122 нь албан ёсны хэл гэнэ. Мөн 30 хэлээр нь саяас олон хүн ярьдаг.

3. Зарим сургуулиуд сургалтын төлбөрт мөнгө авдаггүй
Энэтхэгт ядуу буурай амьдралтай айл өрхүүдийн хүүхдүүдийг сургуульд сургахын тулд, сургалтын төлбөр гэж мөнгө авалгүй, оронд нь хуванцар савны хог хаягдлыг түүлгэж цэвэрлүүлдэг. Энэ нь хүүхдүүдийг сургуульд явуулахаас гадна давхар улс орноо цэвэрхэн байлгах ач тустай гэж үздэг.

4. Тэд сигнал дарахыг хүсдэг
Зарим улс орнуудад сигнал дарахыг хориглодог. Харин энд, та хүнд даацын автомашины арын хэсгээс “Сигнал дарж болно” эсвэл “Сигналаа дар” гэх мэт утга бүхий үгнүүдийг олж харна. Энэ нь гүйцэж түрүүлэх гэж байгаа үед, сигналаа дарах нь хүнд даацын машин жолоодож байхад гарах дуу чимээнээс өрсөж, жолоочид мэдэгдэхэд тусалдаг байна.
5. Энэтхэг бол ногоон улс орон
Дэлхий мод болон ургамалгүй болж байгаа нь нууц биш. Харин сүүлийн 20 жилийн хугацаанд Энэтхэгчүүд ногоон байгууламжиндаа онцгойлон анхаарч, мод ихээр тарьсан.

6. Олон нийтийн газар эрчүүд гар гараасаа хөтлөлцөж явж болно
Энэтхэг эрчүүд олон нийтийн газар гар гараасаа барьж явж болох бөгөөд учир нь энэ үйлдлийг зөвхөн сайн найзууд л хийдэг гэнэ.

7. Австралийн нийт хүн ам өдөр бүр галт тэргээр зорчдог Энэтхэгчүүдтэй тэнцүү
Үүнээс харахад, Энэтхэг улсын хүн ам ямар их болох нь харагдаж байгаа биз ээ.

8. Үнэ, өртөг багатай улс орон
Та хаана ч байсан 10 доллар төлж энгийн нэг аяга кофе уудаг бол, энд 5 доллар төлөөд бүтэн хоол авч идэх боломжтой.

9. Цагаан хоолтны хоол хүнс амархан олдоно
Энэтхэгт нийт ард иргэдийнх нь 80%-ийг Хиндичүүд эзэлдэг бөгөөд тэд цагаан хоолтнууд юм. Тэгэхээр та эндээс цагаан хоолтны хоол хүнсийг маш амархан олж болно. Энд цагаан хоолтны зоогийн газрууд ч бас алдартай байдаг.

10. Тийм ба үгүй гэж байгааг ялгаж ойлгоход бэрх
Энд тийм болон үгүй гэх үедээ хүмүүс ижилхэн байдлаар толгойгоо хөдөлгөдөг тул ойлгоход үнэхээр хэцүү. Тэгэхээр, хэрэв хүссэн хариултаа авахыг хүсэж байвал, ямар нэгэн аргаар үг хэлүүлэх хэрэгтэй.

11. Крикет бол Энэтхэгийн уламжлалт спорт
Улс орон бүрд өөрийн гэсэн уламжлалт спортын төрөл байдаг, тэгвэл Энэтхэгчүүдийн хувьд тэр спорт нь крикет юм. Олон Энэтхэгчүүд энэ спортоор хүүхэд наснаасаа эхлэн хичээллэдэг.

12. Энэтхэгчүүд 00-ын цаас хэрэглэдэггүй
Тэд 00-ын цаас хэрэглэхээс илүү угаахыг эрхэмлэдэг бөгөөд та Энэтхэгт ариун цэврийн газар хувин, нэмэлт гоожуур олж харах болно.

13. Нэг тосгоныхны бүх байшин хаалгагүй
Шани Шингнапур гэх тосгоны байшин бүр хаалгагүй. Эхний банк жижиг тосгонд 2011 онд нээгдсэн бөгөөд мөн л хаалгагүй гэнэ. Хүмүүс хаалгыг бурхад хамгаалдаг гэж сүсэглэдэг бөгөөд үр дүнд нь хулгай, зэлгий гарахгүй гэж итгэдэг байна.

14. Шатар болон Могой бас шат гэсэн тоглоомуудыг тоглодог
Шатар болон Могой бас шат гэсэн тоглоомуудыг Энэтхэгт хүүхдүүд ихэвчлэн тоглоцгоодог.

15. Энэ улсад маш олон фестиваль болдог
Энэтхэгт маш олон шашин шүтлэг болон бурхад байдаг бөгөөд эдгээр зүйлстэй холбоотой үйл ажиллагаануудыг засгийн газраас нь сайтар дэмжиж, үндэстнийхээ хэмжээнд зохион байгуулдаг.

16. Дэлхийн мисс тэмцээнд Энэтхэгчүүд хамгийн олон удаа түрүүлсэн
Дэлхийн мисс тэмцээнд түрүүлсэн гоо бүсгүйчүүдийнхээ тоогоор Энэтхэгчүүд тэргүүлдэг бөгөөд тэд нийт гоо бүсгүйн 6 титмийг хүртэж байжээ.

Та Энэтхэг улс руу аялмаар байна уу? Энэ улсын талаар өөр юу мэдэх вэ? Манай уншигчидтай мэдлэгээсээ хуваалцаарай.








Devshliin Garts
2019/08/19 at 16:54
Gehdee Enethegt jil bur hamgiin olon myangan emegteichuud huchinduuldeg zerleg oron. Bas jil tutam 2500 garui emegteig shulmas gej shashinii haranhui zan uileer amiig n honoodog. Mongold 1800 aad ond Hyalar hatan geed amiig n huuli busaar honooson zuil n odoo boltol enethegt jil bur 2500 udaa boldog.
Н. Мэргэд
2019/08/19 at 20:50
?
Lara Dosen
2019/08/20 at 09:29
Enetheg goe shvv
trtrust me
2019/08/21 at 00:05
Uu Chi yuu bichnew Xopom adminaa. Naad Enetheg chin vgeegvigiin vgeegvi yaduu 60 garan say hvntei zvger nen yaduu 200say hvntei hamgiin zerleg bvdvvleg tosgon bolgonii ahlagchiin togtooson huulitai. Tosgonii erchvvd ni hvchin tanhai hvn zodoj alah hebiind tootsogddog uls shvv. Shashnii muiharlal tosgonii huuligvi zerlegvvd yaduugiin zoblon hvn amiin nygtshil gudamnii baastaigaa niileed ertuntsiin tugs berh bolchihson gazar shuu. Hytadaasch ih hvn amtai shvde. Ter kompiuter tehnologior undur hugjsun n vnen gehde alaltsaan dundaas shigshigden garch irsen tolgoi saitai yaduu zaluusiin ach yum shvde. Hezeech zvgleh hereggvi ulsiin deegvvrt bichigdeneee
Bold Usnii Ekh
2019/08/21 at 17:56
Ertnii soyolt enetheg uls medeelliin tehnologi undur hugjij $ terbumtanguud tursuur hedii ch olon say hun yduu hooson, hun am ni alban yosoor 6 castad huvaagdsan tegsh bus niigem gej L.Tudev guain niitlelees unshsan sanagdana
Баясгалан Ганбат
2019/08/22 at 02:23
hamgiin adgiin humuus dee hytadaasaa doloondor 3 jil humuustei haritsdag ajil hiilee amerikd naad shijgiin novshnuud shig chine humuus ine delhiid haach baihgui