Barcelona-гийн тоглогч тоглолтын үеэр эсэргүүцэгчийн шидсэн гадил жимсийг идчихжээ

0

Өнгөрөгч Ням гаригт La Liga-т өрсөлдөж байгаа Испаний Barcelona, Villareal багууд тоглолт хийсэн. Европт тоглож байгаа хар арьст тоглогчдын хувьд байсхийгээд л ямар нэгэн зүйлтэй тулгарч байдаг жишгээр тоглолтын хоёрдугаар хагаст нэг үзэгч Barcelona багийн тоглогч Dani Alves руу гадил жимс шидсэн байна. Харин 30 настай тамирчин залуу арьс өнгөөр ялгаварлагч этгээдийн өөдгүй араншинд маш гайхалтай хариултыг өгчээ. [tweetable]Залуу эр гадил жимсийг газраас авч хальслаад хээвнэг хазчихаад ам дүүрэн гадилтай булангийн цохилт хийсэн байна[/tweetable]. Barca-гийн ялалтаар өндөрлөсөн тоглолтын дараа Alves дараах тайлбарыг өгчээ. “Ийм зүйл 11 жилийн турш үргэлжилж байна, бид үүнийг өөрчилж чадахгүй. Тиймээс хийж болох хамгийн сайн зүйл бол үүнийг тоглоом наргиа болгох. Хэрвээ бид үүнийг нь чухалчилж үзэхгүй бол тэд бүтэлгүйтдэг.” Энэ явдлаас нэг өдрийн дараа [tweetable]Instagram-д Alves-ыг дэмжсэн, гадил идэж байгаа зургууд маш ихээр нийтлэгдсэн[/tweetable] бөгөөд тэдний дунд Бразилийн хөл бөмбөгчин Neymar ч байсан байна. Энэ үйл ажиллагааг “Бид бүгд сармагчингууд” гэж нэрлэж байгаа аж.



















[embedyt]https://www.youtube.com/watch?v=PLmdxhbVi0U[/embedyt]

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. hmm

    2014/04/29 at 21:34

    ter ni yadaj bhad buten ch bish tal banana bsimu? uuruu tegeed eniig shidsen hund bayarlala ntr geed neteer bichtsimu?

  2. M

    2014/04/30 at 21:30

    hmm tarhinii turaal

  3. Bilegt

    2014/05/01 at 21:04

    Sarmagchin gej doromjilood gadil shideheer n avaad idne gedeg bolj l baina sh tee

  4. bolj baina

    2014/05/19 at 13:03

    saixan xariu barijee, zorigtoi zaluu baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *