Пакистан дахь нэгэн зоогийн газрын орлого сүүлийн үед огцом өсчээ. Учир нь энэ газар “Game of Thrones” цувралын Тайрион Ланнистертай усны дусал мэт адилхан хүн зөөгч хийдэг гэнэ

2

24 настай зөөгч Рози Хан (Rozi Khan) Равалпинди, Пакистанд амьдардаг ба урьд нь “Game of Thrones” цувралын талаар огтхон ч сонсож байгаагүй гэнэ, гэнэт танихгүй хүмүүс түүнтэй олноороо зургаа авахуулах болсноос хойш тэр энэ тухай олж мэджээ. Түүний хувьд өөрийгөө алдартай жүжигчин Петер Динклаж (Peter Dinklage)-тай адилхан гэдгээ бага зэрэг мэддэг байсан ба анх түүнийг дэлхий нийтийг хамарсан шоунд оролцож байх үед нь харж байжээ.

© AFP

 

© HBO

 

© AFP

“Надад хэлэх үг алга аа. Миний зургийг олон авдаг, тийм болохоор л би хаана ч явсан хүмүүс намайг таньдаг байх” хэмээн Хан өөрийгөө хэрхэн бусдын анхаарлын төвд байдаг талаараа ярьжээ. “Равалпинди дэх бүх хүмүүс намайг хаана ч явсан дандаа зургаа авахуулдаг.”

© instagram/ peterdinklage

 

© AFP

Яагаад гэвэл түүний царай “Emmy Awards”-ийн шагналын эзэн Петер Динклажтай дэндүү төстэй, гэхдээ яг ч бүр адилхан биш. Харин тэдний өндөр нь яг ижилхэн буюу 135 см юм байна. “Би түүнтэй уулзахыг хүсдэг. Би түүнд үнэхээр их хайртай, тэр бол миний найз” хэмээн Хан хэлсэн байна. “Тэр надад үнэхээр их таалагддаг, яагаад гэвэл бидний өндрийн харьцаа хүртэл ижилхэн шүү дээ.” гэжээ.

© AFP

 

© AFP

Ханы ажилладаг ресторан хүмүүс түүнтэй олноороо зургаа авахуулах болсноос хойш маш их ашигтай ажиллах болжээ. “Би түүнийг хараад үнэхээр их баярласан” хэмээн нэгэн үйлчлүүлэгч хэлжээ. “Би яг Ланнистертай амьдаар нь уулзсан юм шиг санагдсан.”

© AFP

Равалпинди, хүмүүсийн сайн мэдэхээр Пинди гэх нэртэй хот ба Исламабад хоттой ойролцоо оршдог, Пакистаны боломжийн том хотуудын нэг юм. Пакистаны 4 дэх том хот, хүн ам шигүү сууршьсанаас гадна “Дези” гэх алдартай уламжлалт хоолтой. Ханы ажилладаг зоогийн газар бүх төрлийн амталсан хонины мах, кебаб болон хүнсний ногооны салатаар үйлчилдэг байна. Хоол болгонд амтат халуун цай дагалддаг.

© AFP

 

© AFP

 

© AFP

Мэдээж хэрэг та “Game of Thrones” цувралын төгсгөлийн улирал 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн гарах болсныг мэдсэн биз ээ. Цөөхөн хэдэн хоног үлдсэн учир цувралаа үзэх бэлтгэлээ хангаарай. Тайрион Ланнистер төгсгөлийн цувралд голлох дүрийг бүтээж байгаа болохоор Ханд илүү олон хамт зургаа авахуулах санал ирэх нь дамжиггүй.

© AFP
32
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Journalist Dulamsuren Yondonjamts

    Journalist Dulamsuren Yondonjamts

    2019/03/30 at 19:53

    ихрүүд биш үү

  2. Хуяг Болор

    Хуяг Болор

    2019/03/30 at 23:46

    Not Тайрион it’s Тирион

  3. Зочин

    2019/04/04 at 16:02

    go to hollywood

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *