
Боловсрол эзэмшинэ гэдэг хүүхдийн амьдралд маш их хэрэгтэй, чухал зүйл юм, яагаад гэвэл энэ нь тэдний ирээдүйд чухал байр суурь эзлэх болно. Гэсэн хэдий ч НҮБ-ын мэдээллэж байгаагаар, 60 сая орчим сургуулийн насны хүүхдүүд сургуульд сурдаггүй гэсэн тоо баримт байдаг аж. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол ядуу буурай амьдрал юм. Дэлхий дээр маш олон хүүхдүүд сургуульд явж, сурч боловсрохын оронд гэр бүл, хамаатан садан болон ойр дотны хүмүүсийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлцгээж байна.
Саяхан Камбож дахь нэгэн багш, аав нь өөрийн гараар хүүхдэдээ хийж өгсөн цүхний зургуудыг олон нийттэй хуваалцжээ
Хэдийгээр худалдаж авч өгөх боломжгүй ч гэлээ, тэднийг сургуульд сурахад шаардлагатай эд зүйлээр хангаж өгөх нь юу юунаас илүү чухал асуудал юм.

Хүүхдийнхээ ирээдүйн төлөө эцэг эхчүүд сурч боловсрох бүхий л боломж, бололцоогоор хангахыг зорилгоо болгодог. Саяхан нэгэн аав үүний тод жишээ болсон байна.

5 настай Камбож улсад амьдардаг N.Y.Keng шинэ сургуульд явж эхэлжээ, түүний багш болох Sophous Suon хүүгийн нуруундаа үүрсэн өвөрмөц цүнхийг анзаарч харсан байна.


Багшийн хэлж байгаагаар сургуулийн насны хүүхэд үүрэх боломжтой, энгийн цүнх ойролцоогоор 7 долларын үнэтэй байдаг ба эцэг эхчүүд хүүхдүүддээ ийм тооны мөнгөөр цүнх худалдан авч үүрүүлдэг гэнэ. Гэсэн хэдий ч N.Y.Keng-ийн газар тариалангийн талбайд ажил хийдэг аав нь хүүхдэдээ цүнх авч өгөх мөнгөө хэмнэж, оронд нь бүтээлчээр сэтгэж чадсан байна.


Аав нь хүүхдэдээ зориулан раффиа модны мөчрөөр гайхалтай цэнхэр өнгийн цүнх нэхэж өгчээ. Багш нь энэ цүнхний зургуудыг интернет орчинд пост хийсний дараа, хүмүүсийн гол ярианы сэдэв болсон байна. Хүмүүс хүүгийн аавын анхаарал халамж болон бүтээлч байдлыг гайхан магтацгаажээ. “Хүмүүс үнэхээр уярмаар, сэтгэлд хүрэхээр, догь байна, бүтээлч аав байна шүү, энэ цүнх таалагдаж байна” гэх мэт үгс хэлж байгаа талаар багш нь сэтгэгдлээ хуваалцсан байна.

Сайхан сэтгэлтэй хүмүүс энэ гэр бүлд туслах боломжийг эрэлхийлж байгаа аж. “Цөөн хэдэн гадаад хүмүүс түүний аавтай холбогдож, цүнх хийлгүүлэх талаар асуусан, сургуулийн зүгээс холбоо барих хаягийг и-мэйлээр явуулсан байгаа” хэмээн багш Suon хэлжээ.

Танд энэхүү үйл явдал ямар санагдаж байна? Энэ цүнх танд таалагдаж байна уу?








Sofie Deva SD
2019/06/28 at 12:36
Хамгийн гоё цүнх бн азтхй хүү бнаа
Altaa Altaa
2019/06/28 at 12:45
Setgel singej garaar hiisen buhen hamgiin unet Brend gesen ug.
Otgonsaikhan Batsukh
2019/06/28 at 12:46
Oor hend ch baihgui tsorin gants goe tsunh bna daa
Алтанцэцэг Юүндэн
2019/06/28 at 13:50
Saikhan tsunhk baina aztai. hkuu. bainA bayar hurdie
Tsendeehuu Tsembel
2019/06/28 at 15:00
Mundag aaw, höörhön huu ! Amjilt??
Bayartsogt Badamsed
2019/06/28 at 17:32
Шүрэнцэцэг Жамьянперенлэй
2019/06/28 at 18:06
Aawinha hisen chvnhig gololgui vrsen hu sain huu baina
Purev-ochir Tsermaa
2019/06/28 at 19:11
Анх бэлтгэл бүлэг дүү бид хоёрыг ороход ээж минь эрээн даавуугаар ижилхэн хоёр цүнх оёж өгч билээ. Ээжийгээ бүр их санчихлаа.Намар нь өөр цүнхтэй болсоон
Bilgee Bill
2019/06/28 at 19:41
Bilgee Bill
2019/06/28 at 19:41
Uurtsaikh Naranchimeg
2019/06/28 at 22:04
Юутай ч зүйрлэшгүй хамгийн үнэ цэнэтэй, эрхэм нандин цүнх байна❤️????
Uyanga Gangaa
2019/06/28 at 22:28
Aztai huu ymdaa.
Battsetseg Bayanmunkh
2019/06/28 at 23:16
Sainka Saikhanaa
Algirmaa Chultem
2019/06/29 at 01:12
Ямар уран аав вэ үнэхээр сэтгэл хөдлөм юмаа
Baigalmaa Mulchguun
2019/06/29 at 07:30
Mundag aavtai aztai huu bna
Dashnyam Altanbaatar
2019/06/29 at 10:48
Гоё цүнх бна
Zolzaya Zoloo
2019/06/29 at 17:15
Лувсанбалдан Загдсүрэн
2019/06/29 at 18:12
Mundag yumaa
Sunday Sunday
2019/06/29 at 18:17
Mundag aavtai hvv bn
Nasaa Nasaa
2019/06/29 at 18:23
Mundag aaw
Duki Yjamts
2019/06/29 at 21:55
камбож улс маш ядуу . сарын орлого нь нэг айл 100 л доллартай тэнцэхээр байдаг ядуу айл нь. камбож хүүхдүүд цүнх муутай манайхаар 100-н тор барьсан хүүхэд зѳндѳѳ байсан. би сайн дурын ажлаар очихдоо нэгэн охин бусдаасаа их боломж муутай нь харагдахад тусалж хувцас авч ѳгч байсан. нүд нь гэрэлтээд маш их баярлаж байсан. .
Badam Agvaansharav
2019/06/30 at 02:36
Аавынх нь сэтгэл шингэж урласан нандин сайхан цүнх байна. Одоогийн дэлгүүрт зарагдаж байгаа цүнхнээс хамаагүй дээр үүрэхэд аятайхан хөнгөн өнгөлөг харагдаж байна . Сайн аавын азтай хүү эрдэм номондоо сайн шамдан сураарай.
Naraa Tomor
2019/06/30 at 08:19
Гайхалтай
Байгалмаа Лхамжав
2019/06/30 at 09:08
Mundag aavtai aztai hvv ba
Ж. Чинцэцэг
2019/06/30 at 10:35
мундаг аав тумэнд хургэсэн багш бас мундаг
Gantsetseg Demberel
2019/06/30 at 13:32
Mundag aaw
Көкенбек Табарак
2019/06/30 at 14:09
Myndag yumaa
Batsuuri Sereedari
2019/06/30 at 14:37
Сайн аав бүтээлч аав юм аа
Chuka Chuluuntsetseg
2019/06/30 at 15:52
Ийм мундаг аавтай хөөрхөн хүү бна
Бадарч Алтанцэцэг
2019/06/30 at 16:20
Ямар гоё цүнх вэ?Энэ аав ийм цүнх зарвал хүмүүс авна даа.Азтай хүү онц сурна даа.
Б. Золзаяа
2019/06/30 at 17:11
Манай аав ч гэсэн дүүг бэлтгэлд ороход хулдаасаар /байгаа зүйлээ л ашигласан гэхдээ маш хөөрхөн цүнх болж байсан/өөрөө цүнх хийгээд үүрүүлж л байсан ?
Л. Энхцэцэг
2019/06/30 at 17:18
Yamar mundag aaw be
Onortsetseg Yadamdorj
2019/06/30 at 18:21
гоё цүнх уралжээ,аав хүү хоёрт амжилт хүсье.
Jargal Enkhtuya
2019/06/30 at 22:09
Mundag yumaa bayar hurgie
Д. Золзаяа
2019/07/01 at 10:04
Ugn bol dewter nomoo l hiij bwl boloh yum bgaan, bid nar ch bodoh l heregt , neg yum awah gj songoh gj yadag bileedee hamag tsag hugatsaa tgeed ih ach holbigdol ogdog yaaj iluu engiin towog chiregdelgyi amidrah wee
Qeemath Gul
2019/07/01 at 15:39