Таныг ядарсан үед буцаад эрч хүчтэй болоход туслах 10 шалгарсан арга (бонус: гэрийн нөхцөлд энергийн ундаа хийх жор)

2

Оффист, дэлгүүрт эсвэл хүүхэдтэйгээ алхаад явж байхад – ядарч, сульдах мэдрэмж таагүй нөхцөл байдлыг бий болгодог. Заримдаа ядрах нь стресс болон дасгал хөдөлгөөний дутагдлаас ихээхэн шалтгаална, бас зарим үед бид тааруу хооллолт болон их хэмжээний ачаалал авч ажилласантай холбоотой байдаг. Гэхдээ хаана ч, юу ч хийсэн, таны энергийг 10 аяга кофе уулгүйгээр эсвэл 10 цаг унталгүйгээр нөхөн сэлбэх арга зам гэж бий.

Бид та бүхэнд ядралтын эсрэг тэмцэхэд тусалж, таны эрч хүчийг цэнэглэх аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

20 минут сайн гэгч нь дуг хийх

Нойр судлаачид яг тохирсон цагтаа 20 минут унтах нь таныг сэрснийхээ дараа, сэргэг болон бүтээлч байхад эерэгээр нөлөөлнө гэж үзжээ. Гүн болон удаан хугацаагаар шөнө унтах нь таны бие, оюун санаанд бүтэн нөхөн сэргэлт өгнө, харин өдрийн цагаар 20 минут дуг хийх нь тухайн өдрийн турш ажлаа үргэлжлүүлэн эрч хүчтэй хийхэд туслах юм. Сайн дуг хийж авахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Сэрүүн, харанхуй орчинд дуг хийх, анхаарал сарниулах зүйлээс ангид байх
  • Гэрлээс сэргийлсэн нойрны маск хэрэглэх
  • Өдрийн хоолны дараа дуг хийх
  • Сэрснийхээ дараа, өөрийгөө сэргээх зорилгоор богино зайд алхах эсвэл нүүрээ усаар шавших
© DanielHillSKW / Reddit

 

Эгц суух

Судалгаагаар зөв байрлалаар суух нь ядралтын эсрэг тэмцэхэд тусалдаг ба цусан дахь хүчилтөрөгчийг нэмдэг болохыг баталжээ. Бусад туршилтаас харахад, цэх суудаг хүмүүсийн ааш зан илүү дээр байдгаас гадна бөгтийж суудаг хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага сөрөг энерги ялгаруулдаг гэнэ. Мөн та ширээтэй харьцдаг ажил хийдэг бол сунгалтын дасгал хийж, цусны эргэлтээ сайжруулж, энергиэ нөхөөрэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Сайн инээх

Инээд эрүүл мэндэд олон ач тус үзүүлдэг, инээснээр таныг илүү эрч хүчтэй бас сэргэг байлгадаг байна. Биднийг инээх үед бие хүчилтөрөгчөөр баялаг агаараар амьсгалдаг ба энэ нь зүрх болон булчингуудыг сэргээж, цусан дахь эндорфины хэмжээг нэмдэг. Үр дүнд нь инээд бидэнд жинхэнэ эрч хүчний сэргэлт өгнө. Тэгэхээр дараагийн удаа та эрч хүчгүй болсон мэт санагдвал эсвэл ажилдаа явах болон гэр орны ажил хийх дур хүсэл төрөхгүй үедээ, түр завсарлаж, ямар нэгэн инээдтэй зүйл үзээрэй гэж зөвлөе.

© HBO

 

Шанцай үнэрлэх

Шанцайн үнэрт хүний тархинд нөлөөлдөг гайхалтай нөлөө бий. Энэ үнэр тархины идэвхтэй байдлыг сайжруулж, ой санамжаа алдахаас сэргийлэхээс гадна мэдрэлийн хурцадмал байдлаас хамгаалдаг ба бидний хурдан сэтгэж бодох болон илүү бүтээлч байхад тусалдаг. Бусад үнэрүүд болох нимбэг болон жүржийн үндсэн тос таныг сэргэг байлгах боловч, болгоомжтой байх нь чухал: үндсэн тоснууд нь цочрол болон харшил өгдөг тул болгоомжтой хэрэглэх учиртай.

rockabillychick / Instagram

 

Нарны туяаг мэдрэх

Бид ихэвчлэн харанхуй газар байх үедээ, ядарч, толгой эргэдэг. Харанхуй орчинд бидний бие бага серотонин ялгаруулдаг ба энэ нь нойрмог мэдрэмжийг төрүүлдэг маш чухал мэдрэлийн дамжуулагч юм. Хөшгөө нээж, нарны туяаг гэртээ тусгах эсвэл гадуур гарч алхаарай. Цэвэр агаар амьсгалж, нарны туяаг мэдрэх юм бол та гарцаагүй аз жаргалтай болон илүү эрч хүчтэй болно.

© Depositphotos.com

 

Гэртээ энергийн ундаа хийх

Та интернетээс маш олон төрлийн энерги нөхөн сэргээх, гэртээ хийх боломжтой ундаануудын жорыг олж болно, гэхдээ бид танд зориулан зөвхөн 4 орцноос бүрдэх ундааг танилцуулъя: нимбэг, цагаан гаа, зөгийн бал болон ус. Энэхүү энергийн ундааг хийхийн тулд та дараах зааврыг дагахад болно:

  • 1 хоолны халбага цагаан гааны шүүс, 1 хоолны халбага нимбэгийн шүүс болон 1 хоолны халбага зөгийн балыг хооронд нь холино.
  • Дээр нь 1 стакан цэвэр ус хийж жигд хутгана.
  • Дээр нь хүйтэн мөс хийж болно, хэрэв та хүйтнээр нь уухыг хүсэж байвал.
wanchoo / Instagram

 

… эсвэл зүгээр л нэг стакан ус уух

Эмч нарын үзэж байгаагаар, шингэний дутагдалд орох нь ядрах болон эцэж, туйлдахын нэг шалтгаан гэнэ. Шингэний дутагдлын бусад шинж тэмдгүүдэд толгой өвдөх, толгой эргэх болон ааш зан өөрчлөгдөх зэргийг дурдаж болно. Бидний ихэнх нь өдөр тутмын шаардлагатай шингэнийг авдаггүй ба гол төлөв ам цангасан үедээ л ямар нэг зүйл уух хандлагатай байдаг. Тэгэхээр дараагийн удаа танд нойрмог болон толгой эргэж байгаа юм шиг мэдрэмж төрвөл нэг стакан ус ууж, юу болохыг нь хараарай.

© Depositphotos.com

 

Дуртай дуугаа дуулах

Ажил эсвэл алхаад явж байх үедээ дуулах нь таны тархийг сэргээж, цусны урсгалыг сайжруулна. Хэрэв та сайхан дуулах юм бол дууны аялгуу таныг сэргэлэн цовоо болгож, улмаар сэтгэл санаа дээшлэх болон танд илүү ихийг хийж, бүтээх урам зориг өгнө. Үүний зэрэгцээ дуулах нь байгалийн гаралтай депрессээс ангижруулагч ба тухайн өдрийн турш асуудлаас ангид байлгана.

 

Стресс ангижруулах хөлийн иллэг хийх

Стресс бол бидний ядарч, сульдах мэдрэмжийг мэдрэхэд хүргэж буй шалтгаануудын нэг юм. Хөлийн иллэг стрессээс бүрэн ангижруулах ба бүх биед нөлөөлнө. Бидний хөлд 7000 мэдрэлийн төгсгөл, 19 булчин, 107 шөрмөс болон 26 яс байдаг ба хөлийнхөө зөв хэсэгт нь дарах юм бол өвчин, стресс болон ядралт зэргээс ангижрах боломжтой.

Хөлийн иллэгийг ихэнхдээ зөөлнөөр ул хэсгийн цэгүүдийг хэдэн секундын турш эрхий хуруу эсвэл хуруунуудынхаа үеэр үрж, дарж хийдэг.

© Shutterstock.com © Shutterstock.com © Shutterstock.com

 

Дараах бичлэгээс хэрхэн хөлийн иллэг хийх зааврыг үзээрэй:

Бүйлсэн самар зажлах

Бүйлс бол өдрийн эрч хүчийг нөхөн сэргээх гайхалтай үйлчилгээтэй амттан юм. Бүйлс нь найрлагандаа рибофлавин болон Л-карнитин гэсэн элементүүдийг агуулдаг ба эдгээр нь тархины идэвхтэй байдалтай шууд холбогддог. Мөн магни, мангани, зэс болон бусад витамин, эрдэс бодисуудаар баялаг ба эдгээр нь биеийн эрүүл мэндэд сайнөөр нөлөөлөх, өдрийн хоолны дараа тархийг сийрэг байхад тусалдаг байна.

dra.aimee_collado / Instagram

Эдгээр энергийг нөхөн сэргээх аргууд нь бүгдээрээ туршилтаар батлагдсан ба олон хүнд үр дүнгээ өгсөн гэдгийг дуулгах хэрэгтэй болов уу. Гэсэн хэдий ч, хэрэв та олон өдөр дараалан ядрах мэдрэмжийг мэдэрч байгаа бол мэргэжлийн эмч дээр очиж, шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгийг санаарай.

Та эдгээр аргуудын аль нэгийг дараа нь туршиж үзэх үү? Та эрч хүчийг нөхөн сэргээдэг эдгээрээс өөр аргыг мэдэх үү?

9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *