Танай хөргөгчийг цагаасаа эрт эвдрэхэд хүргэдэг 10 том алдаа. Хөргөгчний ашиглалтад юу муугаар нөлөөлж байдгийг мэдэж аваарай!

1

Хөргөгч – юугаар ч орлуулшгүй туслах бөгөөд үнэнч анд. Хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгална, шөнө дунд дуугараад байгаа ходоодоо дүүргэхэд хэзээд нээлттэй, аминд орох анд юм. Энэ төрлийн ахуйн цахилгаан хэрэгслийг жагсаалаас гарсны дараа л яаж зөв арчлах ёстой байсан юм бол доо гэсэн бодол төрдөг. Үнэндээ төсөөлж байснаас ч амархан арчилгаатайг танд дуулгая.

Хөргөгчний ашиглалтад юу муугаар нөлөөлж байгааг, мөн энэ байдлаас хэрхэн зайлсхийж болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Харин бонуст нь – хоол хүнс хадгалахад гаргадаг түгээмэл алдааг сонордуулна.

Хаалганы резинийг шалгадаггүй

Хөргөгчний хаалганы резин нь хөргөгч болон хөлдөөгчний хэсэгт дулаан агаар оруулахаас хамгаалдаг. Резин муудаж, хаалга завсартай болоод ирэхээр хөргөгчний доторх хэм тохируулсан хэмжээнээсээ дулаахан болно. Хаалганы резин хэвийн байгаа эсэхийг маш амархан аргаар шалгах боломжтой: цаасан мөнгөн дэвсгэрт аваад хаалганы завсар хавчуулаад хаалгыг хаа. Одоо мөнгөн дэвсгэртээ сугалах гэж үзээрэй.

Мөнгөн дэвсгэрт хөдлөхгүй байрандаа үлдсэн бол ямар ч асуудал алга. Хэрвээ мөнгөн дэвсгэрт амархан сугарч байвал хаалганы резин бохирдсон байж болох юм. Сайтар цэвэрлээд дахин нэг удаа энэ аргаараа шалгаж үзнэ. Мөнгөн дэвсгэрт амархан сугарсаар л байна уу? Тэгвэл хаалганы резинийг солих цаг болжээ.

 

Хоол хүнсээ зөв цагт нь хөргөгчинд хийхгүй байх

© depositphotos

Хөргөгчинд хэтэрхий халуун хоол хүнс хийх – маш буруу. Халуун хэмээс болж хөргөгчний дотор хэм нэмэгддэг. Гэхдээ хөргөж байна гээд хоолоо хөргөгчинд хийлгүй тасалгаанд удаан байлгаад байж бас болохгүй: тасалгааны хэмд бактер хурдан үрждэг. Тиймээс хоол хийснээс хойш 2 цагийн дараа хоолоо хөргөгчинд хийх нь хамгийн тохиромжтой хугацаа.

 

Хөргөгчөө гэсгээж цэвэрлэхгүй байх

© depositphotos

No frost системтэй хөргөгчинд мөсөн давхарга үүсдэггүй. Гэсэн хэдий ч мөсөн давхарга үүссэн байвал эвдрэлийн дохио байж болох юм, тиймээс цахилгаан хэрэгслийг засварт өгөх нь зөв. Хуучны загварын хөргөгчтэй бол мөсөн давхарга үүссэн үед тодорхой давтамжтайгаар гэсгээж цэвэрлэж байх хэрэгтэй.

Тогтсон мөсийг хурдан хайлуулах гэж үсний сэнс зэрэг өөр бусад цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх хэрэгтэй – халуун агаар хөргөгчийг эвдрэлд хүргэж болно. Мөсийг аль болох өөрөөр нь хайлуул. Энэ арга бүх төрлийн хөргөгчинд тохирно, гэхдээ гэсгээхээс өмнө өөрийн хөргөгчний заавартай сайтар танилцаарай.

 

Хөргөгчөө цэвэрлэхээ мартдаг

© depositphotos, © depositphotos

Хөргөгчөө хамгийн сүүлд хэзээ цэвэрлэснээ санаж байна уу? Хамгийн түрүүнд конденсатор буюу халуун агаарыг гадагшлуулдаг мухир хоолойг цэвэрлэх ёстой. Конденсатор дээр зөвхөн тоос шороо тогтоод зогсохгүй мөн үс, гэрийн тэжээвэр амьтны үс ноос цуглардаг. Энэ бүгд хөргөгчний ажиллагаанд сөргөөр нөлөөлнө, хөргөгчийг халаахгүй гэж компрессорт нэмэлт ачаалал болно.

Хөргөгчний энэ хэсгийг тоос сорогчоор жилдээ хоёр удаа цэвэрлэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гурван сардаа нэг удаа хөргөгчийг дотор, гадар талаас нь сайтар арчиж цэвэрлэнэ. Ингэж чадвал хөргөгчид эвгүй үнэр гарахгүй, мөөгөнцөр зэрэг хортой микро организм үүсэхгүй. Ажлаа хөнгөвчлөхийн тулд хөргөгчинд хадгалж байгаа хоол хүнсээ өдөр болгон шалгаж байх хэрэгтэй. Муудсан, хуучирсан, хугацаа нь дууссан хоол хүнсийг шууд хогийн саванд хаяна.

 

Зөв хэмийг тохируулах

Хоол хүнсийг удаан хадгалах, мөн хөргөгчөө муутгахгүй байхад тохирох хамгийн зөв хэм нь – +1 … +3 °C. Хөлдөөгчний хэсэг нь −18 °C хэм байна. Энэ хэмд хоол хүнс бактери үржихгүй, хөлдөөгчийг байнга гэсгээгээд байх шаардлага гарахгүй. Мөн эвгүй үнэр үүсэхээс ч хамгаална. Хөргөгчний хэмийн тохиргоог дээд цэгт нь тулгаж тохируулбал хөргөгч хамаг хүчээ шавхаж ажиллана, өөрөөр хэлбэл ашиглалтаас хурдан л гарна гэсэн үг юм.

 

Усны шүүлтүүрийг солихгүй байх

© Nataly Mayak / Shutterstock

Орчин цагийн ихэнх хөргөгч цэвэр усны эсвэл мөс гардаг системтэй болжээ. Усны шүүлтүүрийг жилд нэгээс хоёр удаа зайлшгүй сольж байх ёстой. Эс бөгөөс ус хадгалах болон усны хоолойд өнгөр тогтож эхлэнэ, цаашлаад ус гоожиход хүндрэлтэй болно. Мөн мөс гаргадаг хэсэг ч эвдэрч болзошгүй.

 

Хэтэрхий их хоол хүнсээр дүүргэдэг

© depositphotos

Хөргөгчинд хийсэн хүнс ямар ч зай завсаргүй байвал дараагийн удаа дэлгүүр орохдоо бодолтой байх ёстойг илтгэж байна. Хэтэрхий их хоол хүнс нь агаарын солилцоог алдагдуулдаг, ингэснээр хоол хүнс зохих хэмээр хөрөхгүй. Тиймээс хурдан муудаж болох юм.

Хоол хүнс агааржуулалтын сараалжийг бөглөж ч болзошгүй. Үүнээс болоод хөргөх чадвар нь буурахын эрхэнд хөргөгч бүхий л чадлаараа хөргөх гэж зүтгэнэ. Энэ бүгд хөргөгчийг эвдрэлд хүргэдгийг мартаж болохгүй. Хөргөгчинд зай эзэлж байгаа зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалж болдгийг та мэдэх үү? Жишээ нь, соус, кофены үр зэрэг.

 

Хөргөгчинд хэтэрхий бага хоол хүнс хадгалах

© depositphotos

Хөргөгчинд ганц алим л өнхрөөд байвал бас л ажиллагаанд нь муугаар нөлөөлнө. Хоосон орой зай их байх тусам хөргөх гэж илүү их эрч хүч шаарддаг. Хөргөгчний хөргөх хэсэг нь 2/3, харин хөлдөөгч нь ¾ харьцаатайгаар дүүрсэн байвал хамгийн зөв дүүргэлттэй бүрэн хүчин чадлаараа ажиллана.

 

Хаалгыг хэтэрхий удаан онгорхой орхидог

© depositphotos, © depositphotos

Амттай юм идмээр санагдавч чухам юу гэдгээ мэдэхгүй хөргөгчний хаалгыг онгойлгож зогсоно. Юу идэхээ шийдээгүй байгаа бол хөргөгчний хаалгыг онгойлгох огт хэрэггүй. Хөргөгчний хаалгыг онгойлгох болгонд эрч хүчийнхээ 7%-ийг дэмий зарцуулахад хүрнэ.

Тасалгааны халуун агаар хөргөгчний дотор орж байгаа, тохируулсан хэмээ барихын тулд компресс илүү идэвхтэй ажиллах ёстой болдог. Компресс эвдэрлээ гэхэд маш үнэтэй засуулна, мөн конденсат солиулах асуудалд ч орж болох юм.

 

Хөргөгчөө буруу газар байрлуулах

© Andrey_Popov / Shutterstock, © depositphotos

Хөргөгчийг зуух эсвэл богино долгионы зуухтай зэрэгцүүлж тавих нь хамгийн тохиромжтой гэж бодож болох юм. Үнэндээ уг цахилгаан хэрэгсэлд муугаар нөлөөлдөг юм. Зуух болон богино долгионы зуухнаас их дулаан ялгардаг, тиймээс хөргөгч хажуугаасаа хална гэсэн үг. Иймээс мөн л бүх хүчин чадлаараа ажиллахад хүрч байна. Хөргөгчийг аливаа тавилгаас 1-3 метрийн зайд тавихыг зөвлөдөг. Боломж байгаа бол нарны шууд тусгал тусахааргүй газар байрлуулах хэрэгтэй.

 

Бонус: хөргөгчинд хоол хүнсийг хэрхэн зөв хадгалах вэ?

© depositphotos
  • Түүхий мах эсвэл загас нь тусгай хайрцагтай доод тавиурт илүү сайн хадгалагдана. Нэгдүгээрт, хамгийн хүйтэн хэсэг – хоол хүнс удаанаараа хадгалагдана. Хоёрдугаарт, мах хийсэн уут цоорсон байвал өөр бусад хүнсний бүтээгдэхүүн дээр шүүс нь дусаж болзошгүй. Хөргөгчинд муугаар нөлөөлөхгүй ч гэлээ микроб үүсэх шалтгаан болно.
  • Ногоо, жимсийг бид нэг хайрцагт хийж хадгалдаг. Үүнээс болоод аль аль нь хурдан мууддаг талтай. Зарим нэг жимс, ногоо (жишээ нь, алим, улаан лооль, цитрусын төрлийн) нь этилений хий ялгаруулдаг тул хажууд байгаа хоол хүнсэндээ муугаар нөлөөлдөг. Брокколи, лууван, хаш зэрэг ногоо этилений хийд эмзэг. Эдгээр ногоог шинээр нь удаан хадгалахыг хүсэж байгаа бол тусдаа саванд эсвэл өөр тавиур дээр тусад нь тавьж хадгалахыг зөвлөж байна.

Та ямар алдаа гаргаж байсан байна вэ?

8
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *