Сүүлийн 5 сарын турш огт нар үзээгүй оршин суугчид 5 сая Норвеги кроны үнэтэй толинуудыг ууланд байрлуулж хотоо гэрэлтүүлжээ

3

Нарны гэрэл бол бидний эрүүл мэнд, сайхан ааштай байх болон сайн сайхан байхад нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Дэлхийн зарим хотуудад нарны шууд тусгал тусдаггүй ба үр дүнд нь олон тооны оршин суугчид эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй витамин D амин дэмээр дутагддаг байна. Үүний зэрэгцээ харанхуйд амьдрах нь хүнийг дүйнгэ болгодог. Дээрх хотуудад амьдрахад цаг агаар дулаахан боловч нарны тусгалыг үгүйлж буй олон оршин суугчид байгааг мартаж болохгүй.

Баруун хойд Ослогоос 3 цагийн зайд байрлах Рьюкан хот бол дэлхий дээрх хамгийн харанхуй хотуудын нэг гэдгээрээ алдартай

Рьюкан хотод ойролцоогоор 3,386 оршин суугч амьдардаг ба энэ хотыг 104 метрээс урсдаг, хотыг цахилгаан эрчим хүчээр хангадаг Рьюкан хүрхрээний нэрээр нэрлэжээ.

Rowie

 

Хотод 9 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд нар огтхон ч тусдаггүй ба яагаад гэвэл өндөр уулс хүрээлэгддэг

Үнэн хэрэгтээ Рьюкан хот 12 болон 1 сарыг эс тооцвол гэгээтэй газар, гэхдээ энэ байгалийн үзэгдэл Норвегид тэр даяараа нөлөөлдөг, яагаад гэвэл шөнө дундын нартай холбоотой. Харин Рьюкан хотын хувьд өндөр уулсаар хүрээлэгддэг тул нарны тусгалыг хаадаг байна.

VisitNorway

 

Нутгийн иргэд бага ч гэсэн нар үзэхийн тулд 5 сая Норвеги крон бүхий толинуудыг байрлуулжээ

VisitNorway

 

Эдгээр толинууд нь хотоос дээш 450 метрийн өндрөөс нарны тусгалыг хүлээж авах чадалтай юм байна

Tripadvisor

 

Үр дүнд нь нарны гэрэл хотод тусах болжээ

Хотын нэгэн оршин суугчаас ярилцлага авахад, “Рьюкан хотын иргэд нарны гэрэл үзэлгүй амьдарцгаадаг байсан. Чи үүнийг харалгүй дуусна гээд бодоод үз л дээ. Гэхдээ… одоо маш халуун байна. Бие организм халахаас гадна оюун санаа давхар халж байна.” гэж хариулжээ.

Vibeke B

Асар их мөнгийг ердөө багахан хэмжээний нарны гэрэл үзэх гэж зарцуулж байна хэмээн дургүйцэх хүмүүс ч цөөнгүй байгаа аж.

VisitNorway

Гэхдээ энэ санааны хүчинд хотын иргэд нар үзэж байгаагаас гадна жуулчид олноороо хотыг зорих бас нэг шалтгаан болж мэдэх юм хэмээн зарим эх сурвалжууд онцолж байгаа юм.

VisitNorway

Нарны гэрэл ойлгох толины санааг анх хотыг үүсгэн байгуулагч Sam Eyde гэх эрхэм 1913 онд санаачилж байжээ. Тэр нарны тусгал ямар чухал болохыг ойлгож, толинуудыг бий болгохыг хичээсэн ч амжилт олоогүй байна. Норвегийн аялал жуулчлалын сайтын мэдээллэж байгаагаар 2005 онд хотын иргэн, уран бүтээлч Martin Andersen дээрх санааг дахин гаргаж ирж байжээ. Харин 2013 онд толинуудыг албан ёсоор байрлуулж эхэлсэн байна – анх энэ санааг дэвшүүлснээс хойш яг 100 жилийн дараа.

VisitNorway
152
ГайхмаарГайхмаар
47
БурууБуруу
46
Ха ХаХа Ха
46
ГоёГоё
45
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
20
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Begzjav Tumuu Begzjav Tumuu

    Begzjav Tumuu Begzjav Tumuu

    2019/05/29 at 23:47

    100 jilin umnu setegsen bnshde

  2. Uka Uka

    Uka Uka

    2019/05/30 at 08:20

    Tegehed bid udur bur saihan naraa harj bgaadaa bayarlaj talarhaj bh heregteidee

  3. Altantsetseg Altai

    Altantsetseg Altai

    2019/05/30 at 15:51

    ai narlag saihan mongol oron mini bidend um buhen baigalaasaa bna…….terniig ……..

  4. Naran

    2020/08/22 at 10:38

    Норвегид тэр даяараа нөлөөлдөг, яагаад гэвэл шөнө дундын нартай холбоотой

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/236215/ © XopoM News

    Uy gsn bsaniig uy gd gusaad haychihvdaa horom ceg com oo he he , naran deer shunu buuya gdg booyogiin onigootoi l ijil bilj

  5. Naran

    2020/08/22 at 10:39

    Норвегид тэр даяараа нөлөөлдөг, яагаад гэвэл шөнө дундын нартай холбоотой

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/236215/ © XopoM News

    Uy gsn bsaniig uy gd gusaad haychihvdaa horom ceg com oo he he , naran deer shunu buuya gdg booyogiin onigootoi l ijil bilj

  6. Nar

    2020/08/23 at 00:30

    Zvgeerl vleechihsen bhad hoorondoo alaldaad yahav dee iim tolioor hot gereltvvleet nuguu hed ni D vitamin avaad deerees ni tolind bie sharaad narshaad harlaad hahaha zvgeerl vher bvree vleegeed bgaa yum bishvv xopomoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *