Киноны нийт ашиг орлоготой нь харьцуулахад маш бага цалингаар кинонд дүр бүтээж байсан 10+ жүжигчид

0

Олон хүмүүс жүжигчдийг хялбар аргаар мөнгө олж, тансаг амьдралаар амьдардаг гэж ойлгох нь бий. Гэвч тэдгээр алдартнууд өөрт таалагдсан зохиолтой зарим кинонд үнэгүй тоглох, маш бага цалинтай дүр бүтээх явдал ч байдаг ажээ. Манай сайт уншигч танд олсон ашиг орлоготой нь харьцуулахад маш бага хэмжээний цалингаар дүр бүтээж байсан алдартнуудыг танилцуулж байна.

1. Jim Carrey — Ace Ventura: Pet Detective

© Warner Bros / Courtesy Everett Collection / East News

Jim Carrey-гийн тоглосон киног үзэж байгаа бол та дараагийн 2 цагийг тун хөгжилтэй өнгөрүүлнэ гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрээр анх комедиан хийдэг байсан бөгөөд орлого маш багатай байсан гэдэг. Тухайлбал, тэрээр “Ace Ventura: Pet Detective” кинонд тоглохдоо ердөө $350,000 цалинтайгаар тоглосон байдаг ажээ. Харин тус кино нь Бокс-оффисоос их хэмжээний орлого олсон ба үүний хариуд залуу жүжигчин Jim Carrey алдар нэрийн оргилд хүрсэн билээ. Улмаар тэрээр “Dumb and Dumber” болон “The Cable Guy” зэрэг кинонуудад тус бүр $7 болон $20 саяын цалинтайгаар дүр бүтээсэн байдаг.

 

2. Julia Roberts — Mystic Pizza

© East News

Кино урлагийн салбарт хөл тавиад тоглосон 3 дахь кино болох нэгэн кафены үйлчлэгч 3 бүсгүйн хүсэл мөрөөдлийн тухай өгүүлсэн “Mystic Pizza” кинонд дүр бүтээхдээ тэрбээр $50,000 цалин авч байжээ. Үүнээс ердөө 2 жилийн дараа алдарт “Pretty Woman” кинонд дүр бүтээхдээ ч тэрээр бага хэмжээний цалингаар тоглосон гэдэг.

 

3. Jennifer Lopez — Hustlers

© IMP FEATURES/East News

Өмнө дурдсан хоёр жүжигчин анх тоглосон кинонууддаа бага хэмжээний цалингаар тоглож байсан бол Jennifer Lopez-ын хувьд кинонд үнэгүй тоглох явдал ч гардаг байжээ. Тухайлбал 2019 онд “Hustlers” кинонд дүр бүтээхдээ тэрээр цалингүй тоглож, давхар продюсерын ажил хийж гүйцэтгэжээ. Ингэх болсон шалтгаан нь түүнд киноны зохиол маш их таалагдсан болон эмэгтэйчүүдээс бүрдсэн кино багийнхан чанартай кино хийж чадна гэдгийг нийтэд харуулах хүсэлтэй байсантай нь холбоотой ажээ.

 

4. Jennifer Aniston — Friends (1-р улирал)

© WARNER BROS TV / Album/East News

Жүжигчин Jennifer Aniston-ыг бид Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг гэдгээр нь сайн мэднэ. Бүр тэрбээр “Friends” цувралын сүүлийн бүлэгт 1 сая долларын цалинтай тоглож Гиннессийн амжилт тогтоосон байдаг билээ. Тэгвэл тэрээр тус цувралын анхны бүлэгт ердөө $22,500 цалинтай тоглож байжээ.

 

5. Oprah Winfrey — The Color Purple

© The Color Purple / Warner Bros.

Oprah Winfrey Steven Spielberg найруулагчийн бүтээл “The Color Purple” кинонд Sophia-гийн дүрд амжилттай тоглож Оскарын Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг авч байсан билээ. Тэгвэл тэрээр тухайн үед алдаа гаргаж, киноны дүрээс хасагдах вий гэсэн айдастай байсан бөгөөд ердөө $35,000 цалин авч байжээ.

 

6. Gal Gadot — Wonder Woman

© Wonder Woman / Warner Bros.

Израиль гаралтай загвар өмсөгч Gal Gadot 2009 оноос эхлэн кино урлагт хөл тавьсан бөгөөд Wonder Woman-ын дүрээрээ бидний танил болсон билээ. Тус кино нийт $800 саяын орлого олсон ч Gal Gadot ердөө $300,000 цалин авч байв.

 

7. Chris Evans — Captain America: The First Avenger

© Captain America: The First Avenger / Marvel Studios

Супер баатруудын түүхийг өгүүлсэн кинонд цалин багатай тоглох явдал түгээмэл байдаг ажээ. Жүжигчин Chris Evans-ийн хувьд мөн $300,000 цалинтайгаар “Captain America: The First Avenger” кинонд тоглож байсан юм. Улмаар тус дүр алдар нэрд хүрч, кино амжилттай болсноор хамгийн сүүлд “Avengers: Endgame” кинонд тэрээр ижил дүрд $15 саяын цалинтайгаар тогложээ.

 

8. Daisy Ridley — Star Wars: Episode VII — The Force Awakens

© Star Wars: Episode VII – The Force Awakens / Lucasfilm

“Star Wars: Episode VII — The Force Awakens” киноны гол дүрүүдийн нэгд дүр бүтээсэн ч тэрээр харьцангуй бага буюу $100,000-$300,000 цалинтайгаар тоглосон байдаг.

 

9. John Boyega — Star Wars: Episode VII — The Force Awakens

© Star Wars: Episode VII – The Force Awakens / Lucasfilm

Daisy Ridley-ийн хамтаар нэрт цувралын 3 ангид хамтдаа тоглосон John Boyega мөн л $100,000-$300,000 орчим цалинтай байжээ. Харин тус кинонд дүр бүтээсэн жүжигчин Harrison Ford-ын хувьд илүү нэр хүндтэй, туршлагатай жүжигчин гэдэг утгаараа $20 саяын цалин авч байсан гэдэг.

 

10. Lindsay Lohan — The Canyons

© Image supplied by Capital Pictures/EAST NEWS

1990-ээд оны сүүл, 2000-аад оны үед “The Parent Trap” болон “Mean Girls” киногоороо ихэд алдаршиж байсан Lindsay Lohan удалгүй дaмпуурч, урлагийн замнал нь уруудсан билээ. Тэгвэл тэрээр 2013 онд “The Canyons” кинонд $6000 цалинтай тоглож байжээ. Тус кино ердөө 23 хоногт зураг авалт хийгдэж байсан аж. Мөн онд тэрээр “Scary Movie 5” кинонд дүр бүтээж $200,000 цалин авч байсан гэдэг.

 

11. Ethan Hawke — The Purge

© The Purge / Universal Studios

2013 онд хямд төсвөөр бүтээсэн “The Purge” кинонд тэрээр бараг цалингүй шахуу тоглосон бөгөөд энэ тухайд, “Киноны сурталчилгаа ч байгаагүй, жолооч ч байхгүй байсан. Зүгээр л маш сайн найруулагч, бас сайн жүжиглэлт” хэмээсэн байдаг.

 

12. Jon Voight — Midnight Cowboy

© Courtesy Everett Collection / East News

Jon Voight-ыг хүмүүс Angelina Jolie-ийн аав гэдгээс гадна алдартай жүжигчин байсан гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэгвэл тэрээр 1969 онд “Midnight Cowboy” кинонд үнэгүй тоглохоор зэхэж байсан аж. Үнэгүй тоглох гэж байсан шалтгаан нь тэрээр өөрийн авъяас чадварыг бусдад харуулахын тулд хэмээн тайлбарлаж байсан бөгөөд тус киногоороо тэрээр өөрийгөө бусдад таниулаад зогсохгүй $17,000 цалин ч аваад амжсан гэнэ.

 

13. Casey Affleck — Manchester by the Sea

© East News

Жүжигчин Ben Affleck-ын дүү Casey Affleck 2016 онд “Manchester by the Sea” киногоороо Оскарын Шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ. Тэгвэл тэрээр тус кинонд ердөө $400,000 цалинтай тоглосон аж. Харин киноны нийт ашиг орлого $79 сая болж байжээ.

 

14. Kerry Washington — Scandal

© ABC / Courtesy Everett Collection / East News

Жүжигчин Kerry Washington “Scandal” цувралаараа алдар нэрд хүрч, чамгүй цалин авч байсан гэдэг нь мэдээж биз ээ. Тэрээр тус цувралын нэг бүлэгт нийт $4.5 саяын цалин авч байсан бөгөөд нэг ангид дунджаар $250,000 цалин авч байсан гэсэн үг ажээ. Хэдийгээр энэ нь өндөр дүн мэт харагдаж байгаа ч бусад цувралуудын цалингийн үнэлгээтэй харьцуулбал бага гэж тооцогддог байна. тухайлбал, “Gilmore Girls” цувралын жүжигчид нэг ангид дунджаар $750,000 цалин авч байсан гэдэг.

Таны хамгийн дуртай жүжигчин хэн бэ? Түүний тоглосон хамгийн дуртай кино тань юу вэ?

5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *