Нуруунаас унжих сул өөхнөөсөө хэрхэн богино хугацаанд, үр дүнтэй байдлаар салах вэ? Нурууны өөх шууд нүдэнд тусдаггүй учраас хүмүүс тоолгүй явсаар байдаг!

4

Нурууны өөхөн давхаргаас салахын тулд зөвхөн эрүүл хоолны дэглэм баримтлаад зогсохгүй мөн биеийн тамираар хичээллэх хэрэгтэй – мөн нуруугаа цэх байлгаж сурах шаардлагатай.

Нурууны өөх нь хэвлий эсвэл гуяны өөх шиг хүний нүдэнд шууд тусдаггүй учраас хүмүүс тоолгүй явсаар л байдаг. Нэг л өдөр бүх зүйл эргэлт буцалтгүй болсныг ухаарна. Өөхний хуримтлал нэмэгдсээр суганы доороос өөх унжих дүр зураг ямар эвгүй харагддагийг та эрхбиш мэдэх биз ээ. Хувцсаа тайлахаар хөхний даруулгаас давж гарч ирээд л унжсан байна уу? Аймшигтай дүр зураг. Хэрвээ та ийм асуудалтай тулгарсан бол, мөн асуудлыг шийдэж жирийн хүн шиг харагдахыг хүсэж байгаа бол бэлтгэл сургуулилт хийх цаг нь болжээ. Нуруунаас унжих таагүй өөхнөөсөө салцгаая.

 

Нурууны өөхнөөс салах зарим нэг дасгалууд

Бидний танилцуулж буй дасгалыг гүйцэтгэхэд 15 минутаас хэтрэхгүйгээс гадна хүссэн үр дүнд богино хугацаанд хүргэнэ. Хэрвээ та урьд өмнө энэ төрлийн дасгал огт хийж байгаагүй бол эхлээд цөөн тоогоор хийж эхлэх нь зүйтэй. Аажмаар, өдрөөс өдөрт давтамж болон тоог нь ихэсгэнэ.

Дасгал 1

Бэлхүүс орчмын булчинг чангалахад тусална: нүүрээрээ доош харж хивсэн дээр хэвтэнэ. Гараа урагш болгоход мөр чихэн дээр ирэх юм. Гараа агаарт бариад нуруугаараа аль болох хойш гэдийнэ, гэхдээ хөл шалнаас огт салж болохгүйг анхаараарай. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Дасгалыг 3 оролтоор 10 удаа хийнэ.

Дасгал 2

Нурууны өөхнөөс салахын тулд: мөн адил байрлалаас бэлтгэл байдал авна. Гараа толгойныхоо ард тавиад их биеэ шалнаас дээш хөндийрүүлнэ. Бэлтгэл байдалдаа эргэж орно. Дасгалыг хоёр оролтоор 15 удаа хийнэ.

Дасгал 3

Бэлхүүсний араар гарсан өөхний хуримтлалыг арилгана: гараа толгойныхоо ард байрлуулаад (өмнөх дасгалын адил) эхлээд баруун тал руугаа, дараа нь зүүн тал руугаа их биеэ эргүүлнэ. Хоёр оролтоор тал тус бүрээр 10 удаа дасгалыг хийнэ.

Дасгал 4

Нурууныхаа “чих”-нээс салахыг хүсвэл: хивсэн дээр дөрвөн хөллөж зогсоод (нохой байрлал) нуруугаа суллана. Нуруугаараа хотойно (муурын байрлал), дараа нь урагшаа болоод хойшоо болно – гэдсээрээ яг л шаланд хүрэх шиг л болно. Энэ дасгалыг нийт 10 удаа маш болгоомжтой хийнэ.

 

Нурууны өөхнөөс салгахад туслах хоолны дэглэм

Бэлтгэл сургуулилт хийхээс гадна жингээ багасгахын тулд тэнцвэртэй хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Өөхний илүүдэл хуримтлал – таны гадаад үзэмжийг гутааж байгаа нэг үндсэн шалтгаан болно. Турахын тулд ханаагүй тосыг түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.

Өдөр тутмын хоолны цэсээс мах, хиам, сүүн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, цагаан сахар (мөн сахарын агууламжтай ундаа, бүх төрлийн хүнс)-ыг хасах хэрэгтэй. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бие махбодид өөхний хуримтлал бий болоход шууд нөлөөлдөг. Хэрвээ та зөвхөн биед авах ачаалалд анхаарал хандуулж байгаа бол яагаад ч үр дүнд хүрч чадахгүй: хоолны дэглэмээ мөн өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Тэнцвэртэй хоолны дэглэм нь зөвхөн гоо сайхан бие галбиртай байхын тулд бус мөн биеийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмжихийн тулд баримтална. Хоолны цэсэндээ өөх тос шатаах үйлчилгээтэй хүнс заавал нэмнэ. Жишээ нь:

  • Ногоон цай
  • Грейпфрут
  • Цоохор майлзтай луувангийн шүүс
  • Улаан лооль, зуун наст, нимбэгийн шүүстэй коктейль

Өглөө өлөн дээрээ доорх төрлийн өөх шатаах хүнсийг хэрэглэнэ:

  • Цангисын шүүс
  • Нимбэгийн шинэхэн шахсан шүүс
  • Нимбэгийн шүүстэй шандрын цай

Иллэг хийж байгаарай

Хэрвээ өөрийнхөө нуруунд иллэг хийж чадахгүй бол иллэгийн төвд хэд хэдэн удаа очиж иллэг хийлгүүлээрэй. Сэтгэл санаа тайвшрахаас гадна турна, хаван буурна.

Арьсандаа шавар маск тавина

Долоо хоногтоо нэг удаа нуруундаа шавран маск тавьж тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Нурууныхаа зарим нэг хэсэгт хүрч чадахгүй байгаа бол урт гартай иллэгийн сойз хэрэглэж болох ажээ. Шавар нь өөхний илүүдэл давхаргыг задалж өгдөг байна.

Нуруугаа эгц байлгахыг хичээ

Нуруугаараа бөгтийгөөд ирэхээр арьс унжиж нугалаас гардаг. Харин цэх явбал илүү дур булаам, өндөр харагдуулдаг ажээ.

Усанд сэлэлтээр хичээллэ

Энэ төрлийн спорт эрүүл мэндэд нэн тустай: нурууны булчинг чангална, өөхний хуримтлалыг багасгана, мөн дахин өөх бий болохоос хамгаалдаг байна.

Чөлөөтэй хувцас өмсөж бай

Өөхний хуримтлалаа багасгах дасгал хийж байхдаа мөн хоолны дэглэм баримталж байхдаа хэтэрхий бариу хувцас битгий өмсөөрэй. Өөрөөр хэлбэл өө сэв харагдуулах хувцаснаас зайлсхийнэ.

15
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *