Өөрийнхөө сул талыг мөнгөөр халхавчлахаа боль! Жинхэнэ эмэгтэй хүнд мөнгө биш харин…

3

“Эмэгтэйчүүдэд зөвхөн мөнгө л хэрэгтэй” – гэж бүх эрчүүд дуу нэгтэй хэлдэг. Яагаад эрчүүд ийм бодолтой байдаг юм бол гэж дандаа боддог байлаа. Магадгүй хэн нэг нь ингэж хэлээд бусад нь өөрийнхөө эмэгтэйг бусдад алдсаны дараа өөрийгөө зөвтгөх гэж уг үгийг давтаж байдгаас болсон байж болох. Тийм л байж таарлаа. Өөрөөр яаж байхав. Гэхдээ эрүүлээр сэтгэх гээд үзье, энэ үг маань эрчүүдэд зөвхөн залуу бүсгүй, сeкс л хэрэгтэй гэдэгтэй яг адилхан үг хэллэг.

Жинхэнэ эмэгтэй хүнд өөр бусад эрчүүдийн мөнгө огт хэрэггүй. Тэдэнд чухам юу хэрэгтэй байдаг талаар энэ удаа ярилцъя.

 

Эмэгтэй хүний хэрэгцээ

Хамгийн гол зүйлээс эхлэе – жинхэнэ эмэгтэй хүн эрчүүдээс өмөг түшиг хайдаг байна. Энэ нь тэр эмэгтэй тантай таараад л шууд хүзүүн дээр чинь мордчихно гэсэн үг биш. Эмэгтэй өөрийгөө хөгжүүлж, ажил төрлөө бодсоор л байх билээ. Гэхдээ та түүнийг бүх талаар дэмжиж, бэрхшээлийг нь хуваалцаж, жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг нь мэдрэхэд хэрэгтэй хүн юм. Маргаашийн өдөртөө итгэлтэй байна гэдэг чухал зүйл бөгөөд таны эмэгтэй танд хүүхэд гаргаж өгнө, гэр оронд тань тохь тух, дулаан зөөлөн уур амьсгал оруулах болно.

Та түүнд машин бэлэглэж, сайхан байрлалтай тансаг байр авч өгч, банкны картаа хамаагүй өгч, 7 шуб бэлэглэж… Гэхдээ эмэгтэй тань таныг өөрт нь анхаарал тавихгүй нөхцөлд энэ бүхнийг чинь огт үнэлэхгүй билээ. Бидний энэ солиотой цаг үед цаг хугацаа гэдэг хамгийн чухал – үнэтэй сайхан бэлэг. Эмэгтэй хүн өөрийнхөө амьдралд эр хүний түшиг тулгуурыг мэдрэхгүй бол үнэтэй, хэрэгтэй хэрэггүй зүйлийн шаардлага тэдэнд үгүй.

Харин та дараа нь найз нөхдөдөө тэр эмэгтэй надаас хэрэгтэй бүх л зүйлээ авчихаад дараа нь хаяад яваад өгсөн тухай гомдоллон ярина. Гэтэл бодит байдал дээрээ та эмэгтэйдээ анхаарал хандуулж цаг заваа зарцуулаагүйд хэргийн учир бий. Энэ цаг хугацааг зарж, худалдаж авах боломж үгүй. Чухам хамтдаа цуг өнгөрөөсөн тэр сайхан цаг үе л дурлалт хосын амьдралыг чимж, амьдралынх нь зорилго болж байдаг билээ.

Цаг хугацааг үнэлж болохгүй учир эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ цуг байхын учир утгыг сайн мэднэ. Хэрвээ тэдний амьдралд мөнгө, цаг хугацаа хоёроос сонголт хийх шаардлага гарвал тэд зөвхөн хоёр дахийг л ямар ч нөхцөлд сонгох болно. Хүмүүсийг хайр, харилцан хүндэтгэл, итгэл, хамтын сонирхол зэрэг л нэгтгэж байдаг болохоос ямар нэг цаас нэгтгэж байдаг юм биш.

Эмэгтэй хүнд та түүнийг ойлгож, анхаарч байгааг мэдрэх нь маш чухал зүйл. Мэдээж та хайртай эмэгтэйтэйгээ байнга цуг байвал ямар ч амжилтад хүрч чадахгүй, өөрийгөө эр хүн гэж мэдэрч чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бид 24/7 тухай яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамтдаа амралтын өдрүүдийг цуг өнгөрөөж, долоо хоногтоо нэг удаа цугтаа гадуур хооллож хааяа хундага дaрс, аяга цай уун ярилцаж байх нь л хангалттай юм. Харин иймгүй бол хоосон хөндий байдал бий болж эхэлдэг билээ.

Мөнгө олон бэрхшээлийг шийдэж, тодорхой хугацаанд аз жаргал авчрах нь тодорхой. Гэхдээ хамтдаа байж, харилцан хүрэлцэж байхыг мэдрэх хүний тэр жаргалыг юу ч орлож чадахгүй. Эцсийн эцэст хамгийн чухал зүйл бол чиний хайр юм шүү. Бүх л зүйл эрт орой нэгэн цагт энэ бүхэн рүү чиглэх болно. Тиймээс та том эрдэнийн чулуутай бөгж эсвэл даруухан бөгжхөн өгөх эсэх нь бараг ялгаагүй юм.

Магадгүй эхэн үедээ таны өгч байгаа бэлгэнд эмэгтэй чинь маш их баярлаж байж болох ч хэрвээ бүр өмнө нь л биш бол жилийн дараа таны харилцаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэлнэ.

Энэ бол маргашгүй зүйл юм. Эмэгтэй хүн мөнгөтэй амьдрал ямар сайхныг мэдэж байсан ч түүнгүйгээр амьдарч чадах билээ. Харин жинхэнэ эмэгтэй хүн харилцан хайргүйгээр амьдрахыг огт хүсэхгүй.

Бие биенээ хайрлаж, аз жаргал бэлэглэцгээ! Чухал мэдлэг олгох уг нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

8
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bat Batkhaan

    Bat Batkhaan

    2018/12/28 at 08:10

    Арчаагүй эм мөнгө харж амьдардаг

  2. Altan Samar

    Altan Samar

    2018/12/29 at 10:57

    hair halamjaa ogch chadadgui neg ni shuluuhan mongoo ogch
    bval taarna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *