“Хаадын тоглоом” УДБЭТ-ийн тайзнаа симфони найрал хөгжмийн хамт

0

HBO кино сувгийн хит цуврал “Хаадын тоглоом”-ын хамгийн сонирхолтой, онцгой ангийг Скаймедиа корпораци симфони найрал хөгжмийн амьд тоглолт, монгол дуу орчуулгатайгаар УДБЭТ-ийн тайзнаас толилууллаа. МҮОНРТ-ийн уран бүтээлчид орчуулж дуу оруулсан киноны 6-р бүлгийн төгсгөлийн ангийн 17 хөгжмийг Улсын филармоний удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар, гоцлол хөгжимчин морин хийлч Д.Амармэнд, төгөлдөр хуурч С.Номин нар симфони найрал хөгжимчид, найрал дуучдын хамт амьдаар тоглон үзүүлсэн юм.

Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр “Хаадын тоглоом” цувралыг “Скаймедиа корпораци кино сонирхогч, хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэнтэй холбогдуулан тус арга хэмжээг зохион байгуулсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.