Өндөр цалинтай хэрнээ хамгийн бага стресстүүлдэг ажил мэргэжлүүд

3

Өндөр цалинтай, дээрээс нь бага стресстүүлэх ажил байна гээд бод доо? Гайхалтай биш гэж үү?

Өндөр цалинтай бас бага стресстүүлдэг ажил хайж олно гэдэг амаргүй. АНУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн газраас гаргасан зуу зуун ажлын байр дээр судалгаа хийж гаргасан жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна.

Энэхүү жагсаалтад тухайн ажлын байруудыг хамгийн их стресстүүлдгээс нь хамгийн бага стресстүүлдэг хүртэл нь жагсаажээ.

Ингээд хамтдаа жилд ойролцоогоор 60,000 долларын цалинтай, стрессийн хүлцэнгүй байдал 65 эсвэл түүнээс бага үзүүлэлттэй 43 ажил мэргэжилтэй танилцана уу.

43. Онлайн худалдагч

Стрессийн түвшин: 65

Жилийн дундаж цалин: 70,010 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдаалах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн балансыг хангах

 

42. Тээврийн хэрэгслийн байцаагч

Стрессийн түвшин: 65

Жилийн дундаж цалин: 72,140 доллар

Боловсрол: Ахлах сургуулийн гэрчилгээ

Хийх ажил: Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, системийн доголдол, аюулгүй байдал зэргийг шалгах

 

41. Үндэстэн ястан, соёл судлалын багш

Стрессийн түвшин: 65

Жилийн дундаж цалин: 72,230 доллар

Боловсрол: Пост докторантурт суралцаж байгаа доктор

Хийх ажил: Соёл, үндэстэн ястан болон эдгээртэй холбоотой түүх, уламжлал, онцлогийг заах

 

40. Бичиг цаасны ажилтан

Стрессийн түвшин: 65

Жилийн дундаж цалин: 88,510 доллар

Боловсрол: Бакалавр, хоёрдугаар зэрэглэлийн сертификат

Хийх ажил: Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдаалах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн балансыг хангах

 

39. Газар зүйн мэдээллийн судлаач болон технологич

Стрессийн түвшин: 65

Жилийн дундаж цалин: 88,510 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд магистрын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Газар зүйн талаар судалгаа хийх, төсөл боловсруулах, мэдээллийн санг бүрдүүлэх

 

38. Нанотехнологийн инженер, техникч

Стрессийн түвшин: 64

Жилийн дундаж цалин: 62,230 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Бүтээгдэхүүн боловсруулах, материал, төхөөрөмж эсвэл системийн аюулгүй байдлыг хангах

 

37. Аж үйлдвэрийн экологич

Стрессийн түвшин: 64

Жилийн дундаж цалин: 69,400 доллар

Боловсрол: Дор хаяж магистр, зарим тохиолдолд докторын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Байгалийн экосистемийг хөгжүүлэх, аж үйлдвэрт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн нөөц баялгаар хангах, үйлчилгээ үзүүлэх

 

36. Өвчний тархалтыг судалдаг судлаач

Стрессийн түвшин: 64

Жилийн дундаж цалин: 69,660 доллар

Боловсрол: Дор хаяж магистр, зарим тохиолдолд доктор болон бакалаврын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Өвчний эх үүсвэр болон голомтыг судлах, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй өвчний тархалтыг зогсоох

 

35. Бохир орчныг нөхөн сэргээгч, менежер

Стрессийн түвшин: 64

Жилийн дундаж цалин: 105,610 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Дахин ашиглах зорилгоор тухайн газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх

 

34. Био анагаах ухааны инженер

Стрессийн түвшин: 63

Жилийн дундаж цалин: 88,040 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Биологи болон эм бэлдмэлийн талаар дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, өвчтөнд анхаарал тавих

 

33. Хуулийн багш

Стрессийн түвшин: 6

Жилийн дундаж цалин: 104,910 доллар

Боловсрол: Хуулийн чиглэлээр бакалавр зэрэгтэй

Хийх ажил: Хуулийн хичээл заах

 

32. Газар зүйн салбарын шинжлэх ухааны мэргэжилтэн

Стрессийн түвшин: 63

Жилийн дундаж цалин: 105,720 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд зөвшөөрлийн лицензтэй байх шаардлагатай

Хийх ажил: Дэлхийн найрлага, бүтэц, физик орчныг судлах

 

31. Молекул болон эсийн биологич

Стрессийн түвшин: 62

Жилийн дундаж цалин: 76,690 доллар

Боловсрол: Доктор

Хийх ажил: Эс болон молекул, органик орчныг судлах

 

30. Фотоны пуужингийн инженер

Стрессийн түвшин: 62

Жилийн дундаж цалин: 97,250 доллар

Боловсрол: Бакалавр, зарим тохиолдолд доктор болон магистрын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Эрчим хүчний мэдээлэл эсвэл эрчим хүчний энерги болох лазер эсвэл шилэн кабелийн дизайныг гаргах

 

29. Эдийн засгийн багш

Стрессийн түвшин: 62

Жилийн дундаж цалин: 98,350 доллар

Боловсрол: Доктор профессор зэрэгтэй, зарим тохиолдолд магистрын зэрэгтэй байж болно

Хийх ажил: Эдийн засгийн талаар хичээл заах

 

28. Одон орон судлаач

Стрессийн түвшин: 62

Жилийн дундаж цалин: 100,590 доллар

Боловсрол: Доктор профессор

Хийх ажил: Одон орон, гараг ертөнцийн талаар судлах, нягтлах, дүн шинжилгээ хийх

 

27. Үйл ажиллагааны судалгааны шинжээч

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 81,390 доллар

Боловсрол: Бакалавр, зарим тохиолдолд магистр болон докторын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Математик болон аналитикийн тусламжтай цогц асуудлыг шийдэх, оновчтой шийдвэр гаргах

 

26. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 85,880 доллар

Боловсрол: Магистр

Хийх ажил: Объект, байгууламж болон хүрээлэн буй орчинд хүмүүс эрүүл болон аюулгүй ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, хангах

 

25. Материалын инженер

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 94,610 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Материалыг үнэлэх, хөгжүүлэх бас бүтээгдэхүүнд ашиглагдах материалыг хянах

 

24. Нарны эрчим хүчний инженер

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 97,250 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Эрчим хүчний нөлөөллийн талаар дүн шинжилгээ хийх, халуун ус болон сансар огторгуйн халалтын талаар судлах

 

23. Апп хөгжүүлэгч

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 101,790 доллар

Боловсрол: Бакалавр зэрэгтэй, компьютерын өндөр мэдлэгтэй

Хийх ажил: Компьютер ашиглан апп хөгжүүлэх, зохион бүтээх, програм хангамжийг хийх

 

22. Химийн инженер

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 102,160 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Бензин, синтетик резин, хуванцар, нунтаг, цемент, цаас зэргийн найрлага дахь химийн элементийг судлах, химийн технологийг ашиглах

 

21. Улс төр судлаач

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 115,110 доллар

Боловсрол: Бакалавр, зарим тохиолдолд магистр болон докторын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Улс төрийн гарал үүсэл, хөгжил дэвшил болон үйл ажиллагааг судлах

 

20. Физикч

Стрессийн түвшин: 61

Жилийн дундаж цалин: 118,830 доллар

Боловсрол: Доктор профессор

Хийх ажил: Физикийн үзэгдэл, онолыг хөгжүүлэх, туршилт хийх, физикийн хуулийн дагуу судалгаа явуулах

 

19. Цахилгаан автомашины засварчин

Стрессийн түвшин: 60

Жилийн дундаж цалин: 60,840 доллар

Боловсрол: Ахлах сургуулийн гэрчилгээ

Хийх ажил: Цахилгаан автомашины бүх төрлийн засвар, оношилгоог хийж гүйцэтгэх

 

18. Тогтвортой байдлын мэргэжилтэн

Стрессийн түвшин: 60

Жилийн дундаж цалин: 70,010 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Барилга байгууламжийн тогтвортой, аюулгүй байдлыг хангах

 

17. Геодезийн судалгааны ажилтан

Стрессийн түвшин: 60

Жилийн дундаж цалин: 102,160 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Дэлхийн гадарга дээрх томоохон газруудад сансрын хиймэл дагуулын долгион ашиглаж, эрчим хүчний эх үүсвэрийг аюулгүй байдлыг ханган ажиллах

 

16. Фермерийн аж ахуй эрхлэгч

Стрессийн түвшин: 59

Жилийн дундаж цалин: 69,620 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйц хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах

 

15. Цаг уурч

Стрессийн түвшин: 59

Жилийн дундаж цалин: 76,860 доллар

Боловсрол: Магистр

Хийх ажил: Дэлхийн цаг уурын нөхцөл байдлыг судлах, муж, хотуудад цаг агаар ямар байх талаар урьдчилан тооцоолох

 

14. Статистикч

Стрессийн түвшин: 59

Жилийн дундаж цалин: 84,060 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Статистикийн төрөл бүрийн аргыг ашиглан, бизнест тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, судлах

 

13. Газар зүйн мэдээллийн системийн техникч

Стрессийн түвшин: 59

Жилийн дундаж цалин: 88,510 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Эрдэмтэн, технологич болон бусад мэргэжилтнүүдэд газар зүйн нөхцөл байдлын талаар мэдээллэх, мэдээллээр хангах

 

12. Эдийн засагч

Стрессийн түвшин: 59

Жилийн дундаж цалин: 102,490 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Эдийн засгийн нөөц бололцоо, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар судлах

 

11. Аж үйлдвэрийн инженерийн технологич

Стрессийн түвшин: 58

Жилийн дундаж цалин: 62,230 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Аж үйлдвэрийн чанар, материал бүрдүүлэлтийг хангах, статистикийн судалгаа хийх, дүн шинжилгээ гаргах

 

10. Нанотехнологийн инженерийн технологич

Стрессийн түвшин: 58

Жилийн дундаж цалин: 62,230 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд магистр болон докторын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Молекул, материал зэрэг системийн үйл ажиллагаатай холбоотой загваруудыг үйлдвэрлэх

 

9. Математикч

Стрессийн түвшин: 57

Жилийн дундаж цалин: 122,560 доллар

Боловсрол: Бакалавр эсвэл магистр

Хийх ажил: Математикийн хичээл заах

 

8. Хоолны шинжлэх ухааны судлаач, технологич

Стрессийн түвшин: 56

Жилийн дундаж цалин: 63,660 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Хими, микро биологи, инженер болон бусад шинжлэх ухаануудыг ашиглан, хоолны бүтэц, найрлагыг судлах, хоолонд хэр их хэмжээний витамин, уураг, өөх тос, сахар байгааг тогтоох

 

7. Зураг зүйч

Стрессийн түвшин: 56

Жилийн дундаж цалин: 63,990 доллар

Боловсрол: Бакалавр

Хийх ажил: Газар зүйн мэдээлэл бүхий зургийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, геодезийн шинжилгээ хийх, агаараас зураг авах, хиймэл дагуул ашиглан сансар огторгуйн зургийг авах, дижитал эсвэл график мэдээллийн санг бүрдүүлэх, улс төр, боловсрол, нийгмийн шинжлэх ухааны ажил хийх

 

6. Био мэдээллийн эрдэмтэн

Стрессийн түвшин: 56

Жилийн дундаж цалин: 76,690 доллар

Боловсрол: Магистр

Хийх ажил: Био мэдээллийн онол болон аргуудын тусламжтай эм бэлдмэл боловсруулах, эрүүл мэнд болон био технологийг ашиглах, мэдээллийн санг бүрдүүлж, хөгжүүлэх дүн шинжилгээ хийх

 

5. Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээгч

Стрессийн түвшин: 53

Жилийн дундаж цалин: 69,400 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд магистрын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Биологийн нөхөн сэргээлтийн төслүүдийн хэрэгжилтийг хянан, шинэ бүтээгдэхүүн боловсруулж, талбайд болон биологийн ажилтнуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны нарийн төвөгтэй өгөгдлүүдийг сэргээн засварлах, хянах, менежментийн практик стратегийг боловсруулах, нэгтгэх

 

4. Материалын эрдэмтэн

Стрессийн түвшин: 53

Жилийн дундаж цалин: 99,530 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд доктор болон магистрын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Атомын ба молекулын түвшинд судлах, судлах бодисууд, бие биетэйгээ харилцан үйлчлэлцэх аргууд, шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэдлэгийг ашиглах

 

3. Алсаас судлах эрдэмтэн, технологич

Стрессийн түвшин: 52

Жилийн дундаж цалин: 103,990 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд доктор болон магистрын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Байгалийн нөөцийн менежмент, хот төлөвлөлт, газар нутгийн аюулгүй байдал зэрэг асуудлаар дүн шинжилгээ хийж, асуудлыг шийдвэрлэхэд алсын зайнаас тандах зарчим, арга барилыг ашиглах, шинэ мэдрэгч систем, аналитик арга эсвэл одоо байгаа системд зориулсан шинэ програмуудыг хөгжүүлэх

 

2. Шатахууны инженер

Стрессийн түвшин: 50

Жилийн дундаж цалин: 88,190 доллар

Боловсрол: Дор хаяж бакалавр, зарим тохиолдолд доктор болон магистрын зэрэг шаардлагатай

Хийх ажил: Тээврийн хэрэгсэл, суурин, зөөврийн хэрэглээний түлшний элементүүд эсвэл системийг зохиож, үнэлэх, өөрчлөх, барих

 

1. Уурын тогоо хийгч

Стрессийн түвшин: 48

Жилийн дундаж цалин: 62,260 доллар

Боловсрол: Сургуулийн гэрчилгээ

Хийх ажил: Уурын зуух болон уурын зуухны туслах байгууламжуудыг засварлах, угсрах

21
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Э. Гэма

    Э. Гэма

    2018/11/20 at 13:57

    hamgiiin ih stressdeheer ajiluud ywaad bgan bishvv hahaha

  2. Mari Mari

    Mari Mari

    2018/11/21 at 12:54

    Buyan-Undrakh Aldarkhishig

  3. Erdenesvh Esv

    Erdenesvh Esv

    2018/11/21 at 13:43

    Ulambayar Ayur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *